Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 13 April

    Ардчиллын 30 жилд аль ч нам нь засаглаж чадсангүй

    Монголын улс төрийн голлох хүчний нэг Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногийн Мягмар гариг буюу дөрөвдүгээр сарын 7-нд 30 жилийн ойгоо цомхон тэмдэглэлээ. Корона байгаагүйсэн бол энэ ойн өдөр Ардчилсан намын хувьд сонгуулийн сурталчилгаа хийх сайхан боломж байх байлаа. Харин улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам ирэх жил 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. 100 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх нь ирэх …

  • 13 April

    Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно

    Хуурайшилттай салхи, шуургатай байгаа энэ үед иргэдийн сонор сэрэмжтэй байх улирал эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд өөрийн болон бусдын эд хөрөнгийг хохироох эрсдэл ч бий. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Яргайтын Богинын аманд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шар өвс шатаж дөрвөн га газар, найман айлын байшин түймэрт өртөж, хоёр айлын байшин үнс болж …

  • 13 April

    УОК: Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй

    Улсын онцгой комисс хуралдаж цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа. 1. “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх  2. БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх  3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх  4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 …

  • 13 April

    Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлууллаа

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа. Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

  • 13 April

    “Маскаа зүүцгээе” аян эхэллээ

    УОК-ын 16 дугаар хуралдаанаас “Маскаа зүүцгээе” аяныг  улсын хэмжээнд зохион байгуулах 9 дүгээр тогтоолыг гаргалаа. Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд КОВИД-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг улс орон даяар 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар …

  • 13 April

    Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн өнөөдрөөс эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 12 April

    ОХУ-аас ирсэн 282 иргэнийг 6 газарт тусгаарлалаа

    УОК-ийн шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-нд 282 иргэнээ ОХУ-аас эх орондоо авч ирсэн. Үүнээс 20 иргэн ХӨСҮТ-д, “Асралтмед” эмнэлэгт 28, “Амар” амралтын газарт 80, “Бага баян” амралтын газарт 41, Дархан-Уул аймагт 11 хүн, Сэлэнгэд хоёр хүнийг тусгаарлажээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ, “Бага баян” амралтын газарт тусгаарласан хүмүүсээс нэг эмэгтэй зүрхний …

  • 12 April

    Д.Нарангэрэл: ДЭМБ-аас 40-өөс доош насны залуучууд коронавирусийн халдвараар өвчилж байгааг анхаарууллаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Дэлхийд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 10 гаруй хувь нь эмч, эмнэлгийн ажилчид байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Иймд эмнэлгийн газраар олуулаа явахгүй байхыг зөвлөж байна. Манай улсад эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн эргэлтийг хязгаарласан байгаа. Эмнэлгийн хоол унд хүрэлцээтэй, тухайн өвчтөнд тохирсон хоолыг өгдөг тул ирэх шаардлагагүй. ОХУ-д өвчтөний …

  • 12 April

    Д.Нямхүү: Өчигдөр 108 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй

    Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.12/ ээлжит мэдээлэл хийлээ.  Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны 4 дүгээр сарын 11-нд 108 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 99, тандалтын зорилгоор 9  хүнээс авсан шинжилгээний хариу багтсан. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ ОХУ-аас авчирлаа. Эдгээрээс Дархан-Уул аймагт 111, Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарласан. 169 нь Улаанбаатарт ирснээс 49 зорчигчийг …

  • 12 April

    С.Амарсайхан: Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн маргаашаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш, сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 12 April

    УОК: Амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Амны хаалтаа зүүцгээе” аяныг ирэх сарын 31 хүртэл үргэлжлүүлэх, амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.  Мөн олон нийтийн байцаагч нарын тоог нэмэгдүүлэх, БНСУ руу хийх нислэгийг бэлтгэл ажлаа сайтар хангасны дараа дахин хэлэлцэхээр боллоо. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу 300 гаруй иргэдийг Алтанбулаг боомтоор зохион айгуулалттайгаар улсын хилээр …

  • 12 April

    Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа

    Их Британи шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж буй хөгжиж буй улс орнуудад туслах зорилгоор 200 сая фунт стерлингийн тусламж илгээхээр болжээ.Их Британийн Олон улсын хөгжлийн салбарын нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян хэлэхдээ, эрүүл мэндийн тогтолцоог хилийн чинадад сайжруулснаар Их Британи халдварын “хоёр дахь давалгаа” -наас урьдчилан сэргийлэх болно хэмээжээ.Одоогийн байдлаар Их Британи улс “Сovid-19” цар тахал өвчний эсрэг нийт 774 …

  • 12 April

    Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ

     Өнгөрсөн онд ажилгүйчүүдийн тоо 188 саяд хүрсэн бол 2020 онд энэ тоо 2.5 саяар нэмэгдэнэ хэмээн Олон улсын Хөдөлмөрийн байгууллага таамаглаж байна. “Ажилгүйдлийн түвшин сүүлийн 9 жилийн хугацаанд ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь ажиллах хүчин тасралтгүй өсөж, ажилд орохыг хүссэн хүн бүрийг хүлээн авах шинэ ажлын байр хүрэлцэхгүй гэсэн үг юм” хэмээн илтгэлд дурджээ.Хөдөлмөрийн зах зээлд …

  • 11 April

    Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн дадлаа өөрчилж, соёлжих ээлж ирэв

    Нийслэлчүүдийг шаналгадаг байсан Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэр нэгэнт шийдэгджээ. 2018 оны сүүлээс цэвэрлэх байгууламж шинэ технологи нэвтрүүлж, бохир уснаас гаргаж байгаа 98 хувийн чийгшилтэй лагийг усгүйжүүлдэг дамжлагатай болсон байна. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байсан эвгүй үнэр үгүй болжээ. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжийнхан нь 50 гаруй жилийн хугацаанд бохирын шугамаар хүлээн авч буй уснаас гарч буй лагийг …

  • 11 April

    Цар тахлын улмаас нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй гэв

    Шинэ коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй. Энэ тооцооллыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасныг “Блүүмберг” агентлаг дамжууллаа. “Цар тахлаас болж тэрбум гаруй хүн ажлаа алдахаас гадна цалин нь буурч болзошгүй. Ялангуяа зочид буудал, нийтийн хоол, төрөл бүрийн үйлдвэрлэл, жижиглэн худалдааны салбар өртөх эрсдэл өндөр байна. Эдгээр салбарын ажилтнуудын ажлын цаг багасахаас цалин буурах, …