Мэдээ мэдээлэл

December, 2019

  • 12 December

    “Дэлхийн мисс-2019”: Мисс М. Цэвэлмаагийн “Хүмүүнлэгийн ажил” ТОП-10 т шалгарлаа

    69 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн  тэмцээнд Монгол Улсаа  төлөөлөн оролцож байгаа  Мандахын Цэвэлмаагийн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төсөл “ Хүмүүнлэг”миссийн ТОП-10 т шалгарлаа. Дэлхийн миссийн тэмцээн нь  хүмүүнлэгийн ажил, авьяас, спорт, топ модель, олон нийтийн санал,  дэлхийн бүжиг, асуулт хариултын уралдаан гэсэн үндсэн долоон төрөлд дэлхийн 130 гаруй улсын миссүүдийг  өрсөлдүүлдэг билээ. Тэгвэл Дэлхийн миссийн “Хүмүүнлэг” миссийн тодруулах шалгаруулалт өчигдөр Английн …

  • 12 December

    Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр …

  • 12 December

    А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно

    Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.12.12) Төрийн ордонд зохион байгууллаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн 9.5. “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ” гэж …

  • 12 December

    Хотын Захирагч сайжруулсан түлшний борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг биечлэн шалгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын хангамжийн баазуудын үйл ажиллагааг шалгаж ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч Т.Энхтайван “Өнөөдөр 70 тонн сайжруулсан шахмал түлш буусан. Эхний 35 тонн түлш зарагдаж дууссан. Нэмэлтээр 25 тонн түлш …

  • 12 December

    Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй …

  • 12 December

    Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв

    Нийслэлийн онцгой комиссын 15 дугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.1 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж …

  • 12 December

    М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа

    Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ. “ Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ …

  • 12 December

    Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!

    Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй. Өдөр өдөрт өсөн төлжиж, өнгө зүс орж яваа сэвлэг даахьтай нялх балчир үр хүүхдээ өхөөрдөн бахархадаггүй ээж аавууд гэж үгүй. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд шаналж, хайр хүрэм жижигхэн гар сульдаж, үргэлж асуун лавлан шулганах өхөөрдөм яриа цөөрч, хүүхэд хүндээр өвдөх шиг элэг эмтрэм зүйл үгүй. Нэг ой, есхөн сартай …

  • 12 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн баруун хагаст хүйтний  эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, …

  • 11 December

    Академич Б.Бямбаад 100 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэлээ

    Засгийн газрын өнөөдрийн /2019.12.11/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгав. “Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, …

  • 11 December

    Төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна

    Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн сард улс даяар зохион байгуулсан. Уг шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хангарди ордонд явагдаж буй хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим яам, агентлагийн салбар зөвлөлийн нарийн …

  • 11 December

    Б.Отгонсүх: Нийтийн тээврийн зорчих хурд, соёлыг сайжруулахад анхаарна

    Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан …

  • 11 December

    “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.   Ийнхүү  “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал …

  • 11 December

    БСШУС-ын сайд Калифорни дахь фэйсбүүк корпорацийн оффист уулзалт хийлээ

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Менло Парк хот дахь Фейсбүүк корпорацийн тѳв оффист ажиллалаа. Фейсбүүк корпорацийн олон улсын бодлогын айлчлал хариуцсан захирал, хатагтай Стина Трейно, бусад албаны тѳлѳѳлѳгчид болон Фейсбүүк корпорацид ажиллаж буй монгол залуустай уулзалт хийв. Уулзалтаар Ё.Баатарбилэг сайд Фэйсбүүк корпорацийн Хамрагдах интернетийн индексийн 2018 оны судалгаагаар Монгол Улс Ази …

  • 11 December

    Э.Одгэрэл: Акийн 10 орны аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүд анх удаа нэг дор чуулсан онцлог хурал боллоо

    Бүгд Найрамдах Филиппин Улсын Кейзон хотноо зохион байгуулагдсан “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт Азийн бүс нутгийн анхдугаар бага хуралд оролцсон тухай Монголын багийг ахлаж явсан ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Одгэрэлтэй ярилцлаа. -Манай улсын эмэгтэй хууль сахиулагчид анх удаа олон улсын хуралд оролцоод ирлээ. Хурлын талаар яриагаа эхлэх үү? -2019 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах …