Мэдээ мэдээлэл

June, 2020

  • 25 June

    Улсын их хурал 13 эмэгтэй гишүүнтэй боллоо

    УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна. Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон …

  • 25 June

    ОХУ-аас 114 оюутан эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 114 оюутан эх орондоо ирээд байна. Оюутнуудыг ХӨСҮТ, ЦТЭ болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html

  • 25 June

    УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62 суудал авлаа

    УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр 07.27 цагт гарч дууслаа. Урьдчилсан дүнгээр МАН хамгийн олон буюу 62, АН 11 суудал авахаар байна. Мөн “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат эвсэл”-ээс 1, бие даан нэр дэвшигч 1 сонгогдсон гэсэн урьдчилсан дүн гарлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон …

  • 25 June

    Д.Амарбаясгалан: Сонгуульд нэр дэвшүүлсэн 76 хүнээс 62 нь ялалт байгуулаад байна

    Монгол ардын намаас УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулж 00:30 цагт мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн 76 хүнээс 62 нь ялалт байгуулаад байгааг хэлэв. Зарим тойргийн санал хураалтын дүн нэгтгэгдэж гараагүй байгаа тул маргааш СЕХ-ны албан мэдээллийн дараа дахин мэдээлэл өгнө гэлээ. http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

  • 24 June

    Өнөөдөр 130 иргэн 18 нас хүрч, саналаа өглөө

    УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотой тоон мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргажээ. Энэ өдөр сонгуулийн нас буюу 18 насанд хүрч буй 130 сонгогч байгаа бол 100 ба түүнээс дээш насны 92 сонгогч байгаа гэх сонирхолтой мэдээлэл байна.  http://credit-n.ru/zaymyi.html

  • 24 June

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 29 тойрог, 2070 хэсгийн хороонд хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. http://credit-n.ru/potreb-kredit.html

  • 24 June

    Х.Баттулга: Залуучууд аа та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Нийслэлийн 48 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн спорт танхимд байрлаж буй УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан үг хэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ Монгол Улс өнөөдөр УИХ-ын найм дахь удаагийн …

  • 24 June

    Ц.Сандаг-Очир: Манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна

    Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир морин цагт 5 дугаар хэсгийн санал авах байр буюу нийслэлийн Багануур дүүргийн лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн байранд гэргийн хамтаар очиж саналаа өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аа байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Энэ удаагийн сонгууль ирц өндөр байх нь гэж харагдаж байна. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна. Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн дараах түүхэн сонгуульд иргэд, сонгогчид Та бүхэн маань идэвхтэй оролцож, улс хотынхоо шинэ хөгжлийн замналын үндэс суурийг тавихад иргэний үүрэг оролцоогоо бодитоор хангахыг уриалж байна” хэмээв. http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

  • 24 June

    УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө

    Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11.40 цагт буюу морин цагт саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсөний дараа сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ”Энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой сонгууль болж байна. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй …

  • 24 June

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан саналаа өглөө

    Монгол Улсын УИХ-ын  2020 оны сонгууль өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд  гэр бүлийн хамтаар саналаа өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа  хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн иргэд сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй …

  • 24 June

    “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубаторын бүртгэл эхэллээ

    Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл албан ёсоор эхэллээ. Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны …

  • 24 June

    Хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө

    Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө. Хотын дарга С. Амарсайхан саналаа өгснийхөө дараа “Энэ жилийн сонгууль журмын хүрээнд сайхан явагдаж байна. Түүнчлэн сонгогчдын боловсрол, мэдлэг, хандлага төлөвшил өөрчлөгджээ. Зохион байгуулалт өндөр, сайхан …

  • 24 June

    У.Хүрэлсүх:Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У. Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал өгөх байранд очиж  саналаа өглөө. Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш …

  • 24 June

    АНУ-аас 255 иргэн эх орондоо ирлээ

    Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна. Үүнд: Хөгжлийн бэрхшээл 4, Оюутан 17, Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, Бага насны хүүхэдтэй гэр бүл 103, Жирэмсэн 3, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс …

  • 24 June

    Өнөөдөр гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан хүнийг 10 сая төгрөгөөр торгоно

    УИХ-ын санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ өдөр Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан,олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсангадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар хүнийг 10 …