Мэдээ мэдээлэл

June, 2020

  • 23 June

    Монгол улсад жилд 1.4 сая.тн хог хаягдал үүсдэгээс 15 хувийг нь барилгын хог хаягдал эзэлдэг

    ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд – Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Г.Түмэн-Одтой ярилцлаа.  Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе Экологийн цагдаагийн алба байгуулагдсанд иргэд их сайшаалтайгаар хүлээн авч …

  • 23 June

    Үндэсний геологийн албыг байгуулав

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс …

  • 23 June

    Цогт хунтайжийн хадны бичээсийг сэргээн засварлажээ

    Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэжээ. Ингэхдээ лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр энэхүү хадны бичээсийг сэргээн засварласан байна. Төв аймгийн Дэлгэрхаан суманд оршдог Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү их хэмжээний сүү, шар тос цацаж, …

  • 23 June

    Байду навигацийн системийн 55 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ

    23-ний 9 цаг 43 минутад, Хятад улсын Шичаны дагуул хөөргөх төв “Чанжэн-3Б” зөөгч пуужингаар “Байду” навигацийн системийн 55 дахь дагуул буюу Байду-3-ын хамгийн сүүлчийн ширхэг дэлхийн бөмбөрцгийг хамарсан сүлжээг бүрдүүлэх хиймэл дагуулыг амжилттай хөргөлөө. Ингэснээр Байду-3 дэлхийн бөмбөрцгийг хамарсан хиймэл дагуулын навигацийн системийн уулын товлосон төлөвлөгөөгөө хагас жил урьдчилан биелэгдлээ. Энэ удаад хөөргөсөн хиймэл дагуул нь геостационар хиймэл дагуул юм. …

  • 23 June

    Тайландын анимэ сонирхогч электрон маск бүтээжээ

    Тайландын анимэ сонирхогч, уран бүтээлч Пүүт Падээ хэмээх залуу “Gundam” анимийн дүр төрхөөс сэдэвлэн электрон, лед гэрэлтэй нүүрний маск бүтээжээ. Уг маскаа Sinanju Gundam Ranger гэж нэрлэсэн бөгөөд улаан, мөнгөлөг өнгөтэй төмөр болон шилэн материал ашиглан гараар хийжээ. Толгойд углах зориулалттай тус маск нь 25х23х17 см-ийн хэмжээтэй ба лед гэрэлтэй аж. Нэг маск нь ойролцоогоор 249 ам.долларын үнэтэй бөгөөд 10 ширхгийг хийхээр, урьдчилсан захиалга авч байгаа юм. Бүх хийц гараар хийгддэг тул захиалагч …

  • 23 June

    Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид АНУ-ын нийслэл дэх хөшөөг буулгаж, шатаажээ

    Өнгөрсөн баасан гаригт АНУ-д боолчлох ёсыг халсны түүхэн ойн өдөр тохиолоо. Энэ өдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсагчид Вашингтон хотод байрлах, тухайн үед боолчлох ёсыг хамгаалж байсан Альберт Пайк генералын хөшөөг буулган, шатаажээ. Альберт Пайк нь Америкийн иргэний дайны үеэр боолчлох ёсыг хамгаалж байсан өмнөдийн мужуудын холбооны удирдагчдын нэг байсан юм. Тэмцэгчид 3.4 метр өндөр хөшөөг сууринаас нь татаж …

  • 23 June

    Дэлхийн “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

    Олон улсын олимпын хороо анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн олимпын хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон “Олимпын өдөр” хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Жил бүрийн олимпын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпын хорооноос төрийн байгууллагууд, спорт холбоод …

  • 23 June

    ДЭМБ-аас Covid19-ийн эсрэг арга хэмжээг дахин чангатгахыг уриаллаа

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг улс орнуудад даваа гарагт уриалжээ. “Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт боллоо” гэж Т.Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Цаашид энэ үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэн нэмэгдэж болзошгүй …

  • 23 June

    Үндэсний геологийн алба байгуулах тогтоол баталлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар ‪Үндэсний геологийн албыг байгуулах тогтоолыг баталлаа. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд тодорхой зохицуулалтыг хийхээр болж байна. Үндэсний геологийн алба нь газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж.  Д.Сумъяабазар сайд “Үндэсний геологийн албыг албан ёсоор татан …

  • 23 June

    УНТЭ Олон Улсын стандартад нийцсэн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг ашиглалтад орууллаа

    Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг зургадугаар сарын 22-ны өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаныхан оролцлоо. Эрүүл Мэндийг Дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх …

  • 23 June

    Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулж зураг авсан, бичлэг хийсэн бол 10,000,000 төгрөгөөр торгоно

    УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдөр маргааш болно. Энэ өдөр сонгогч нь: Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, …

  • 23 June

    Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийжээ

    НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах хэсгийн хороодын нийт 44 барилга, байгууламжид Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын …

  • 22 June

    Санал тоолох төхөөрөмжийг туршжээ

    СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн санал тоолох “New Image Cast” төхөөрөмжийг энэ сарын 20-нд орон даяар туршсан байна. Энэ үеэр зарим хэсэгт санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай гаргаж байна гэсэн гомдлыг сонгуульд оролцож буй нам, эвслүүд тагнуулын байгууллага болон Сонгуулийн ерөнхий хороонд гаргажээ. Энэ дагуу дээрх хэсгүүдэд дахин туршилт хийсэн бөгөөд үр дүн зөв гарсан тул нам, эвслийн ажиглагчид баталгаажуулан …

  • 22 June

    Усанд автсан төмөр замыг сэргээн босгоход 461 төмөр замчин ажиллаж байна

    Төв аймгийн нутагт өчигдөр хүчтэй аадар бороо орж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр Улаанбаатар-Багахангай-Чойрын хоорондох төмөр замын 547-559 дахь км-ын 8 цэг үерийн усанд автсныг сэргээн босгож байна. Энэ талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адьяагаас өнөөдөр тодрууллаа.  Тэрээр, “6 дугаар сарын 21-ний буюу өчигдөр 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян сумын нутгаар 15 минут орчим хүчтэй аадар …

  • 22 June

    Гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй

    Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв. …