Мэдээ мэдээлэл

December, 2019

  • 5 December

    Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг

    Монгол Улсын гавьяат жүжигчин, опера дива Ө.Уянга дуучныг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг. Улаанбаатар хот шинэ жилийн гоёл чимэглэлээ зүүгээд хүн бүр дотроо нууцхан догдлол тээн, будрах цасан ширхэг шиг намуухан өвлийн үдэш тэрбээр тоглолтоо хийх гэж байна. Сонгодог урлаг бол мөнхийн өрсөлдөөнд оршдог хатуу талбар. Тэр дундаа дэлхийн гранд дууриудын дүрийг тайзнаа амилуулж, …

  • 5 December

    Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгох журамтай. Энэ дагуу амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо. Тэтгэлэг олгох ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох талаарх зарлигийг уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 5 December

    Нийслэлийн лаборатори 23 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

    Нийслэлийн лаборатори 23 дугаар дунд сургуулийн 320 хүүхдийн  бага сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж,   нээлтээ хийлээ. Хичээлийн өргөтгөлийн байрны нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, баяр хүргэлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах, гурван  ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ …

  • 5 December

    Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалт хийв. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов. -Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 …

  • 5 December

    Т.Булган: Ногоон санхүүгийн корпораци байгуулах чиглэлээр ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газар 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг, 2016 онд тус бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталсан байдаг. Түүнчлэн МУЗГ,  НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөртэй хамтран Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санаачлагаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон …

  • 5 December

    “Болор цом-37” наадмын бүртгэл эхэллээ

    Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл өчигдрөөс  эхэллээ.37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй эл наадамд “уралдах” шүлгийг энэ сарын 27 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. Наадмын бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ …

  • 5 December

    Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь Монголын ардчиллын төлөвшилд чухал гэдгийг онцлов

    Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг өнөөдөр (2019.12.04) хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголын улс төрийн намын тогтолцоог ардчилсан, нээлттэй хариуцлагатай болгох чиглэлээр …

  • 5 December

    “Дижитал Монгол” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо

    Засгийн газраас Монгол улсын 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж цахим засаглал буюу “Дижитал Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, ЗГ-ын гишүүд, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. Тус хэлэлцүүлгийг Эстони Улсын Засгийн газар, Е-Засаглалын академитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрбээр Монгол улс дижитал …

  • 5 December

    Долоон хүний амь аварсан хоёр эмчийг ЭМЯ-ны жуухаар шагналаа

    Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04.30 цагийн үед Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар дуудлагаар очжээ. Улмаар байшингийн гал хажуу гэр лүү дамжиж, угаартсан иргэд галын аюулд өртсөн байсан аж. Ингээд мэргэжлийн ур чадвар гарган хурдан шуурхай ажиллаж, 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, эрдэнэт хүний …

  • 5 December

    “Ухаалаг тээврийн системийн төлбөр тооцооны шийдэл” хэлэлцүүлэг болно

    Нийтийн тээврийн төлбөрийн системийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөр тооцооны нэгдсэн системд оруулах талаар шийдэл тодорхойлох зорилготой “Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлгийг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газрууд тус тус хамтран  12 дугаар сарын 06-ны өдөр Хангарди ордонд …

  • 5 December

    Г.Жанцансамбуу: Дунд сургуулийн багш шигээ болох гэж энэ мэргэжлийг сонгосон

    Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУСТА, хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамуугийн бие даасан анхны тоглолт энэ сарын 12-нд “Улаанбаатар палас”-т болно. Иймд тус уран бүтээлчтэй ажил, амьдралынх нь талаар ярилцав. –Тоглолт болох гээд л завгүй явна уу. Бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ? -Харин тийм ээ. Миний бие даасан анхны тоглолт юм. Бэлтгэл ажил давгүй шүү. Тоглолтынхоо өдрийг бараг хүлээгээд сууж байх хэмжээний боллоо. …

  • 5 December

    Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна

    ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын болон Засгин газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан,  НИТХ-ын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна. Айлчлалын хүрээнд уржигдар /2019.12.03-ны өдөр/ ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй Монгол Улсын …

  • 5 December

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон …

  • 4 December

    “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа болно

        Монгол Улсын Засгийн газраас баталсан  “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд 2019-2020 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог ХХААХҮЯ-аас аймаг, орон нутгийн мэдээлэл, судалгаанд тулгуурлан гаргасан юм. Судалгааны дүнгээр өнгөрөгч есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ. …

  • 4 December

    ТЕГ-аас соёлын биет өвийг хууль бусаар худалдах гэж байсан үйлдлийг шуурхай илрүүлжээ

    Монгол Улсын иргэн Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төмөр зэвсгийн түрүү үед хамаарах түүхийн хосгүй үнэт, дурсгалт зүйл байж болзошгүй хүрэл тогоонуудыг хууль бусаар худалдан борлуулахыг завдсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлэн, үйлдэл дээр нь таслан зогсоож соёлын биет өвийг хууль бусаар хилээр гарах, бусдад худалдагдахаас урьдчилан сэргийлж, тус хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүллээ. …