Мэдээ мэдээлэл

December, 2019

  • 11 December

    Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс О.Есүгэн, Л.Алтанцэцэг нар алтан медаль хүртлээ

      Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа. Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд  О.Есүгэн, 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг, 69 кг-ийн жинд  У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал, 69 кг-ийн  жинд Б.Мишээлт, 75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар тус тус алтан медаль хүртсэн бол …

  • 11 December

    Манчестер дахь Монголчууд “Ид шидийн орон”-д 3 сая гаруй төгрөгийн хандив цуглуулжээ

    Английн Манчестер хотод ажиллаж амьдардаг монгол иргэн Б.Бямбасүрэн болон Э.Дэнсмаа нарын санаачилгаар Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвөөс явуулж буй “Ид шидийн уут-2019” аяныг тус хотод амжилттай зохион байгуулсан байна. Манчестер хотод ажиллаж амьдарч буй монголчууд сэтгэлийнхээ хандивыг өргөж, хөөрхөн дүү нартаа баяр баясал нэмэхээр 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10км гүйлт болон алхалтыг Мортон паркт хийжээ. “Аяны …

  • 11 December

    “Засгийн газрын тэтгэлэгт зуучилна” гэх зар хуурамч болохыг анхаарууллаа

    2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн хэрэг гарах болсон байна. Иймд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамнаас дараах мэдэгдлийг гарган хуурамч мэдээлэлд өртөхгүй байхыг анхааруулав.  “Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, …

  • 11 December

    НОБГ-ын 2019 оны шилдэг алба хаагчид тодорлоо

    Нийслэлийн Онцгой байдлын газар энэ сарын 9-ны өдөр 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа. Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын  дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг,  нийслэлийн Засаг Даргын нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Батбаясгалан нар оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэнд дэвшүүлэн, амжилт хүссэн юм. …

  • 11 December

    Б.Амархүү давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ

    Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм. Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа Шүүх хурлын дараа мэдэгдсэн байдаг. Тэгвэл Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж …

  • 11 December

    Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

    Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна. Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна. БҮРТГЭЛ: 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд явагдана. ШАЛГАЛТ: 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд …

  • 11 December

    Ч.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.  Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын …

  • 11 December

    1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг  танилцууллаа. Тэрбээр мөн Байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч салбарын сайдыг байлцуулж сонсох шаардлагатай гэсэн гишүүдийн саналаар хойшлуулаад, өнөөдөр хуралдаж буй ч салбарын сайд мөн эзгүй байгааг …

  • 11 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн …

  • 10 December

    Зураач Д.Батхуягийн “Хан Хэнтийн Өнгө-3” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Д.Батхуягийн  “Хан хэнтийн өнгө-3” бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.  Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Д.Батхуягийн “Хан хэнтийн өнгө-3” бие даасан үзэсгэлэн үзэсгэлэнд эзэн Чингис хааны түүхэн холбогдолтой, уул усны холбогдолтой 40 гаруй уран бүтээлийг үзэгч олондоо толилуулан дэлгэжээ. Зураач Д.Батхуяг нь 1971-1975 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд …

  • 10 December

    Mongolia Digital School төслийн сургалтыг Налайх дүүрэгт зохион байгууллаа

    Боловсролын байгууллагын үндсэн зорилт нь боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх явдал юм. Хүүхэд хаана төрж, өсөж байгаагаас үл хамааран чанартай сургалтад хамрагдах боломжийг олгох зорилгоор 2018 онд тус яам Сингапур улсын AllinTech Pte Ltd компани, Монгол улсын Mongolia Digital School төсөлтэй хамтран дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлэх Jnrlink хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, …

  • 10 December

    Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

    Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.

  • 10 December

    Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ

    “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд боллоо. Нийслэл Улаанбаатар хотод тулгарч буй агаарын бохирдол, дотоод болон …

  • 10 December

    Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцөлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны арваннэгдүгээр сарын 15-наас ажиллуулж эхэлсэн. Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21.000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, …

  • 10 December

    “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

    Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн …