Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
17 June
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Манай улсад шинэ коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн …
-
17 June
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 2020 оны 06 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн …
-
16 June
Хөлбөмбөгийн холбооноос УОК-т хандив өргөлөө
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос Азийн Хөлбөмбөгийн Холбооны нийгмийн хариуцлагын “Dream Asia Awards”-ийн шагналаараа 3 давхар хамгаалалт бүхий амны хаалт, иж бүрэн хамгаалалтын хувцас, зайнаас халуун хэмжигч зэрэг нийт 20.0 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг УОК-т хандив болгон өгч байгаа юм. Өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар, АХБХ-ны тоглолт зохион байгуулагч С.Жаргал, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд, МХБХ-ны ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгч, АХБХ-ны …
-
16 June
МУЗН-ээс ариун цэврийн багц хүлээлгэн өгөв
ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой жаргалант” сувилалд тусгаарлагдаж байгаа БНЭУ-аас эх орондоо ирсэн 219 лам хүүхдэд зориулж ариун цэврийн багцийг МУЗН-ээс хүлээлгэн өглөө. Монголын улаан загалмай нийгэмлэгээс НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хүрээнд тус багцийг олгосон байна. Багцад гарын шингэн саван, гар …
-
16 June
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн V наадмыг цахимаар зохион байгуулна
Олон улсын медиа урлагийн “Улаанбаатар” V наадмыг энэ удаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 8-нд зохион байгуулна. Техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Зэрэглээ” наадмын үеэр “Зэрэглээ” Монгол-Герман уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360 хэм уран бүтээл болон “Эрчим” Голланд-Монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцыг …
-
16 June
Улиас модны унгарилыг арилгахаар даралттай усаар шүршиж байна
Нийслэлд жил бүрийн өдийд улиас модны үр буюу унгарил унах үйл явц үргэлжилдэг. Харшил үүсгэх, сэдрээх магадлалтайгаас гадна иргэдэд таагүй мэдрэмж төрүүлдэг учир арилгах арга хэмжээг авахаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ажиллаж байгаа аж. Ингэхдээ нэг удаагийн шүршилт хангалтгүй учир өдөрт хоёр удаа буюу өглөө 08:00-12:00 цагуудад, орой 17:00-21:00 цагийн хооронд улиас модны унгарилыг арилгах тусгай зориулалтын 7 автомашин ажиллаж …
-
16 June
370 орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өмчлүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцлээ.Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрын 300 орон сууц …
-
16 June
Нүүр царай таних технологийг нь ашиглахыг “Amazon” хоригложээ
Америкийн “Amazon” корпораци өөрсдийн хөгжүүлсэн хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ. “Rekognition” нэртэй энэхүү хавсралтыг нэг жилийн хугацаанд хэрэглэхийг нь хориглож байгаа аж. Түүнчлэн ийм төрлийн программ ашиглахтай холбоотой дүрэм журмыг чангатгахыг дэмжиж байгаагаа компани онцолсон байна. АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид энэ чиглэлд арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн компанийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ. Харин алга болсон хүүхдүүдийг хайх зорилгоор …
-
16 June
Японы эрх баригчдад сэтгэл дундуур байгаагаа БНХАУ илэрхийлжээ
Хонконгийн эргэн тойрны нөхцөл байдлын тухай “Долоогийн бүлэг” хамтарсан мэдэгдэл гаргахаар зэхэж байгаатай холбогдуулан БНХАУ Японы эрх баригчдад сэтгэл дундуур байгаагаа дипломат шугамаар илэрхийлжээ. Хариуд нь Японы Засгийн газар эрх баригчдын БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд баримталж буй бодлогод маш их санаа зовниж буйгаа дахин илэрхийлсэн байна. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ. …
-
16 June
БНХАУ-ын Засгийн газраас 627 сая төгрөгийн амны хаалт хандивлалаа
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор 627 200 000 төгрөгийн үнэ бүхий 490 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа. Өмнө нь буюу өнгөрөгч гуравдугаар сард 320 сая төгрөгийн үнэ бүхий халдварын 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч байсан юм гэж Онцгой …
-
16 June
Хүүхдийн ордны замын урд талд гарч буй галыг унтраахаар ажиллаж байна
Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 11:02 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/electronica.html
-
16 June
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж эхлээд НҮБ- ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай үр дүнгийн гэрээ байгуулав
Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь 2020-2025 онуудад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудад хэрэгжинэ. Энэхүү төсөл нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн эхний хөтөлбөр болох “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн амжилтад суурилсан …
-
16 June
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …
-
16 June
Нээлттэй засгийн түншлэлийн зорилтыг төрийн захиргааны холбогдох байгууллагууд ахиц дэвшилттэй хэрэгжүүлж байна
Монгол Улс олон улсын “Нээлттэй засаг түншлэлд” нэгдэн орсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I” болон “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”-ийг тус тус амжилттай хэрэгжүүллээ. Дээрх хоёр төлөвлөгөөний үр дүнд суурилж 2019-2021 онд хэрэгжүүлэх “үйл ажиллагааны төлөвлөгөө-III”-г баталсан. Уг төлөвлөгөө нь голлох салбаруудыг хамарсан 13 зорилтын хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллагууд уялдаж ажиллах нөхцөлийг бий болгоход чиглэсэн. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл