ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой жаргалант” сувилалд тусгаарлагдаж байгаа БНЭУ-аас эх орондоо ирсэн 219 лам хүүхдэд зориулж ариун цэврийн багцийг МУЗН-ээс хүлээлгэн өглөө. Монголын улаан загалмай нийгэмлэгээс НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хүрээнд тус багцийг олгосон байна. Багцад гарын шингэн саван, гар …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
16 June
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн V наадмыг цахимаар зохион байгуулна
Олон улсын медиа урлагийн “Улаанбаатар” V наадмыг энэ удаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 8-нд зохион байгуулна. Техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Зэрэглээ” наадмын үеэр “Зэрэглээ” Монгол-Герман уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360 хэм уран бүтээл болон “Эрчим” Голланд-Монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцыг …
-
16 June
Улиас модны унгарилыг арилгахаар даралттай усаар шүршиж байна
Нийслэлд жил бүрийн өдийд улиас модны үр буюу унгарил унах үйл явц үргэлжилдэг. Харшил үүсгэх, сэдрээх магадлалтайгаас гадна иргэдэд таагүй мэдрэмж төрүүлдэг учир арилгах арга хэмжээг авахаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ажиллаж байгаа аж. Ингэхдээ нэг удаагийн шүршилт хангалтгүй учир өдөрт хоёр удаа буюу өглөө 08:00-12:00 цагуудад, орой 17:00-21:00 цагийн хооронд улиас модны унгарилыг арилгах тусгай зориулалтын 7 автомашин ажиллаж …
-
16 June
370 орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өмчлүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцлээ.Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрын 300 орон сууц …
-
16 June
Нүүр царай таних технологийг нь ашиглахыг “Amazon” хоригложээ
Америкийн “Amazon” корпораци өөрсдийн хөгжүүлсэн хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ. “Rekognition” нэртэй энэхүү хавсралтыг нэг жилийн хугацаанд хэрэглэхийг нь хориглож байгаа аж. Түүнчлэн ийм төрлийн программ ашиглахтай холбоотой дүрэм журмыг чангатгахыг дэмжиж байгаагаа компани онцолсон байна. АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид энэ чиглэлд арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн компанийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ. Харин алга болсон хүүхдүүдийг хайх зорилгоор …
-
16 June
Японы эрх баригчдад сэтгэл дундуур байгаагаа БНХАУ илэрхийлжээ
Хонконгийн эргэн тойрны нөхцөл байдлын тухай “Долоогийн бүлэг” хамтарсан мэдэгдэл гаргахаар зэхэж байгаатай холбогдуулан БНХАУ Японы эрх баригчдад сэтгэл дундуур байгаагаа дипломат шугамаар илэрхийлжээ. Хариуд нь Японы Засгийн газар эрх баригчдын БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд баримталж буй бодлогод маш их санаа зовниж буйгаа дахин илэрхийлсэн байна. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ. …
-
16 June
БНХАУ-ын Засгийн газраас 627 сая төгрөгийн амны хаалт хандивлалаа
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор 627 200 000 төгрөгийн үнэ бүхий 490 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа. Өмнө нь буюу өнгөрөгч гуравдугаар сард 320 сая төгрөгийн үнэ бүхий халдварын 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч байсан юм гэж Онцгой …
-
16 June
Хүүхдийн ордны замын урд талд гарч буй галыг унтраахаар ажиллаж байна
Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 11:02 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/electronica.html
-
16 June
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж эхлээд НҮБ- ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай үр дүнгийн гэрээ байгуулав
Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь 2020-2025 онуудад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудад хэрэгжинэ. Энэхүү төсөл нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн эхний хөтөлбөр болох “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн амжилтад суурилсан …
-
16 June
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …
-
16 June
Нээлттэй засгийн түншлэлийн зорилтыг төрийн захиргааны холбогдох байгууллагууд ахиц дэвшилттэй хэрэгжүүлж байна
Монгол Улс олон улсын “Нээлттэй засаг түншлэлд” нэгдэн орсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I” болон “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”-ийг тус тус амжилттай хэрэгжүүллээ. Дээрх хоёр төлөвлөгөөний үр дүнд суурилж 2019-2021 онд хэрэгжүүлэх “үйл ажиллагааны төлөвлөгөө-III”-г баталсан. Уг төлөвлөгөө нь голлох салбаруудыг хамарсан 13 зорилтын хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллагууд уялдаж ажиллах нөхцөлийг бий болгоход чиглэсэн. …
-
16 June
Шүүхээс Ц.Сандуйгийн нэр дэвших эрхийг сэргээжээ
НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуйг “60 тэрбум”-ын хэрэгт яллагдагчаар татаж, шүүхээс дөрвөн жилийн ял оноосон билээ. Гэвч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Улмаар яллагдагч Ц.Сандуйг хорих ангиас суллаж, батлан даалтад гаргасан юм. Харин батлан даалтад гарсан Ц.Сандуй УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болж, …
-
16 June
Нэг настай хүү шатахуун ууж нас баржээ
Эцэг эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна. Та бидний хайхрамжгүй үйлдлээс болж, хүүдүүддээ тавих хараа хяналт суларсны улмаас бяцхан үрс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үүний …
-
15 June
“Apple” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх төсөл хэрэгжүүлнэ
Apple компани арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн хүрээнд 100 сая доллар зарцуулан гэдгийг тус компанийн тэргүүн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Африк гаралтай америк эр Жорж Флойд Миннесота мужийн Миннеаполис хотод нас барсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотойгоор Америкийн “Apple” компани арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх шинэ төсөл хэрэгжүүлж, үүндээ 100 …
-
15 June
Гачууртын уулзвар болон Яармагийн гүүр орчмоос Налайх хүртэл хоёр байршилд дугуйн зам баригдаж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг 52 километр дугуйн замын ажил хоёр байршилд хийгдэж байна. Дугуйн замын бүтээн байгуулалт Гачууртын уулзвараас Налайх- Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх 16.6 км, Яармагийн гүүр орчмоос Налайх-Чойрын авто зам хүртэлх 17.3 км байршлуудад тус тус эхэлжээ. Шинээр барьж буй дугуйн замуудыг автомашины замаас ангид туузан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл