Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 14-нд Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр “Оюу толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар санал солилцов.Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болсон Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний …
Улс төр
July, 2022
-
8 July
“Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл”-ийг Сингапурын Үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүн өмнөд Ази төдийгүй дэлхийд шилдэг их сургуулийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг Сингапурын Үндэсний Их сургуульд зочилж, удирдлагуудтай нь уулзлаа. Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах,мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, боловсролын салбарын хамтын ажиллагааг чухалчилж байна. Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөр, Темасек олон улсын сан, Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа, Ли Куан Ю-гийн нэрэмжит …
-
8 July
Монгол, Сингапур улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй хэлэлцээ хийв.Хэлэлцээ найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Сингапурын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэтийн төлөвийг тодорхойлох болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.Энэхүү айлчлал …
-
8 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга, ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчтэй уулзлаа
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо. Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Тео-той уулзлаа.Айлчлалын хүрээнд Сингапурын Темасек олон улсын сан, Хуримтлалын төв сан, Орон сууцны хөгжлийн зөвлөл зэрэг байгууллагад зочилж, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын …
-
8 July
Нэр бүхий хүмүүст Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олголоо. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор: Дипломат албанд 34 жил тасралтгүй зүтгэж, Монгол Улс, Алжир, Лаос, Тайланд, Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан хичээл зүтгэл болон Монголын түүх, уран зохиолын 30 гаруй бүтээл, …
-
8 July
Сингапур Улстай хамтран ажиллах зарим санамж бичгийг баталгаажууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хоёр дахь өдөр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах зарим санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.“Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах санамж бичигт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал …
-
8 July
Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, түрээсийн орон сууцны сонголт, менежментийн талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлд зочилж, тус байгууллагын гүйцэтгэх захирал Тан Мэнг Дуй-тэй уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлтэй ярьж тохиролцсон зүйлс бодитоор хэрэгжиж байгааг дурдаад Сингапур Улсын Төрийн орон сууцжуулалтын туршлага, загварыг Монгол Улсын газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан нэвтрүүлэх болон Сингапурын хот байгуулалт, орон сууцны …
-
7 July
Харилцаа холбоо, мэдээллийн сайдтай хийсэн уулзалтаар цахим шилжилт, цахим засаглалыг сайжруулах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Дотоод хэргийн яамны Хоёрдугаар сайд бөгөөд Ухаалаг үндэстэн, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Жозефин Тео-той уулзав.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилд цахим сүлжээ, мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт тавин “E-Mongolia” платформыг хөгжүүлж, …
-
7 July
“Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапурын туршлагыг судалж, хамтарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван туулахад Сингапурын Темасек олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэнд …
-
7 July
Замын-Үүд-Эрээн боомтын “0” цэг дээрх Монголын талын талбайн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болжээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ. Уулзалтаар Шадар сайд Замын-Үүд-Эрээн боомтын “0” цэг дээрх Монголын талын талбайн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болсныг цохон тэмдэглэлээ. Элчин сайд Цай Вэньруй …
-
7 July
“Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.07.06/ нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулсан. Нийгмийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар …
-
6 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр энэ сарын 6-9-нд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг ”Чанги” олон улсын нисэх буудалд Сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн яамны сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн яамны Хоёрдугаар сайд Тан Сэ Лен, …
-
6 July
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нарын 46 гишүүн “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр (2022.07.06) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого болон мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, …
-
6 July
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхлаа.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, харилцааны шинэ зууныг сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бодит агуулгаар баяжуулах нь манай хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ хэмээн тэмдэглэв.Цар тахлын дараах …
-
6 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо. Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл