Коронавирусний халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаа цахим горимд шилжиж буй талаар өнөөдөр (2020.11.11) УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон …
Улс төр
November, 2020
-
10 November
Г.Ёндон: Асгатын мөнгөний ордноос 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.11.10) хуралдаан 09 цаг 22 минутад 78.6 хувийн ирцтэй эхэлж, “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийсэн юм. “Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт …
-
10 November
Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс орон даяар эхлүүллээ
Улсын Их Хурлын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр (2020.11.10) Боловсролын багц хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлжээ. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын …
-
10 November
Д.Сумъяабазар: Гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход Энэтхэг улстай хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар …
-
10 November
Л.Одончимэд: Наранцацралт шиг эр хүн надтай тааралдаагүй
“ПАРЛАМЕНТ -30” Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буланд нийтэлж байгаа билээ. 2000-2004 онд Улсын Их Хурлын …
-
10 November
АН:Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаа өчигдөр /2020.11.09/ мэдэгдлээ. Энэхүү хуулийг анх Ардчилсан нам санаачлан өргөн барьж УИХ-аар 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил …
-
9 November
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар ямар хэлэлцэх асуудал
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 9-нөөс 13-ны хооронд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 11 дүгээр сарын 09-ний Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан …
-
6 November
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно
Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн …
-
5 November
ГХ-ны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын үйл …
-
5 November
Шилэн Цогоод ширээ бүү өг
За энэ шилэн хочит Цогоод л ширээ өгч болдоггүй юм шүү. Ширээнээс гулсаж, сэнтийнээс хаягдахаараа орон даяар олгойгоо цацаад, улс даяар уйлан дуугараад байдаг ийм нөхдүүд энэ ард түмнийг хагалан бутаргаж, хага шидэж, төр удирдаж, түмэн дээр сандайлах нь л дутах юм. Ер нь бол үе үе үнэхээр зөрөөтэй тоон баримтууд гаргаж ирээд, үүнийгээ тойроод маргаад байвал ядаж л зах …
-
5 November
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
-
5 November
Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу монголоороо үлдэх юмсан
ПАРЛАМЕНТ-30 ЖИЛ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна. Амьдралын нь ч, аяны ч урт …
-
5 November
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийлж байна. Гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” гэх зэргээр самбар өмнөө байрлуулжээ. Түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн үзэсгэлэн гаргаж байна. …
-
4 November
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээс сэтгүүлч С.Будрагчаа уучлалт гуйгаагүй
МЭДЭГДЭЛ “ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээс сэтгүүлч С.Будрагчаа уучлал гуйв” гэх гарчигтай илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад “төлбөртэйгээр” нийтлүүлж, миний нэр төрд халдаж байгааг эрс эсэргүүцэж байна. Миний бие, Нэгдүгээрт, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нь өөрийнхөө 100 хувь эзэмшдэг “Жи би эс импекс” ХХК-даа хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр тайчих үзүүлбэр үзүүлж, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байгааг камерын дүрс бичлэг, албаны эх сурвалжуудаас …
-
4 November
Р.Гончигдорж:Дэд ерөнхийлөгчийн хувьд цөөхөн удаа Ерөнхийлөгчийн эзгүйд хууль батламжлахад гарын үсэг зурсан байдаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийн TV-5 телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой тохиож байна. Та Монгол Улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан түүхэн дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц бий болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдаж өнөөдөр 30 жил болжээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл