Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества” байгууллагын тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар зочдод хандан Халхын голын ялалтын 80 жилийн ой болон “Эрдмийн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр Монгол, Оросын удаан жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд туршлагатай дипломатч, нийгмийн зүтгэлтний хувьд хатагтай …
Улс төр
September, 2019
-
3 September
Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев нар уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга Алексей, Васильевич Гордеев нар Төрийн ордонд уулзав. Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, гарын үсэг зурсан 60 гаруй хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах талаар анхаарч ажиллах үүргийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосны дагуу ажиллаж буйгаа уулзалтын эхэнд Шадар сайд онцлов. Түүнчлэн Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын …
-
3 September
Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд В.К.Ерохина Монгол Улсад анх удаагаа ирэхэд найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон …
-
2 September
Ц.Амгаланбаатар захидалдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн гэж бичжээ
УИХ-ын гишүүн Ж. Батзандан, Л.Болд нарын хамтран байгуулсан “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намаас өнөөдөр /2019.09.02/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцэгдэж буй Баялгийн сан, УИХ-ын гишүүдийн тоо, хугацаа болон цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглох зэрэг асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийлээ. “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намын дарга Ж. Батзандан” 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хог хаягдлыг Монгол улсад хадгалах булшлахыг хориглосон …
-
2 September
У.Хүрэлсүх: Засгийн газар Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг тууштай дэмжин, хэрэгжүүлэх болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ын дэргэдэх Тэмүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд тус тус оролцож, үг хэлэв. Монгол Улсын Засгийн газраас МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, мэргэжилтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж буй. Төрийн бодлогын дэмжлэг байгаан дээр сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь МСҮТ-үүдийн элсэлтийг …
August, 2019
-
31 August
Ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд” гэснийг “9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд” гэж өөрчилсүгэй” гэжээ. Ийнхүү …
-
31 August
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын …
-
30 August
Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар Х.Цүбай томилогджээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд нь Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн …
-
30 August
Шварцелюр-Суттер: Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд ХБНГУ-аас онцгой анхаарал хандуулж байгаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгаар ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Суттер тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хатагтай Шварцелюр-Суттерийг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд талууд хоёр орны байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж …
-
30 August
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжиллээ
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.29) хуралдаан 11 цаг 03 минутад, гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний …
-
29 August
Бахрейны Хаант Улсад хавсран суух элчин сайд З.Чинтүшиг итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Бахрейны Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд З.Чинтүшиг Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт …
-
29 August
Г.Занданшатар: Нагоягийн их сургуультай түншлэх нь бидний хувьд боломж мөн
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Сургуулийн урилгаар манай улсад хүрэлцэн ирээд байгаа Японы Нагоягийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эрдэмтэн Рёожи Ноёори-г хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны энэ айлчлал манай хүүхэд залуучуудад шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хөгжлийг цогцлоох талаар зөв ойлголт, хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэж тэмдэглэв. Тэрбээр Нагоягийн …
-
29 August
З.Энхболд: Э. Оюунболдын цолыг хураах эсэх асуудал амар шийдэгдэхгүй
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс энэ сарын 26-ны өдөр мэдээлсэн. Э.Оюунболд аваргыг допинг хэрэглэсэн талаар албан ёсны мэдээлэл гарсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын …
-
29 August
Г.Занданшатар: Монгол Улсыг “Оюутолгой” биш “Оюунтай толгой” хөгжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.08.28) Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Энэ онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулиас одоогоор нийт 80 мянган гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд төгсөн гарчээ. 2019-2020 оны хичээлийн жилд дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн, олон улсын их …
-
28 August
ОХУ-ын жанжин штабын орлогч дарга А.Ю.Чайков манай улсад айлчилж байна
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд манай улсад айлчилж буй ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Талууд жилээс жилд улам өргөжин тэлж байгаа хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Халхын …