Улс төр

August, 2019

  • 28 August

    У.Хүрэлсүх: Засгийн газар бизнес эрхлэгчидтэй улирал тутам уулзаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  танхимын зарим сайд нар, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамтаар бизнес эрхлэгчидтэй МҮХАҮТ-д  уламжлалт “Бизнес уулзалт”-аа хийв. Уулзалтад 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг …

  • 27 August

    УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

      УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Хуралдаанд 52 гишүүн оролцож байгаагаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар одоогоор чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй тул УИХ-ын дарга тэдний нэрсийг зарлалаа. Нийт 57 гишүүн оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг …

  • 27 August

    Ө.Энхтүвшин: Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих боломжгүй

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин допинг илэрсэн Э.Оюунболд аваргатай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Эргэн тойронд нь камер байрлуулсан өрөөнд, зөвхөн тавчик, дотуур хувцастай нь оруулаад допингийн шинжилгээ авдаг. Тухайн бөх шинжилгээний дээжтэй саваа таглаад өгдөг. Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих боломжгүй. Хэрвээ болдог бол допингийн шинжилгээг улсын наадмын өмнө авмаар …

  • 27 August

    Х.Баттулга: Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй байдаг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр  зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн …

  • 26 August

    БНСУ-д зорчих визийн шаардлагыг хөнгөвчилж, хариу өгөх 90 хоногийг багасгахаар тохиролцжээ

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ. Хоёр орны ижил чиг үүргийн байгууллага болох Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагууд нь 2007 онд хамтран ажиллах талаар Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах …

  • 24 August

    Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон хавдар судлалын салбарыг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн, Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа …

  • 24 August

    Монгол Улсаас Украйнд суух Өргөмжит консулаар Эдуард Рубан томилогджээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суухаар томилогдсон Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцжээ. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэн Украйнд сурч, ажиллаж амьдардаг. Өргөмжит консулын газар …

  • 24 August

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Даваа гарагт үргэлжилнэ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 16 цаг 37 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлжээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 24.2.Байнгын хорооны …

  • 23 August

    Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүнтэй байх саналыг бид дэмжинэ 

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөл  өнөөдөр /2019.8.23/мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар бид хүлээж авахгүй, дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан намын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр …

  • 23 August

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл …

  • 23 August

    БНСУ-ын визний хариуг арван хоногт авдаг болно

    Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг …

  • 23 August

    “ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

    Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. …

  • 22 August

    Ерөнхийлөгч “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл” нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш орон даяар 36,000 гаруй ахлах ангийн сурагч, оюутантай уулзаж, тэдний …

  • 22 August

    Армийн генерал О.Л.Салюков Монгол Улсад айлчилж байна

    ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, Армийн генерал О.Л.Салюков энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм генералыг өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр байгаад сэтгэл ханамжтай байгааг хоёр тал дурьдаад, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй …

  • 21 August

    Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэлээ.  Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, …