Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2019.09.05/ Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Айзава Ичиро, “Хоёр улсын парламентын бүлгийн дэд дарга нарын хувьд парламентын түвшинд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглээр цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гээд …
Улс төр
September, 2019
-
5 September
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өчигдөр ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид …
-
5 September
Д.Хаянхярваа: Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот байна гээд Үндсэн хуульдаа заачихвал буруудах байхгүй
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжлүүлэн явууллаа. Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа …
-
4 September
Ж.Ганбаатар: Төрийн албаны чадавх сул байгаа нь хуулиндаа биш хүндээ байгаа гэдэгт санал нэг байна
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 58 минутад, гишүүдийн 76 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн …
-
4 September
Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэр гаргалаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчлэв Холбогдох хууль, дагалдах журмын дагуу уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар төлж байгаа билээ. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж …
-
4 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр …
-
4 September
Хоёр улсын төрийн тэргүүн нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнөөдөр Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойг өргөн тэмдэглэх хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн ялалтын ач холбогдлыг сурталчлах, тулалдаанд оролцогсдын гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх зэрэг олон ажлыг …
-
4 September
В.В.Путин: Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм хүндэт Владимир Владимирович Та Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж, энэ үеэр Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ. Ноён В.В.Путин УИХ-ын даргад талархал илэрхийлээд, …
-
4 September
В.Путин: Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав. Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж …
-
4 September
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.
-
3 September
Танилц: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины айлчлалын хүрээнд батлагдсан 10 баримт бичиг
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал болон хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд талууд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ: “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар, “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах …
-
3 September
Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт Нэг цаг гаруй үргэлжлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны хүндэтгэлийн гэр өргөөнд уулзлаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаа хэмээн халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн юм. Товлосон цагаас гурав дахин урт хугацаанд уулзаж, ярилцсан талууд өргөтгөсөн хэлэлцээрт ярилцах байсан бүхий …
-
3 September
“Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” ХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачилга 2010 оноос эхлэн яригдсан. Монгол Улс энэ санаачилгыг анх гаргасан орны хувьд бүс нутагт хэрэгжүүлэхийн төлөөх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Тухайлбал, 2018 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн 4 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо уг санаачилгын хүрээнд бодит төсөл хэрэгжүүлэх санал …
-
3 September
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын зурж, дурсгалын зураг татууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дурсгалын зураг татууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзахаар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөг зорив.
-
3 September
УИХ-ын дарга Г.Занданшатар Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт иргэд ээ, Халхын голын хамтын ялалтыг дархлалцсан Хүндэт дайчид аа, Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Монголын ард түмэн туурга тусгаар улсынхаа гайхамшигт түүхийн нэгэн бахархалт хуудас, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зэвсэг барин …