Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант …
Улс төр
October, 2019
-
22 October
УИХ-аас жил бүрийн 10 дугаар сард Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж байхаар боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Их хурлаас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжин, эрхзүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Жижиг, дунд үйллвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан …
-
21 October
Абэ Шинзо: Санхүүгийн хүндрэлээ шийдсэний дараа Японы Засгийн газраас төсвийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан“Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ …
-
21 October
Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй. Улс үндэстний маань түүх уусан бүдгэрэх учиргүй
Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, …
-
18 October
Д.Дамба-Очир: Иргэдийг хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүллээ
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир өнөөдөр (2019.10.18) хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр, “Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой …
-
18 October
Ж.Мөнхбат: Хууль зөрчиж хөрөнгөжсөн зүйл байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын гишүүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тайлбар өглөө. Тэрбээр “Төрийн бус байгууллагаас надтай холбоотой асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байна билээ. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц нь хүрэхгүй хоёр, гурван удаа хойшилсон байх. Дэд хорооноос надад энэ талаар …
-
17 October
Д.Цогтбаатар: Монгол Улс “саарал жагсаалт”-д багтсан ч гадаад харилцаа хэвийн үргэлжилнэ
Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага болох ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй байгаа талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар“Монгол Улс саарал жагсаалтад орсон ч гадаад харилцаа хэвийн үргэлжилнэ. Ард иргэд өрөнд орохгүй. Гэхдээ үр дүн нь гараагүй байна. Өнөөдөр гарна. Манайд зөвлөмж ирсэн” гэж мэдэгдлээ.
-
17 October
Х.Нямбаатар: Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх мэдээлэл гарах болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр /2019.10.17/ сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр “Би Б.Пүрэвдорж гишүүний ёс зүйн асуудлыг Дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл “Itoim” гэдэг сайтад намайг хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн дунд хавчуулаад, өөрөө Ёс зүйн дэд хорооны хуралд ирээгүй мэтээр бичсэн. …
-
17 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс хүргэж байна. Улсын Их …
-
17 October
УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг шалгах хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх саналаа хүргүүллээ
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2019.10.17) “Бид уучлахгүй” хөдөлгөөнтэй хамтран Төрийн ордонд мэдээлэл хийлээ. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн юм. Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын …
-
17 October
Түрээсийн орон сууцанд хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэхийг хүслээ
Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр (2019.10.16) Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, …
-
16 October
Сайжруулсан түлш, богино хугацааны шийдэл мөн гэж НҮБХХ үзжээ
Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдэл олтол агаарын …
-
15 October
Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орохгүй байх талаар санал солилцож, дэмжлэг хүслээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй өчигдөр (2019.10.14) уулзлаа. ФАТФ-ын ээлжит хурал аравдугаар сарын 15-нд Парис хотноо болох юм. Уулзалтаар үүссэн нөхцөл байдал болон …
-
14 October
Ж.Эрдэнэбат: Буруутай үйлдэл хийсэн бол шалгуулахад бэлэн
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэлд тэрбээр тайлбар хийлээ. Ж.Эрдэнэбат гишүүн “Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоол гаргасан. Өмнөговийн Тост, Тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар болон Булганы Тэшиг суманд байгаа улсын тусгай хамгаалалттай газар нутагт лиценз эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгоод нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбоотойгоор нэг аж ахуйн …
-
14 October
МАН-ын бүлэг хуралдана
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг билээ. Тэгвэл өнөөдөр /2019.10.14/ УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд эхэлнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл