УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувуу хууль бусаар хил гаргасан тухай асуудлыг дэлгэж, БОАЖ–ын сайдыг “Н.Цэрэнбат сайд аа, ажлаа хий. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд тайлбар хийлээ. Тэрбээр “Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсоноос …
Улс төр
May, 2018
-
4 May
АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-руу илгээсэн …
-
3 May
Монгол Улс 154 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна
Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, Б.Ундармаа нар өнөөдөр (2018.05.02) Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй танилцахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), түүний харьяа Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ажиллалаа. УНТЭ-ийн ерөнхий захирал Д.Очирбат эмнэлгийн үйл ажиллагаа, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ …
-
3 May
Л.Энхболд:Таван толгойтонгууд мэдээлийн техник технологио мэдэхгүй хулгай хийсэн тэд тэнэг байна
-“Эрдэнэс Таван толгой” ХК-иас 268 мянган тонн нүүрс алга болсон асуудал нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Таны хувьд ч энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа? -Энэ мэдээлэл анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Миний хувьд энэ талаар холбогдох хяналтын байгууллагаас мэдээлэл авсан. Энэ асуудал болсон уу, үгүй юу гэдэг үүднээс хандсан. Холбогдох хяналтын байгууллагууд надад бодит мэдээллийг өгсөн. 268 мянган тонн нүүрс …
-
3 May
Д.Амарбаясгалан: Сэтгүүлч бол гагцхүү үнэнийг бичиж мэдээлэх мэргэжлийн тангарагтай өвөрмөц мэргэжил
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж буй нийт ажиллагсад, сэтгүүлч уран бүтээлчиддээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Юнескогоос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласнаас хойш 25 дахь жилдээ энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэвлэл мэдээлэл бол эрх чөлөөт ард түмний хувьд “амьсгалах агаар” нь юм. Агаар дутвал амьсгал боогдохтой …
-
2 May
Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал өндөрлөв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 4 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ. Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал …
-
2 May
Х.Баттулга: “Эрдэнэс-Тавантолгой” ХК иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссанд тус компанийн удирдлагуудад болон олон зуун ажилтанд нь баяр хүргэв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус …
-
2 May
Иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагаа, шийдвэрүүдийг иргэд 80-90 хувьтай дэмжиж байгааг олон нийтийн дунд явуулсан судалгааны дүн харуулж байна. Судалгааны байгууллагууд иргэдийн дунд цахим болон бусад хэлбэрээр улстөрчдийн үйл ажиллагаа, нэр хүндийн талаарх санал асуулга явуулдаг бөгөөд дүнгээ гаргахдаа ажил үйлсээрээ олон нийтийн дэмжлэг хүлээж байгаа шилдэг 10 улстөрчийг жагсаан танилцуулдаг юм. Энэ удаа судалгааны 4 байгууллагын жагсаалтад Ерөнхий сайд …
-
1 May
Н.Тулгыг Их Британид, О.Энхцэцэгийг Шведэд, суух Элчингээр томилох саналыг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит бус өчигдрийн хуралдаанаар зургаан улсад суух элчин сайдуудыг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, …
April, 2018
-
30 April
Шон О’Фарел: Ирландад Монгол залуусыг сургахад бид бэлэн байна
Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Хүндэт зочин, ноён Шон О’Фарелийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, “Энэ жил Монгол Улс, Ирланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Манай улс Европын Холбооны гишүүн, уламжлалт найрсаг харилцаатай Ирланд …
-
30 April
Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа. Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм. …
-
30 April
Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелыг өнөөдөр (2018.04.30) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон …
-
30 April
Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд, Умард Солонгосын төрийн тэргүүн нарт захидал илгээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илгээсэн Захидалд: Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Өмнөд, Умард Солонгос түүний дотор БНСУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм. Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн …
-
27 April
Д.Амарбаясгалан: Монгол Ардын нам гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна
Монгол Ардын Намын урилгаар Лаосын Вант Улсын улс төрийн нам болох Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Айлчлалын багт Төв хорооны гишүүн, Гадаад харилцааны дарга Сүнтон Саяачак, Тамгын газрын дарга Кхамфан Анлаван, Ази, Номхон далай, Африкийн газар/АНДАГ/-ын дарга Манила Сумбандид, АНДАГ-ын Зүүн Хойд-Өмнөд Ази, Ойрхи дорнод, Африкийн хэлтсийн дарга Фонгээв Кхампавог, Нэгдсэн бодлогын газрын хэлтсийн орлогч дарга, Тонгсават Пантавонг, АНДАГ-ын Монголын асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга Консамай Саяачак нар багтаж байгаа юм. Төлөөлөгчдийг өнөөдөр Монгол …
-
27 April
Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монголын генералуудын өдөрт зориулж Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзаад, нийт генералуудад хандан үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга“Эрхэм генералуудын амрыг эрье. Өнөөдөр уламжлал ёсоор Монголын генералуудын өдөр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Анхны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл