АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл хоёр улсын тэргүүн нарын түүхэн уулзалт зохион байгуулах газраар Монгол, Сингапур хоёр улс шалгарч үлдээд байгааг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэлсэн юм. Харин энэ асуудалд манай улсын Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар тайлбар хийлээ. …
Улс төр
April, 2018
-
27 April
Тэдний оронд хэнийг Элчин сайдаар томилох вэ
УИХ-ын гишүүн С.Оюундарийн дүү С.Чингүүндарийг Канадад суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дэмжсэн ч Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн Г.Тэнгэрийг Японд суух Элчин сайдаар томилохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Тиймээс эрх баригчид өөр хүн хайж эхлээд байна. Тухайлбал, Канадад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд, Японд тус улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д.Батжаргал нарыг дэвшүүлэхээр яригдаж …
-
26 April
Сушма Свараж: Монгол Улсыг шатахууны хараат байдлаас гарахад анхаарал хандуулж байгаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сушма Сваражийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь баяр хүргээд, хоёр улсын хамтын ажиллагааг дээд түвшинд ойртуулсан ихээхэн үр дүнтэй айлчлал болж байгаа гэдэгт …
-
26 April
Г.Занданшатар: Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ
Төрийн ордонд “Оюуны өмч, инноваци-хөгжлийн форум” болж өндөрлөлөө. Форумаар оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, барьцаа хөрөнгө болгон ашиглах, инноваци нь компанийн засаглалын амжилтын үндэс болох тухай болон контентын хөгжил, боломж зэрэг үндсэн сэдвээр хэлэлцлээ. Мөн зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл, технологи, инновацийн хөгжил, асуудал, арга зам, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд …
-
26 April
У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ
Төрийн ордонд“Оюуны өмч, инноваци-Хөгжлийн форум” эхэллээ. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдсэнээс хойш оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд орсоор байна. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол Улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж …
-
26 April
Ц. Нямдорж: Сэтгүүлчдийг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нэр бүхий сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэлтэй холбоотой асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар өглөө. Тэрбээр“Би худлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй байна. Тэр хэвлэлээс очиж асуу. Би ямар ч сэтгүүлчдийг тагнах үүргийг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл цацаж байхгүй юу. Эрдэнэтийн 49 хувь …
-
25 April
Ж.Батзандан: Б.Хурц, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал ярьж байгаа гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх талаар ярьж эхэлж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өглөө. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан“2017 оны 12 дугаар сарын 10-нд УИХ-ын 40 гаруй гишүүн санаачлан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцтай холбоотой ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-ын үеэр зохион байгуулсан. С.Зориг агсаний хэргээр хоригдож байгаа Т.Чимгээ, А.Содномдаржаа нарын гэр бүлээс ирсэн өргөдөл тэр дунд байсан. Гэтэл өнөөдөр АТГ–ын мөрдөн …
-
25 April
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Чингис хаан Олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. …
-
25 April
Банкны зээлийн хүүг жилийн 18 хувиар тогтоосон хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоох нь …
-
25 April
Ж.Мөнхбат: Засгийн газрын сайд нь өөрөө хууль зөрчөөд байж болох уу
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас 2017 он арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөн ч …
-
24 April
Х. Баттулга: Бөхийн өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдэд хариуцлага тооцох болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа. Албан бичгийн хувийг Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил …
-
24 April
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан “Цахим бодлогын түр хороо” ямар ажил хийх вэ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ нь чухам ямар учиртай хороо гэдгийг иргэд, олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан “Цахим бодлогын түр хороо” нь ямар ажил хийх талаарх мэдээллийг хүргэе. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж авлигал, хүнд суртлыг арилгана. Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийг IT буюу …
-
24 April
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд айлчлан ирнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 2018 оны 4 дүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах, …
-
23 April
БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжиж байна
БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд: “БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэж байна. Энэ нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай харилцан итгэлцлийг төрүүлэн бэхжүүлэхэд дэм болохуйц чухал алхам боллоо” гэжээ.
-
23 April
БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилна
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүнтэй Бээжин хотноо уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцаанд хүлээгдэж буй асуудлуудыг түргэвчлэх, хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр тохиролцсон, төлөвлөж буй үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг үзүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Мөн талууд асуудал бүр дээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл