Улс төр

April, 2018

  • 12 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын боомтод ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь албан ёсны айлчлал өндөрлөж байна. Тэрбээр өнөөдөр үдээс өмнө Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуурт аймагт ажиллалаа. Энэ үеэр Монгол-Хятадын худалдааны 51 хувь нь хийгддэг Баяннуур аймагт удирдлагуудтай уулзаж хэлэлцээр хийсэн байна. Үдээс хойш Ганц мод болон Гашуунсухайтын боомтод ажиллана. Гашуунсухайт боомтоос Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт эхэлж байгаа юм. Засгийн газрын …

  • 12 April

    Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа

    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа. Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. …

  • 11 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх …

  • 11 April

    У.Хүрэлсүх: “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ

    БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэллээ. Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт “Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив” сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио …

  • 11 April

    АН: Ч.Сайханбилэгийг хууль шүүхийн байгууллагаас гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна

    Ардчилсан Намаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг талаар албан ёсны тайлбар өглөө. Тайлбарт: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэсэн нь ташаа мэдээлэл. Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл “Сайханбилэгийг баривчилсан асуудлаар хуралдаагүй. Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно. Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд …

  • 10 April

    УИХ-ын Халдашгүй байдлын  дэд хороо Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзав 

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, одоо мөрдөж буй хуулийн заалтыг харьцуулж үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний …

  • 10 April

    Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгох тухай тусгасан байна. …

  • 10 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн үдээс хойш Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга (Парламентын дарга) Ли Жаньшуд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун дотно мэндчилгээг Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд уламжилж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын …

  • 9 April

    Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиас

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар mа бүхэнд цувралаар хүргэж байгаа. Энэ удаад  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулгын хүргэж байна.   Монгол улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт …

  • 9 April

    Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж байна. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Ардын Их Хурлын ордонд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуулж жагсаж, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Яг одоо хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийж эхэллээ. Урилгыг …

  • 6 April

    Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт мөнгө олгох тогтоолын төслийг УИХ-д өргөн барив

    Монгол Улсын Үндсэн хуулийн 26-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Тогтоолын төсөлд: Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй 0-18 хүртэлх насны …

  • 6 April

    Ерөнхийлөгч Орхоны хөндийг жуулчлалын зориулалтаар тохижуулахад Турк улстай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

    Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалд нь амжилт хүсээд, энэ удаагийн түүний айлчлал нь Монгол Улс болон БНТУ-ын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон дурдав. Тус улстай аялал жуулчлал, дэд …

  • 6 April

    Турк улстай тээвэр харилцааны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт …

  • 6 April

    Ц.Нямдорж: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжлох ажиллагааг тасралтгүй хоёр жил явуулж байна. Эрдэнэттэй холбоотой маргаан захиргааны шүүх дээр явж байгаа. Төрийн өмчийг сааж хулгайлдаг хүмүүсийн асуудлыг шалгуулах гэж хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа оролдлого хийхэд замаас нь хянадаг байгууллага нь хаагаад хөдөлгөхгүй байна. Үндсэн …

  • 6 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Туркийн Ерөнхий сайдыг төв талбайд угтлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. …