Улс төр

June, 2017

  • 30 June

    Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг дэмжлээ

    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …

  • 30 June

    Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна

    УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэнэ. Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан. Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө өнөөдөр багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ. Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны …

  • 30 June

    С.Ганбаатар:Монголын ард түмний саналыг тав, арван төгрөгөөр худалдаж авна гэдэг арчаагүй сэтгэлгээгээ өнөөдрөөс эхэлж зогсоо

    МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар  дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. С.Ганбаатар:МАХН-аас 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар би мэдэгдлээ та бүхэнд хүргүүлж байна.Ард түмэн эр зориг гаргаж Монголынхоо ирээдүйн төлөө Монголынхоо хувь заяаны  төлөө хүчирхээр  сонголтоо хийсэн.Энэ сонгуульд Монголын ард түмэн улс орныхоо хувь заяаныхаа төлөө сэрч сэхээрхээр хагас сая Монголчууд маань  хүчирхээр сонголтоо хийсэн. Харамсалтай нь төрийн дээр сандайлж суусан МАНАН-гийнхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардаж …

  • 30 June

    Н.Дашзэвэг: Х.Баттулга гадаадын хөрөнгө оруулагчдын зүрхийг үхүүлж байна

    АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээж эхэллээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүн гарсаны дараа Монголын эдийн засагт таагүй дохио санамжууд ирж эхлэв. Ингэснээр эхний таван сарын байдлаар 4,2 хувь хүртэл өсөлттэй байсан эдийн засаг эргэн хөрж, гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжлоход хүрч магадгүйг эдийн засагчид сануулж байна. Хэрвээ Женко Х.Баттулга Ерөнхийлөгч болчихвол Монгол Улсад орж ирэх …

  • 30 June

    АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулиас хойш суулаа

    УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.  Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.      Хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн Н.Учрал  2012 оноос хойш “1000 багшийн уулзалт”, 21 аймгийн “Багш нараа сонсъё” хэлэлцүүлэг, 10000 …

  • 30 June

    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийлээ. Байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолоор тус хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон …

  • 30 June

    УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.Төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан. Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ёсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилсон, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран …

  • 29 June

    БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг дэмжиж ажиллахыг Шин Хайминаас хүслээ

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2017.06.29)  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай Төрийн ордонд уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар санал солилцов. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд “2014 онд БНХАУ-ын дарга Ши ЖиньпинийМонгол Улсад хийсэн түүхэн …

  • 29 June

    МАН-ын удирдлагуудыг зөрчилдүүлэх санаархал хол явсангүй

    Сүүлийн өдрүүдэд сошлаар МАН-ын Удирдлагууд хоорондоо талцаж, хариуцлага тооцох жигүүр бий болсон гэх мэдээлэл тархаад байсан юм. Энэ талаар талуудын байр суурийг авснаа хүргэе! Ж.Эрдэнэбат: Хувьцааны үнэ ханшинд өөрчлөлт орж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нараас олон улсын зах зээл болон дотоодын компаниудын хувьцааны үнэ унаж эхэлсэн эсэх, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын …

  • 29 June

    М.Энхболд: Мөнх тэнгэр Монгол Улсыг маань ивээж, Монголын ард түмэн маань мэргэн сонголтоо хийнэ

    МАН-ын дарга М.Энхболд намынхаа гишүүдэд хандан уриалга гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид ээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хүн амын эрүүл мэнд, боловсрол, шинэ цагийн бодлого үйл ажиллагаатай хүйн холбоотой хөгжин, зүтгэж ирсэн манай нам үеийн үед гишүүд, дэмжигчид та бүхнийхээ чин сэтгэл, хүсэл тэмүүллээр хөглөгдөж, хурц шүүмжлэл, шударга бодлоор ташуур авч, …

  • 29 June

    Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн Эдийн засагт сөргөөр нөлөөлөв

    Улс төр, эдийн засаг хоёр ихэр юм Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны халуун өндөрлөхтэй зэрэгцээд эдийн засгийн “халуун” өндрөө авч эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн эерэг үзүүлэлттэй явсан эдийн засгийг эсрэг зүгт нь харуулаад тавьчихав. Учир нь нийгмийн цахим сүлжээнд “Хямрал эргэж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын бонд, Худалдаа хөгжлийн банкны бонд 20 хувь уналаа. Гадаад зээлдүүлэгч авах хүү 10 …

  • 28 June

    Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан. Энэхүү дүнгээр дахин санал хураалтанд оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, …

  • 28 June

    Олон улсын ажиглагчид: Залуучууд саналаа өгөхдөө хойрго хандахад сурталчилгаа нөлөөлсөн

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид урьдчилсан үнэлэлт дүгнэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Олон улсын сонгуулийн ажиглалтын хороо нь ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар, ЕАБХАБ-ын Парламентын ассемблей болон Европын парламентын хамтарсан үйл ажиллагаа явуулдаг аж. Олон улсын ажиглагчдын хороо нь гадаадын 30 улсаас ирсэн 66 ажиглагчаас бүрдэж байгаа бөгөөд үүнд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн …

  • 28 June

    “Гутаан доромжилсон нөхцөл байдал, худал эвлүүлэг хэрээс хэтэрсэн”

    Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд болон түүний сонгуулийн штабаас санал хураалтын дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нэр дэвшигч М.Энхболд сонгуульдаа идэвхтэй оролцож, түүнд итгэл хүлээлгэсэн дэмжигч, сонгогчиддоо талархсанаа илэрхийлэв. Мөн сонгуулийн үр дүн эцсийн байдлаар тодорхой болоогүй ч ямар ч цаг үед улс орныхоо эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас гарах асуудалд анхаарал хандуулж ажилласаар байна гэдгээ …