Улс төр

March, 2017

  • 6 March

    АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай анхны мэдэгдлээ хийв

    АН-ын удирдлагууд сүүлийн үед асуудал болоод Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудал болон Дүнжингарав уралдааны талаар мэдээлэл хийлээ. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: “Өнгөрсөн өдрүүдэд МАН-ынхан дэндүү их өрөөсгөл тайлбар хийлээ. Дээр нь хууль бус зүйлийг таслан зогсоох ёстой цагдаагийн байгууллага эрх баригчдын гар хөл боллоо. Тиймээс Ардчилсан нам ЦЕГ болон Улсын Ерөнхий прокурорт энэ талаараа тайлбар хийх шаардлагыг хүргүүлээд байна. …

  • 6 March

    Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн Э.Бат-Үүлийг АТГ-аас шалгаж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байна. Түүнийг яг ямар асуудлаар шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжийн хэлснээр Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байхдаа хүү Э.Чулуудайгийнхаа “Грандлайн” компанид гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийг хууль бусаар авч өгсөн хэргээр шалгаж байж магадгүй аж. Э.Бат-Үүлийн хувьд хүү Э.Чулуудайгийнхаа “Грандлайн” компанид авч өгсөн олон тэрбум төгрөгийн тендерийн …

  • 6 March

    Баянзүрхийн түйвээн ба Дүнжингаравын хурд

    Б.Дамдин-Очир “Хар баасан гариг” мартагдах шахаад байв. Ерөнхийдөө Их зохиолч Д.Нацагдорж гуайн “Хуучин хүү” өгүүллэгийн “шальдар булдар” өдөр хоногууд үргэлжилж байлаа. Харин гуравдугаар сарын 3-ны баасан гаригт Баянзүрх дүүрэгт “бөөн юм” болов. Дүүргийн Тамгын газрын байранд утаа май болж, цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн гэхэд болно. Учирнь өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 2-нд Хотын дарга Су.Батболд Баянзүрх дүүргийн Засаг …

  • 3 March

    Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлжээ. Э.Бат-Үүл Ардчилсан нам доторх Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцоно гэдгээ өчигдөр болсон намынхаа сар шинийн золголтын үеэр мэдэгдсэн байна. Сүүлийн үед түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө төгрөг идэж уусан хэргээр шалгагдаж улмаар хоригдсон тухай мэдээлэл гарсан ч …

  • 2 March

    Хатан xаан II Элизабетэд С.Баяр итгэмжлэх жуух бичгээ гардуулав

    Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд …

  • 1 March

    Даваа гаригт ээлжит бус чуулган хуралдана

    ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсноор Монголын Засгийн газар долоон төрлийн татварыг нэмэхээр болсон. Тиймээс ирэх даваа гаригт буюу энэ сарын 6-ны өдөр ээлжит бус чуулган зарлаж, Төсвийн тодотгол болон Татварын зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. Энэхүү хөтөлбөрт орсноор Монгол Улс ОУВС-гаас 440 сая ам.доллар гишүүн орнуудаас 5.5 тэрбум хүртлэх ам.долларын зээл авах эрх нээгдэж байгаа юм.

February, 2017

  • 27 February

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гал тахиа жил Монгол түмэнд маань ээл ивээлээ улам их өгөх болтугай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол түмнийхээ энэ сайхан өдрийн түмэн амгаланг айлтгая. Хуучин он маань шилжиж, шинэ жил гарч ирж байна. Гарч байгаа гал тахиа жил өвөрмөц, түмэн олонд маань буян хишгээ хайрласан жил гарч ирлээ. Жил …

  • 25 February

    П.Сэргэлэн сайд сайн ажиллаж алдарт уяач цол тэмдгээр шагнууллаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сар шинийн баяр болохтой зэрэгцэн цол тэмдгийг бөөндөх шиг болов. Угаасаа манайд ажлаа хүлээлгэн өгөх дөхсөн дарга, удирдлагууд сайхан аашилж, шагнал тэмдгийг ёстой нэг “асгах” шиг болдог. Энэ жишиг Ерөнхийлөгчөөс ч бас тойрсонгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан …

  • 24 February

    2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, тус Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа. Улсын Их Хуралд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 17232 иргэнээс 1874 өргөдөл /нийслэлийн иргэдээс 1324 буюу 70,6 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 550 буюу 29,3 хувь/ ирүүлсэн бөгөөд тус Байнгын хороо бүх өргөдөлд хариу өгсөн болохыг …

  • 24 February

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаа гаргасан байна. Уг зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 …

  • 24 February

    Уяачдад баяр хүргэж, шагнал гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай цол хүртсэн уяачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Энэ жил Монгол Улсын Тод манлай уяач цолоор тав, Манлай уяач цолоор долоо, Алдарт уяач цолоор 11, нийт 23 хүн шагнагджээ. Тэдний дотор ах, дүү хоёр байгаа бөгөөд Ононгийн Батбилэг Тод манлай уяач, Ононгийн Батболд Алдарт …

  • 24 February

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад оруулах нь нэг номерийн зорилго байлаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг 2-р сарын 23-ны өдөр  нийслэлийн Чингэлтэй дүүргийн VIII дугаар хорооны 245 дугаар цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Хүн амын нягтаршил ихтэй Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган хүн амтай. Үүнээс цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 16.240 хүүхэд оршин суудаг байна. Тус дүүргийн VIII дугаар хорооны хувьд сургууль, цэцэрлэггүй хорооны нэг байжээ. Тэгвэл тус хороонд бүртгэлтэй 457 …

  • 23 February

    Ардчилсан нам МАН-ын дарга М.Энхболдод хандан мэдэгдэл гаргажээ

    Ардчилсан намаас МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод хандан мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэе. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА   МЭДЭГДЭЛ Ардчилсан намын нэр хүндийг гутаах замаар улс төрийн ашиг хонжоо хайж, хууль бус үйлдэлээ хаацайлах зорилгоор Улсын Их Хуралд олонхи болсон эрх баригчид Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг санаатайгаар гүтгэж, нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа …

  • 23 February

    Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын асуудал юу болсон бэ?

    Өнөөдөр Монгол Улсад шударга ёс хэрэгжиж байгаа юу гэвэл бараг хүн бүхэн үгүй гэж хэлнэ. Шударга ёсыг тогтоох учиртай хууль, шүүхийн байгууллага нь хараат байдлаар ажиллаж, улстөр дэхь цөөн хэдэн эзнийнхээ заавраар ажилладаг гэхэд хилсдэхгүй. Хэнийг шалгах уу, хэнийг шалгахгүй байх вэ гэдгийг хууль, шүүхийн байгууллагын цаад эзэд болсон тэдгээр нөхөд шийддэг нь нууц биш. Тэгвэл аль хоёр жилийн өмнөөс …

  • 23 February

    Дипломат дээд цол олгов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд дипломат дээд цол олгов. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв. Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын …