Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна гэх хуулийн заалт бий. Гэхдээ үзүүлэн төдий байхыг хэлээгүй нь мэдээж. Нөгөөтэйгүүр, уран цэцэн үгтэй уяраах увидастай бай гэсэн үг ч биш. Харин улс орон, ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэгч, эв нэгдлийг уриалагч, үлгэрлэн манлайлагч байх бодлогын үүднээс дээрх заалтыг хуульчилсан гэдэг. Тэгвэл одоогийн нэр дэвшигчдээс хэн …
Улс төр
May, 2017
-
11 May
300 саяын хэрэгт холбогдож байсан Ц.Болд “Гашуунсухайт авто зам” компанийн захирал болжээ
-Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ- Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-тай гэрээгээр ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон /Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан/ Ц.Болд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны …
-
11 May
Оюутолгойн захирлаас Ханбогдод орон сууц барихыг хүслээ
“Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Оюутолгой” компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжруулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний …
-
11 May
Мартагдахгүй байх боломж
-Монгол төрийн хамгийн өндөр гэсэн бүх л албан тушаалд ээлж дараалан заларсан туршлагатай хүнд хуулийг ягштал судлах бүтэн баг байж л таараа. Тэгээд ч хуулийн байгууллага хэн дуртай эрх баригчдын тушаалаар шийдвэр гаргаад, зөвхөн Н.Энхбаяр гэгчийн эсрэг ажиллана гэдэгт итгэх хүн ч ховор. Энэ утгаараа Н.Энхбаярын олон нийтэд мартагдахгүй байх шалтгаан нь сонгуульд нэр дэвших хувилбар болоод байгаа бололтой- Монгол …
-
11 May
Гурван сая “хариуцлага-тан”
Анхаараарай! Алтан нарны хүүхдүүд ээ Аугаа их хүн ард аа Анхаараарай! Боллоо. Цаг боллоо Бодох цаг гүйцлээ Босох цаг боллоо Боллоо. Цаг боллоо… хэмээн тэртээ 1983 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын эзэн болж байж. Мөнхүү энэ шүлэгт, Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний Хугаршгүй …
-
11 May
БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв. Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ. Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, …
-
11 May
БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо. 20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд …
-
10 May
Тэр үндэсний хэмжээнд боддог бас сэтгэдэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН, МАН-аас тодорсон нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг асуултын хариуг олох гэж ард түмэн хичээж байна. Энэ удаа Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд гэж чухам хэн бэ, ямар хүн бэ гэдэг дээр жаахан тогтоё. АН, МАН-ын хоёр нэр дэвшигчийн намтар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай явчихсан учир …
-
10 May
Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцүүлэх санал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс ч олон улсын жишгийн дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар өргөн хүрээний мэтгэлцээнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах нь сонгогчдод бодитой мэдээлэл өгдгөөс гадна сонголтод нь хүчтэй нөлөөлдөг гэдгийг хэлсээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд Ерөнхийлөгчийн …
-
10 May
Урт шар дээлтэй “хүний наймаа” газар авч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд хэчнээн хүн нэр дэвшигчийн батлахаа гардах вэ гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд байна. Массын зүгээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж үзэж буй. Учир нь гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаяр хуулийн шаардлага хангахгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй нь бараг тодорхой болоод байна. …
-
10 May
Д.Очирбат:Чингэлтэй дүүрэгт ЭМТ барих асуудал шийдэгдсэн, дүүргийн удирдлага 2.4 га газар чөлөөлөх шаардлагатай байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар өчигдөр Чингэлтэй дүүргийн зарим хороодын өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Тэд өрхийн эмнэлгийн эмч нартай уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр саналыг нь сонсож ярилцав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн …
-
10 May
Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч хатагтайг үдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэн мордуулав.Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн айлчлал Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал …
-
10 May
Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж эвлэрлийг эвдсэн үү
Ерөнхийлөгч сонгуулд нэр дэвшигчдийн талаарх сайн, муу мэдээлэл цахимаар нэг хөвөрнө. Захиалгатай, захиалгагүй, эзэнтэй, эзэнгүй постууд өнөөх л монголын улс төр тэр дундаа сонгуулийн бохир уур амьсгал аль хэдийнэ орсныг илтгэх шиг. Нэг нь тэнгэрт тултал магтаад нөгөө нь газар дор ортол муулах нь зөвхөн нийгмийн сүлжээнээс мэдээлэл авдаг хүмүүст сонголтыг нь хоёрдуулж, нөгөөх нь саналаа худалдах эх суурийг нь …
-
10 May
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба зам” Олон Улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д айлчилна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан …
-
9 May
Иргэд мэтгэлцээнийг хүсч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болоход ердөө сар гаруйн хугацаа үлдээд байна. Хуулийн дагуу энэ долоо хоногт СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм. Өнөөдрийн байдлаар МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээ мэдэгдээд буй. Гэхдээ улс төрийн гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаярын тухайд нэр дэвших боломжгүй. Учир нь түүний хувьд хууль шүүхийн байгууллагаас “ялтайд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл