Улс төр

November, 2015

  • 24 November

    Ерөнхий сайд хатагтай Янь Зюньциг хүлээн авч уулзлаа

    Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга, хатагтай Янь Зюньци манай улсад айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзлаа. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 9-11-нд тус улсад …

  • 24 November

    ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит хуралдаан болно

    09.00 цагт: НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд  эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014-2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион …

  • 24 November

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан  тус тус болно. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Зөрчлийн тухай болон …

  • 23 November

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүндэтгэх шалтгааны улмаас товолсон ажилаа хойшлууллаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 11 дүгээр сарын 23-ны даваа гаригийн орой 21 цагаас “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөж байсан боловч хүндэтгэх шалтгааны улмаас түр хойшлууллаа.

  • 23 November

    О.Дашбалбар агсны Ц.Элбэгдоржид бичсэн шүлэг

    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар амьд ахуйдаа буюу 1993 оны 12 дугаар сарын 1-нд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулж ийм шүлэг бичжээ. “Үнэнийг хэлэхэд” нэртэй уг шүлгээрээ О.Дашбалбар агсан Ц.Элбэгдоржид нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахын тулд бичсэн агаад 22 жил өнгөрсөн ч мань хүн өөрчлөгдсөнгүй. Үнэнийг хэлэхэд Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүд Хоосон үг хэлээд нэмэргүй Ядарсан …

  • 23 November

    НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлагаа авлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэв. Тус намын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авч, хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Пүрэв гарагт …

  • 23 November

    БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.23/ Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи-г …

  • 23 November

    УИХ энэ долоо хоногт

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.11.20-ны өдрийн хурлаар батлав. Энэ долоо хоногт Улсын Их Хурал хэлэлцэх асуудалууд: НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” …

  • 22 November

    Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байна

    ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр түүний биеийн байдал тааруу байгаа ч батлан даалтад гаргахыг шүүхээс зөвшөөрөөгүй юм. Тодруулбал,  АТГ-аас түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагах хүргүүлсэн. Прокурор хүсэлтийг нь шүүхэд хүргүүлсэнээр шүүх өнгөрсөн пүрэв гарагт түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгасан юм. Энэ үеэр Г.Шийлэгдамбын өмгөөлөгч түүний биеийн байдал тааруу …

  • 20 November

    Сонгуултай холбоотой дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар сонгуулийн хуультай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт сонгуультай холбоотой энэ дөрвөн хуулийн төслийн хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь сонсож, гишүүд асуулт, саналаа хэлэх нь зүйтэй юм, харин санал хураалтыг хуулийн төсөл тус …

  • 20 November

    Салаавчаас шатаах моод дэлгэрүүлж буй Ч.Сайханбилэгийн засаглал

    Хойно сургууль төгсч ирснээ гайхуулах мэт салаавч үзүүлж бүр үзүүлэх үзүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнийхээ өөдөөс хоолойгоо засч ирж байгаад “түй май”-тай нь хамт салаавч үзүүлж пээдэлзэж байсан Ч.Сайханбилэг Монголын Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа ийм үйлдэл үзүүлж байсан юм чинь одоо Ерөнхий сайд болсон түүнд хэн юу хэлэх вэ гэсэн шиг юм бодож явна. Ард түмэн рүүгээ салаавч …

  • 20 November

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: ”Чингис”,”Самурай” бонд, Хөгжлийн банкинд маш олон ноцтой асуудал илэрсэн

    Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдүгээр сард байгуулсан. УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан дээрх ажлын хэсэг бондуудын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн тайлангаа тавих хугацаа хойшлогдсоор өнөөдрийг хүрээд байгаа. Тэд нэгэнт гаргасан дүгнэлтээ УИХ …

  • 20 November

    Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ

    Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед аймаг, нийслэлийн “хурган” дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Өөртөө хэдэн арван саяаар нь урамшуулал өгдөг нь багадаад одоо дээд тушаалтандаа “бөхөлзөх” гэж татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгийг нь үр ашиггүй цацаж эхэлсэн байна. Үүний нэг жишээ болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбоотой нэгэн мэдээлэл өнөөдөр твиттерээр цацагдлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн …

  • 20 November

    Дархан-Уул аймагт өрсөлдөгчгүй нөхөн сонгууль болох гэж байна

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын гурван тойрогт энэ сарын 22-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Энэ шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гаргасан бөгөөд хууль бусаар зарлагдсан гэх нөхөн сонгууль эхнээсээ л хэл ам дагуулж эхэллээ. Аймгийн ИТХ-аас одоогийн байдлаар эгүүлэн татсан төлөөлөгчийн сул орон байхгүй, ИТХ-ын хуралдаанаас төлөөлөгчийг чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гараагүй байхад нөхөн сонгуулийг зарлаж байгаа нь Аймаг сум …