Улс төр

November, 2015

  • 20 November

    Ц.Элбэгдорж, Ф.Олланд нар хамтарсан мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Түүнд: “Парис хот, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. 1. Энэхүү айлчлал нь Монгол, Францын …

  • 20 November

    БНХАУ-аас зээл авч байгаатай холбоотойгоор хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ

    БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард манай улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын …

  • 20 November

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл   /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/: 2. Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны …

  • 19 November

    Нийслэлийн засаг даргын БНАСАУ-д хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар тус хотод 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс  24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан …

  • 19 November

    “Авлигын эсрэг санаачилга”-ын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар амжилттай болж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр  Ази-Номхон далайн орнуудын “Авлигын эсрэг санаачилга”-ын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь  удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов.Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, Монгол Улс авлигын асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзсэн. 2005 онд Монгол Улс …

  • 19 November

    Б.Тулга МАХН-ын генсекээр сонгогдлоо

    Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Түүнчлэн түүний хорих хугацааг сунгахаар болсон. Г.Шийлэгдамба саатуулагдсаныхаа дараа Эрүүл мэнд, спортын сайд болон МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын давхар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүнийг нь хүлээн авсан юм. Өдгөө Эрүүл мэнд, спортын сайдын суудалд хэнийг суулгах талаар АН, МАХН-ынхан хэлэлцэж байгаа …

  • 19 November

    М.Батчимэг: Энэ УИХ-ын хийх ёстой хамгийн чухал зүйл бол үндсэн хуулийн өөрчлөлт

    УИХ-ын гишүүн М.Батчимэгийг “Ардын эрх” сонины “Онцлох зочин”-оор урьж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа. -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д ороод ирлээ. Гишүүдийн 60 гаруй хувь нь энэ төслийг дэмжиж гарын үсгээ зурсан гэсэн. Та тэдний дунд байгаа юу? -Байгаа, би гарын үсэг зурсан гишүүдийн нэг. -Цаг хугацааны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх боломж бий юү. Арай л оройтсон юм биш …

  • 19 November

    Өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай: 2. Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт: 3. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох …

  • 18 November

    Г.Шийлэгдамбыг хорих хугацааг сунгалаа

    ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Харин энэ хугацаа өнөөдөр дуусч байгааг бид өмнө нь мэдээллэсэн. Харин дөнгөж сая шийдвэр гарч, Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хоёр сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн …

  • 18 November

    Ажлын хариуцлага алдсан дэд консулыг эргүүлэн татна

    Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага  алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлж, эргүүлэн дуудах шийдвэр гарчээ. Түүнийг хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан гэж зарим цахим сайтаар мэдээлж байсан. Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Нэг ийм хэрэг явдал гарсан. Гэхдээ А.Баярсайхан өөрөө хилээр буу, сум авч гарсан юм байхгүй. Нэг …

  • 17 November

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Улаанбаатарт шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлнэ Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа. 1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, …

  • 16 November

    МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудав

    Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига хээль хахууль авсан хэргээр АТГ-аас баривчлан хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрээр энэ явдалтай холбогдуулан огцрох хүсэлтээ өгсөн тул Эрүүл Мэнд, Спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байгаа юм. Тэгвэл тус яамны шинэ сайдыг томилох асуудлаар өнөөдөр Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийлээ.Эрүүл мэндийн салбар нь улс орны нэн …

  • 16 November

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францыг зорьжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнгөрөгч бямба гаригт явах байсан ч тус улсад болсон зэвсэгт халдлагын улмаас түүний айлчлал түр хойшлоод байсан юм. Тэрээр Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон байна. Албан ёсны айлчлал арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гаригт эхлэх бөгөөд айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийх юм …

  • 16 November

    Судлаачийн үг: “Оройтож” ойлгосон санаа

    2012 оны 7 дугаар сарын 7 буюу шинээр сонгогдсон УИХ нээлтийн чуулганы анхны өдөр. Бүгдээрээ баяр хөөр болж шинэ засаг төрөө бүрдүүлж буй энэ үед УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянга “Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! Хамтарсан засгийн гунигт түүхийг эцэслэж Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! гэж УИХ-ыг уриалан дуудсан ихээхэн гүн утгатай, ирээдүйг харсан, алсын үр дагавартай үг хэлж билээ. УИХ-ын …

  • 16 November

    Н.Энхбаяр: Энэ бол хоёр нам алхам хийх асуудал

    С.УЯНГА МАХН, МАН-ын нэр бүхий ахмад гишүүд хоёр намаа эвсэж сонгуульд орох саналыг тусгасан өргөх бичгийг энэ сарын 4-нд удирдлагууддаа өргөн барьсан билээ. Цагтаа сайд, даргын алба хашиж байсан хүмүүсээс гадна эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатар, академич, гавьяатууд нийлсэн 43 хүн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Хоёр намын ахмадууд өргөх бичигтээ “Үзэл бодол угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга, ерөнхий нарийн …