Улс төр

November, 2013

  • 22 November

    Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Агаарын бохирдлоос хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдааг илүү сайжруулах, бүрэн эрхийн давхардлыг арилгах шаардлагын үүднээс Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж …

  • 22 November

    Хилийн цэргийн албыг “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар”-т шилжүүлнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Боомтын захиргаа нь Монгол Улсын ЗГХЭГ-т харьяалагдах нь зүйтэй гэдэг дээр байнгын хорооны гишүүдийн олонх нь санал нэгдсэн. “Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.” гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх …

  • 22 November

    Дарханы АН-ынхан анхан шатны хурлаа хуралдуулж, даргаа сонгохоор болов

    Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, намын гишүүдтэй уулзсан юм. АН-ын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-нд хуралдаж, Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 2013 оны 4-р сарын 13-ний өдрөөс хойш гарсан бүх шийдвэрүүдийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан юм. Мөн “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо, удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн …

  • 22 November

    Вьетнам Улстай газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Ерөнхийлөгч нар баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар Монгол Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд энэ сарын 21-нд оролцов. БНСВУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн …

  • 22 November

    Чуулганы хуралдаан явагдаж байна

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан явагдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл – Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, – Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай – Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай – Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

  • 21 November

    Н.Алтанхуяг: Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг 30 минут уулзалт  болж өнгөрлөө. Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй Иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд өнгөрсөн долоо хоногт цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын …

  • 21 November

    Дарханы АН-ын гишүүд Ц.Оюундарийг огцортол суулт хийнэ

    Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд өнөөдрөөс эхлэн намын төв байрныхаа үүдэнд генсек Ц.Оюундарийг огцортол, Их хурлаа хуралдуулах хүртэл суулт хийхээр болжээ. Тус аймгийн намын хорооны гишүүд намын анхан шатны гишүүдээ алагчилдаг, том том машин унасан, ард иргэдийн эрх ашгаас өөрсдийгөө илүүд үзсэн хүмүүс АН-д олноор орсон гэв. Тухайлбал, Намын үүрийн дарга С.Халтар “Д.Эрдэнэбат ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа маш сайн ажиллаж гишүүдээ …

  • 21 November

    Ерөнхий сайд тэргүүтэй 26 гишүүнээс болж чуулганы хуралдаан хойшлов

    УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 09:00 цагт эхлэх байсан ч ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 26 гишүүн хуралдааныг ямар ч шалтгаангүй тасалсаны улмаас үдээс хойш 14.00 цагт хуралдахаар боллоо. Тодруулбал, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ж.Батзандан, Х.Баттулга, Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Б.Болор, Д.Бурмаа, Д.Наранхүү, Су.Батболд, С.Батболд, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Н.Энхболд, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Дашдорж, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Б.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Н.Энхбол, М.Энхболд нарын гишүүд өглөө …

  • 21 November

    Ардчилал, эрх чөлөөг муухай бүхнээс байнга цэвэрлэж байхгүй бол эргээд бохирддог

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд лекц уншсаныхаа дараа нь “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа талаар тодорхой хариулт өглөө. Мөн сурвалжлагч хоёр орны цаашдын харилцаа чухам ямар замаар хөгжих төлөвтэй байгаа талаар асууж сонирхов. “Мьянмар Интернэшнл” нь 50 хувийн төрийн өмчтэй байгуулага бөгөөд үзэгчдийн тоогоор улсдаа тэргүүлэх телевизүүдийн нэг …

  • 21 November

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/; “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/: Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА …

  • 20 November

    Ан Сан Су Чи: Та бүхэн Мьянмарт 730 жилийн дараа хөл тавьсан Монголын анхны төлөөлөгчид

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 19-нд МХБНУ-ын парламентын Байнгын хороонд дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтад Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний холбоо намын тэргүүн,  Ан Сан Су Чи болон албаны бусад хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Та бүхэнтэй уулзахдаа сэтгэл хангалуун байна. Монгол-Мьянмарын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш би анх удаа төрийн тэргүүний хувьд …

  • 20 November

    Ц.Оюундарийн хэлсэн БАГ-ийн алуурууд нь С.Баярцогт, Р.Амаржаргал мөн үү?

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өөрийн фэйсбүүк хуудсандаа “Холын оргил өөд авирч яваа уулчид хальтарч унан олсонд дүүжлэгдээд, БАГ-аа алах гээд байгаа нэгнийхээ олсыг шууд таслаад, цааш явдаг хатуу хуультай” хэмээн тэмдэглэл үлдээсэн нь АН-ын доторхи хагарлыг бүр ч ил зарлаж буй мэт. Тэрээр зүгээр л энэ үгийг бичээгүй нь тодорхой бөгөөд намдаа байгаа БАГ-ийн алуур болсон хүмүүсийг орхих …

  • 20 November

    УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

    Төрийн ордний “А” танхимд 09:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлого болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.  Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: – Хилийн боомтын тухай хуулийн төсөл, – Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, – Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, – Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, – Гаалийн тухай …

  • 19 November

    Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-ын Ерөнхийлөгч нар Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ерөнхийлөгч Тейн Сейн нар Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Дипломат болон албан ёсны пасспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны …

  • 19 November

    Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулна

    Эдийн засгийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар:  – Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, – Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, – Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах …