Улс төр

November, 2013

  • 14 November

    Төсвийн байнгын хороо хуралдана

    Төрийн ордны “А” танхимд өнөөдөр 9 цагаас УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх ба зарим хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Тодруулбал: – Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, -Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, -Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. – Монгол Улсын …

  • 13 November

    Намууд хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллана

    МАН-ын дарга Миеэгомбын Энхболд санаачлан Монголын улс төрийн намуудын дарга нарыг Улаанбаатар зочид буудалд хүлээн авч, Үндэсний зөвшилцлийн асуудлаар нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ. Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцсан юм. Энэхүү нээлттэй уулзалтаар намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо …

  • 13 November

    М.Энхболдын урилгаар улс төрийн намуудын дарга нар уулзана

    МАН-ын XXVII дугаар их хурлаас шинээр сонгогдсон МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр улс төрийн бусад намуудын дарга нартай нээлттэй уулзалт ярилцлага хийх гэж байна. Тэрээр эл нээлттэй уулзалтыг санаачлан уриалга хүргүүлсэн бөгөөд уулзалт “Улаанбаатар” зочид буудалд 12.00 цагт болох юм. МАН-ын даргын санаачилсан тус уулзалтаар улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллаж зөв шийдэлд …

  • 13 November

    2014 онд төрөөс баримтлах “Мөнгөний бодлого”-ын талаар хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: – 2014 оны Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг – 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, – Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд, – Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, …

  • 12 November

    УИХ-ын дарга “Төрийн албаны зөвлөл”-ийн ажилтай танилцав

    УИХ-ын дарга З.Энхболд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай өчигдөр /2013.11.11/ танилцлаа. Төрийн албаны зөвлөл нь НҮБ-аас хэрэгжүүлсэн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих” төслийн хүрээнд  төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг онлайн буюу цахим хэлбэрээр авах системийг програм хангамжийн түвшинд боловсруулан 2011 оны арваннэгдүгээр сараас нэвтрүүлжээ. Ингэснээр зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл програмд шивэгдэн …

  • 12 November

    Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаантай

    Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал: Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр …

  • 11 November

    Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь гишүүн болсонд баяр хүргэлээ

    УИХ-ын дарга З.Энхболдод Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч Тьерри Мариани өнөөдөр бараалхалаа. Уулзалтын эхэнд ноён Тьерри Мариани, цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд, Монгол Улс Европын Холбооны Улсын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 57 дахь гишүүн болж элссэнд баяр хүргэж, Франц Улсын парламент энэхүү үйл явдлыг таатай …

  • 11 November

    Р.Амаржаргал УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзлаа

    Авилгатай төсөв батлаж, улс эх орны эдийн засгийг уналтанд хүргэсэн хариуцлагаа хүлээж гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзана хэмээн мэдэгдэж байсан УИХ-ийн гишүүн Р.Амаржаргал өнөөдөр “УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлт”-ээ УИХ-ын дарга З.Энхболдод тавьсан байна. Тэрээр үүний өмнө АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээсээ татгалзах хүсэлтийг намдаа гаргасан ч хүлээж аваагүй билээ. Эргэн сануулахад, УИХ-аар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед УИХ-ын …

  • 11 November

    “МАН-ын нээлттэй өдөр” уулзалт мягмар гариг бүрт болно

    МАН шинэ удирдлагууд бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилжээ. Тодруулбал, МАН өмнө нь нэг газар, дөрвөн хэлтэс, хоёр албанд хуваарилагдан ажилладаг байсан бол шинэ зохион байгуулалтад шилжин зургаан газарт хуваагдсан байна. Мөн МАН-ын даргын дэргэд албан бус танхим ажиллах бөгөөд тус танхимд МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан гишүүд зэрэг 10 хүн ажиллах гэнэ. Үүнээс гадна МАН нь …

  • 11 November

    УИХ-ын дэд дарга Балийн ардчиллын форумд оролцлоо

    Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж энэ сарын 7-8-нд Индонезийн Балид зохион байгуулагдсан “Балийн ардчиллын форумын YI хуралдаан”-д оролцлоо. “Олон бүрдэлт нийгэмд ардчиллыг бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдвээр хуралдсан Балийн ардчиллын форумын энэ жилийн хуралдаанд дэлхийн 86 орон, олон улсын 6 байгууллагын төлөөлөгчид оролцож, Засгийн газрууд ардчилал, ардчилсан институциудаар дамжуулан ард түмнийхээ төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө юу хийж …

  • 11 November

    “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд …

  • 9 November

    МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн хэлтсийн дарга нараа шинээр томилжээ

    МАН-ын Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Шинэ дарга, шинэ генсектэй болж, намын Бага хурал болон Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороог шинэчлэн бүрдүүлсэн МАН-ынхан хэлтэс, газрын дарга нарыг ч өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлтсийн дарга нарыг шинээр томилсон байна. Одоогоор ямар албан тушаалд хэнийг томилсон нь тодорхойгүй байгаа юм. Хуралдаанаар мөн намын дотоод бүтэц …

  • 8 November

    Гадаад харилцааны сайд ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганд үг хэлэв

    НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд  оролцож буй Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд Парис хотноо энэ сарын 7-ны өдөр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Боковатай уулзалт хийлээ. Сайд Л.Болд өнгөрсөн 50 жилийн туршид Монгол Улс болон ЮНЕСКО-гийн хооронд хөгжүүлсэн харилцаа, хамтын ажиллагаа нь манай улсад асар их үр өгөөжөө …

  • 8 November

    Тусдаа төсөв батлуулах гэсэн А.Гансүх сайдын цалинг 30 хувьдана

    Өнгөрсөн оны төсвийг авилгажсан төсөв байсан учир 2014 оны төсвийг маш нарын нягтлаж батлах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүд үзэж байгаа билээ. Гэтэл Зам тээврийн сайд А.Гансүх Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр яамныхаа төсвийг тусад нь батлуулах талаар санал гаргасан тухай мэдээлэл цацагдаж, түүнийг төсөв будилуулах гэж байна гэсэн цуу гарсан билээ. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах цагаар …

  • 8 November

    “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг гишүүд дэмжиж эхэлжээ

    МЗХ, Монголын автозамчин залуучуудын холбоо, НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб “Унадаг Дугуйтай Улаанбаатар”, төслийг дэмжигч мянга мянган иргэдээ төлөөлөн 2012 онд МЗХ-ны санаачилгаар байгуулагдсан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж өргөн барьсан. Тэгвэл эл төслийг УИХ-ын гишүүд уриалгахан дэмжиж эхэлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, А.Бакей, Д.Ганбат, С.Ганбаатар, …