УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж …
Улс төр
January, 2014
-
18 January
Төрийн 30-аад үйлчилгээг гар утсаар авах боломжийг бүрдүүлнэ гэлээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагаа, энэ онд хийх ажлын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлснээр, манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг байна. …
-
17 January
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар тус тус илтгэж танилцууллаа. Байгалийн гамшгаас үүсэх их хэмжээний малын хорогдлын улмаас зорилтот бүлэг болох малчин өрхүүдэд учирч буй эдийн …
-
17 January
МАН-ын эмэгтэйчүүд ерөнхийлөгчөө сонгохоор чуулж байна
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилсан Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хуралдаанаар холбооныхон 2013 онд хийсэн ажлынхаа тайлан илтгэл, зохион байгуулалтын асуудал дүрмийн өөрчлөлтийн талаар ярих бөгөөд НАМЭХ-ны ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчид яг хэн сонгогдох нь тодорхойгүй байгаа ч Бага хурлын гишүүн П.Анужин, Ц.Цогзолмаа нарыг хамгийн өндөр магадлалтай гэх таамаг байгаа юм. НАМЭХ-ны Ерөнхийлөгч нь намын болон …
-
17 January
“Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1. “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: – Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.ДАШДОРЖ танилцуулна; – Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын …
-
16 January
Өнөөдрийн чуулганаар батлагдсан хуулийн төслүүд
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.01.16/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Учир нь чуулганы үдээс өмнөх хуралдаанаар эдгээр хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин тус намын бүлэг …
-
16 January
“HSBC” банк Монголоос гадна 40 орчим гадаадын дипломат төлөөлөгчийн газар дансыг хаажээ
Зарим мэдээллийн хэрэгслээр 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гарсан “Лондон дахь Монголын ЭСЯ-ны дансыг хаажээ” гарчигтай мэдээллийн дагуу Лондон дахь манай ЭСЯ-наас дараах тайлбарыг гаргажээ. Лондон дахь ЭСЯ-ны данс нь HSBC банкинд байршиж байсан бөгөөд 2013 оны 6 дугаар сард HSBC банк нь тус банкинд данстай дэлхий даяар байршуулсан бүх дипломат төлөөлөгчийн газрын дансыг хаах шийдвэрийг гаргасан юм. …
-
16 January
Чуулганаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын намрын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Үүнд: – Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, – Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, – Нэмэгдсэн …
-
15 January
Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн дахин ажиллана
Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа Төсвийн байнгын хороо дангаар өнөөдөр үдээс өмнө /2014.01.15/ хуралдаж байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн нэрийг дэвшүүлэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж улираан ажиллуулахаар шийдлээ. Дараа нь Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах …
-
15 January
Өнөөдрийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
1.Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн болон “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортлох, эцсийн хэлэлцүүлэг/. 2.Төсвийн байнгын хорооны …
-
14 January
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тойм
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан …
-
14 January
Маргааш Л.Тэрбишдагва “11 11” төвд ажиллана
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ажиллаж, тойргийнхоо иргэдийн санал гомдлыг утсаар сонсож, хариу өгсөн билээ. Тэгвэл маргааш Шадар сайд Д.Тэрбишдагва “11 11” төвд, ажилл 11.00- 17:00 цагийн хооронд ажиллаж, иргэдтэйгээ утсаар холбогдох болсон байна.
-
14 January
Байнгын хороодын хуралдаантай
Өнөөдөр төрийн ордонд дараах байнгын хороод хуралдана. Үүнд: – УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Энэ удаагийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээс гадна Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын …
-
13 January
“Бүтээн байгуулалтын цаг”-аар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцлоо
Долоо хоног бүрийн даваа гаригт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын өнөөдрийн уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд хийгдэх “Нэг маягийн зураг” төслийн талаар танилцуулав. Төслийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтаар орон нутагт баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжуудыг нэг маягийн зураг төслөөр барих бөгөөд одоогоор 129 байгууламжийн зураг …
-
13 January
Мартамхай гишүүн
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Тэмүүжин нар өргөн мэдүүлсэн нийтийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө татан авч байгааг УИХ-ын дарга З.Энхболд хэлснээр чуулганы хуралдаан эхлэв. Харин үүнийг сонссон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өдөр бүр нэг хуулийн төсөл татаж байна. Ингэж татах байсан юм бол юу гэж санаачилсан юм. Яамдаас санал, Засгийн газраас зөвшөөрөл авч байж УИХ дээр хуулийн төсөл оруулж ирж байгаа. Хууль санаачлах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл