Улс төр

October, 2013

  • 30 October

    МАН-ын их хурал яг одоо эхлэх гэж байна

    МАН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга болон Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг томилох хуралдаан 12:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна. МАН-ын Их хурлын хуралдаан өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга М.Энхболдыг 91,65 хувийн саналаар намын даргаараа сонгосон билээ. МАН-ын генсекийн тухайд Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Элчин сайдын зөвлөх асан …

  • 30 October

    МАН-ын шинэ даргаар томилогдсон М.Энхболд генсекээрээ хэнийг сонгох бол

    МАН-ын XXVII Их Хурал гурав дахь өдрийн хуралдаанаараа буюу өчигдөр намын шинэ даргаа сонголоо.   Намын даргыг сонгох санал хураалтанд 1078 төлөөлөгч нууц санал өгсөнөөс  1070 саналыг хүчинтэйд тооцсон байна. Ингээд санал хураалтын дүнд  М.Энхболд 988 төлөөлөгч саналаа өгсөн бөгөөд тэрбээр 91,65 хувийн санал авч чадсанаар УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын даргаар сонгогдсон юм. Харин түүний хүчтэй өрсөлдөгч болох “Шинэчилье” хорооны гишүүн …

  • 30 October

    Ц.Элбэгдорж: Хоёр ард түмний эрх ашигт нийцсэн харилцааг бид цааш улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Пхеньян хотын Янгагдо зочид буудалд болсон Монгол, Солонгосын бизнесийн уулзалтад оролцож үг хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Манай хоёр орны харилцаа бол бидний ахмад үеийнхний үндэс суурийг нь тавьсан уламжлалт сайн харилцаа билээ. Монгол Улс, БНАСАУ хоёрын хооронд харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх гэрээ 1948 оны 10 дугаар сард байгуулагдсан байдаг. Монгол Улс бол БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон …

  • 30 October

    БНАСАУ,Монгол Улсын удирдагчид бүс нутагт энх тайвныг сахин хамгаалах үйл ажиллагааг ахиулахаар тохиролцов

    Хоёр улс Зүүн-хойд Азийн тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хамтран ажиллах нь чухлыг Пхеньянд айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэмдэглэв. Ерөнхийлөгч 10-р сарын 28-ны орой Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам тэргүүтэй БНАСАУ-ын удирдагчидтай уулзсныхаа дараа энэ тухай мэдэгдсэн гэж Умард Солонгосын төв телевизийн сурвалжлагад өгүүлжээ. Түүнчлэн талууд хоёр орны худалдаа-эдийн засгийн хэлхээ холлбоог өргөжүүлэхээр тохиролцов. Монгол …

  • 30 October

    Байнгын хороодын хуралдаантай

    УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өнөөдөр хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдах бөгөөд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/; Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн …

  • 29 October

    БНАСАУ-тай “хөдөө аж ахуй, соёл”-ын салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа, дагалдан яваа албаны хүмүүсийг Пхеньян хотын “Сунан” олон улсын нисэх онгоцны буудалд БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, албаны хүмүүс угтлаа. Угталтын үеэр …

  • 29 October

    Төмөр замын ажлыг 2014 онд багтааж бүрэн дуусгахыг үүрэгдэв

    Долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт танилцсан Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.  Шинэ нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасын болон зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхгийн барилгын ажил  төлөвлөгөөний дагуу явж байна гэлээ. Тавантолгой-Гашуунсухайтын 225 километр төмөр замын далангийн …

  • 28 October

    2014 оны төсвийг долоо хоногийн дараа хэлэлцэнэ

    УИХ-ын чуулган болон байнгын хороодоор энэ долоо хоногт 2014 оны Төсвийн төслийг хэлэлцэхгүй юм байна. Тодруулбал, УИХ дахь намын бүлгүүдэд тус бүр ажлын хэсэг гарсан бөгөөд эдгээр ажлын хэсгүүд 2014 оны Төсвийн талаар зөвшилцөж, ойлголцож, хасах, нэмэх асуудлаа хэлэлцэхээр болжээ. Намын бүлгүүдээс 2014 оны Төсөв үр ашгтай байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажлын хэсгүүд ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа  гэнэ. …

  • 28 October

    Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр энэ сарын 28-ны өглөө Улаанбаатараас мордсон тухай ГХЯ-аас мэдээллэв. Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Л.Болд, хоёр улсын Засгийн газар …

  • 28 October

    Ц.Нямдорж “Алтан Дорнод Монгол”-ын С.В.Паушокын асуудлаар тайлбар өгнө

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Б танхимд хэвлэлийн хурал зарлав. Тэрээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В. Паушокын  “ETV”-д онлайнаар өгсөн ярилцлагын асуудлаар хариу тайлбар өгөх гэнэ. С.В. Паушокийг татварт 56 тэрбумын өртэй, “Иточү” корпорацид 74 сая ам.долларын хохирол учруулсан, “Зоос”, “Анод” банкыг дампууруулсан “Алтан Дорнод Монгол”-ын захирал  С.В. Паушокд хэрэг үүсгээд байсан юм.  Харин С.В. …

  • 28 October

    ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ

    Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо. 40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ. 40 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд …

  • 28 October

    Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

    Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах аж. Мөн ажлын хэсгийн хуралдаан болно. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ …

  • 26 October

    Францтай харилцан визгүй зорчих боллоо

    “Дипломат паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар өнөөдөр /2013 оны 10 дугаар сарын 26/ Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр дипломат паспорт эзэмшигч иргэд албан ажлаар болон хувийн …

  • 26 October

    Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

    Өнөөдөр үдээс өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Хятадын Ардын их хурлын ордноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Хятад хоёр орон 2010 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хоёр орны Ерөнхий сайд нар батлах бөгөөд энэ хүрээнд өргөн хүрээтэй асуудлаар Ерөнхий сайд нар …

  • 25 October

    Ерөнхийлөгч, Канадын Амбан захирагч нар хэлэлцээр хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоныг хүлээн авсныхаа дараа албан ёсны хэлэлцээнд урив. Уг хэлэлцээнд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Спорт, …