Эмэгтэй гишүүд хэлэлцүүлэг хийхээс хэтрэхгүй байна

logo Энэ  удаагийн  парал­мен­тад өмнөхөөс олон эмэгтэй гишүүн бий. Харамсалтай нь “магтсан хүүхэн хуримандаа унгана” гэдэг л болж байх шиг байна. Учир нь тэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг гээчийг байгуулан, үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ зохион байгуулаад байх шиг байгаа юм. Энэ бүлэг нь албан бус болоод ч тэр үү, үр дүн нь төдийлэн харагдахгүй байсаар өнөөг хүрлээ.

УИХ-д 11 эмэгтэй ги­шүүн байгаагийн хоёр нь давхар дээлтэй. Тэднийг оролцуулбал Засгийн газрын түвшинд сайд болон дэд сайд, төрийн нарийн бичиг тус бүр гурван эмэгтэй бий. Тэгсэн хэрнээ эрхэмсэг эмэгтэйчүүдийн саначилсан хийгээд хийж бүтээсэн асуудлууд тэр бүр хэрэгжиж, амьдралд биелэлээ олохгүй байсаар байна.

Тодруулбал УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн л гэхэд хэсэгтээ “Тамхины хяналтын тухай хууль”-аар шоудсан. Хэрэгжиж эхлээд бүтэн жил болж байгаа ч үр дүнд нь тамхины худалдаа нуугдмал болж, үнийг нь өсгөснөөс өөр сай­шаачихмаар зүйл алга. Тэгснээ энэ жил дахиад л хашрахгүй “Архины тухай хууль” боловсруулж, өргөн барина гээд манаргаж явна.

Уг нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр нийгэмд эерэг нөлөө гарна хэмээж байсан нь саяхан. Учир нь бүсгүй хүн нийгмийн сайн сайхны төлөө бусдын нөлөөнд автахгүй, авилга хээл хахуульд өртөхгүй гэж ирээд л сайхан ярьцгаасан.

Тэр ч байтугай эмэгтэй гишүүд УИХ-ын дараагийн сонгуулийн үеэр иргэд, сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдэд итгэл үзүүлэх эсэх нь биднээс шалтгаална. Тиймээс бид нийгэм болоод олон нийтийн өмнө их үүрэг хүлээсэн, хариуц­лагатай ажил­лах учир­тай хэмээн ам, амандаа шаа­гилддаг.

Манай улсын парла­мен­тын түүхэнд байгаагүй олон эмэгтэй байгаа ч УИХ-ын төдийгүй шийдвэр гаргах түвшинд үйл хэрэг нь үнэндээ гологдож, чамлагдаж байгаа нь илэрхий.

Саяхан л гэхэд Монгол цэргийн өдрөөр “Эрчүүдийн эрүүл мэнд”-ийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өр­нүүлсэн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Р.Бурмаа нар УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийг төлөөлөн оролцсон бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбараа төлөөлсөн. Гэвч энэ удаагийн хэлэл­цүүлгээс үр дүн гарахгүй гэдэг нь сэдвээсээ эхлээд л тодорхой байсан. Уг нь эрчүүдийн эрүүл мэндийн төлөө нийгмийн анхаарлыг хандуулахыг хүссэн бололтой юм. Гэтэл хэлэлцүүлгийн үеэр асуудал нь хэтэрхий жижигхэн байсан төдийгүй зарим оролцогч нь хувийн ам­бицаа илэрхийлж, эцэст нь УИХ-ын гишүүн Р.Бурмааг доромжилсон үйлдэл ч гарсан.

Үнэн хэрэгтээ эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг гэр бүлийнхэн нь байнга анхаарсаар ирсэн. Үүнийг төрд зүтгэж буй эмэгтэй гишүүд л мэддэггүй болол­той. Аавынхаа, ханийнхаа, хүү, дүүгийнхээ эрүүл са­руул байх, энх тунх амьдрах эсэхийг эмэгтэйчүүд өр­хийнхөө дадал зуршлаар ч зохицуулаад байж чадах энгийн асуудал.

Тийм байтал заавал олон нийтийн анхаарлыг татах гэж хэхэлцүүлэг нэртэй үр дүнгүй уулзалтууд зохион байгуулж, суудгаа эмэгтэй гишүүд болимоор байна.

Ядаж л “Хүүхэд ха­­рах үйлчилгээний ту­хай хууль”-ийн төслөө яа­­равч­­­луулах хэрэгтэй шүү дээ. Энэ бол нийгэмд хүлээгдэж буй асуудал мө­нөөсөө мөн. Цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс гэртээ цоожлуулж үлдсэн хүүхэд орон гэртэйгээ шатсан га­шуун түүх олон байдаг. Энэ мэтчилэн эмэгтэй гишүүдэд хийх ажил мундахгүй баймаарсан. Олон нийтэд таалагдаж, анхаарлыг нь татах бус харагдахуйц үр дүнтэй, нийгэмд хүлээлт үүсгээд буй ажлууд руу яагаад оролцохгүй хойш суугаад байна вэ. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэж үг бий. Өнөөгийн парламент дахь эмэгтэйчүүдийн ний­гэм дэх оролцоо дараа д­араагийн удаа нэр дэвших эмэгтэйчүүдэд нөлөөлнө гэдгийг одоог хэр нь ойлгоогүй байна гэж бай­мааргүйсэн.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …