Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл аймагт ажиллаж, зарим ажил асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 06 дугаар сарын 18-ны мягмар гаригт Хөвсгөл аймагт ажиллахдаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, аймгийн нэгдсэн эмнэлэг, дулааны цахилгаан станцын барилгын ажлын явц болон барилгын материалын үйлдвэр зэрэг жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч …
Улс төр
June, 2013
-
19 June
МАН-ын залуучууд оюуны өмч хулгайлсан уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурван намын нэр дэвшигчээс хэн нь хилийн чанад дахь монголчуудаас олонхийн дэмжлэг хүлээв гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуульд хилийн чанад дахь монголчуудаас 4248 сонгогч саналаа өгсөн нь бүртгэлд хамрагдсан сонгогчдын 68.2 хувийг эзэлж байгаа юм. Хуульд зааснаар тус хороо нь сонгуульд оролцсон сонгогчдын хэдэн …
-
18 June
Уурлахаараа тоглоомоо нурааж болохгүй…
МАН-ын дарга нарын мартагдаагүй үгсийн чуулган – Хуулийн төсөлд санал тоолох орчин үеийн ололтыг ашиглахаар оруулж өгсөн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан (МАН). 2010.05.18. Төрийн ордон “Б” танхим. – Саналын хуудас тооллогыг автоматжуулахад хамаг анхаарлаа хандуулж байгаа. УИХ-ын ТББХ-ны дарга Ж.Сүхбаатар. 2011 он. “Зууны мэдээ” сонин №145. – Саналыг машинаар тоолдог тогтолцоонд шилжсэн. Энэ бол том өөрчлөлт. Иймээс тэр шүүмжлэлтэй санал нийлэхгүй …
-
18 June
МАН хэвлэлийн хурал зарлалаа
Монгол Ардын намаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд тус намын нарийн бичгийн дарга нар оролцох бөгөөд ирэх долоо хоногт болох Ерөнхийлөгчийн сонгууль болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийх юм банйа. Хэвлэлийн бага хурал МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд 11.00 цагт болно.
-
17 June
Монголд мод тарьж өгөөд Сайдаас шагнал авав
Солонгосын “OB Megju ” шар айрагны компани сүүлийн 4 жилийн турш Төв аймгийн Эрдэнэ суманд мод тарих , “Cass” шар айргийн нэрээр нэрлэсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлаа тууштай хийж байна. “Cass” шар айргийн борлуулалтын орлогын 1 хувийг Монгол улсад барьж буй цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд зарцуулах журмаар одоогоор Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн 116 гектар газарт 47 мянган ширхэг модыг суулгаж …
-
17 June
Уул уурхайн сайд “Хүндэт доктор” цол хүртлээ
Уул уурхайн сайд Д.Ганхуягт Японы нэр хүндтэй Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртээлээ. Энэхүү шагналыг гадуулахаар Киотогийн технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байлаа. Фүрүяма Масао энэ шагналыг гардуулах үеэр “Киотогийн технологийн дээд сургуулийн хүндэт доктор цолыг шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажил болоод 2 орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд өгдөг юм. Д.Ганхуяг …
-
17 June
МАХН-ынхан хурал зарлав
МАХН өөрийн байрандаа өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Уг хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой болон санал тоолох машинаар санал өгөхгүй байх талаар мэдээлэл хийх ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ санал тоолох машинд бүрэн итгэхгүй байгаагаа мэдэгдэж, хүн ам төвлөрсөн зарим томоохон хотуудад саналыг гараар давхар тоолж баталгаажуулах санал гаргаад буй юм. МАХН-ын зүгээс ч энэхүү саналтай …
-
17 June
МАН-ынхан Д.Арвин гишүүний уулзалтыг тарааж, иргэдээ нийгмийн гарлаар ялгаварлав
УИХ-ын чуулган завсарлаж ойрын өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөр БЗД-ийн тавдугаар хороо буюу монелийн иргэдтэй уулзалт хийж өнгөрсөн хугацаанд УИХ-аар батлагдсан хуулийн төсөл болон хийж буй ажлаа танилцуулжээ. Харамсалтай нь энэ үеэр тус дүүргийн МАН-ын дэд дарга н.Эрдэнэбаяр хэвлэлийн ажилтан н.Сэржямц нар хүч хэрэглэн Д.Арвин гишүүний иргэдтэй хийж буй уулзалтыг тарааж, эмх …
-
17 June
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа
“Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийн талаар хэлэлцлээ Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монгол банкнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр баримт бичиг боловсруулжээ. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх энэ төслийн зээлийн гэрээний …
-
16 June
Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөв
Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Учир нь тэрээр өнгөрсөн пүрэв гаригт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийн дагуу Засгийн газар ёсоор болгосон байна. Г.Дэнзэн ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь Тавантолгойн тендерт эхнэрийнхээ компанийг ялуулсан, төрсөн эгчийгээ “Эрдэнэс тавантолгой” компанийн Хангамжийн хэлтсийн даргаар томилсон зэргээс үүдэн ихээхэн …
-
16 June
Гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн жагсаалт гарлаа
Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн нэршлийн жагсаалтыг баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа. Гэрээгээр эзэмшүүлж болох ойг тогтоохдоо экологийн өндөр ач холбогдолтой ойг үлдээж экологийн төдийгүй нийгэм, эдийн засгийн …
-
15 June
“Ц.Нямдоржийг шалгуулъя гэвэл прокурорт хандах нь зүйтэй”
Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг цөөнгүй асуудлаар шалгах хүсэлт Авлигатай тэмцэх газарт ирсэн. Энэ хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа. -Ц.Нямдорж гишүүний хувийн орон сууц бариулсан эх үүсгэврийг шалгах тухай хүсэлтийг О.Баасанхүү гишүүн гаргасан. Энэ тухай мэдээлэл өгнө үү? -УИХ-ын гишүүн О.Баасанхүү Авлигатай тэмцэх газарт Ц.Нямдорж гишүүнийг ямар …
-
14 June
Шийдвэрлэх 2-р үе
Яалт ч үгүй л бид энэ сарын хугацаанд улс төрөөр, сонгуулиар амьсгалахаас хойш цаг үеийн холбогдолтой мэдээлэлтэй хөлбөмбөгөө уяж арай олон хүн уншуулах үүднээс цагаа барж үзэл бодлоо хуваалцхыг зорьлоо… Хөлбөмбөгийн фанатизм ба улс төрийнх нь өөр хоорондоо их адилхан шинж чанартай гэж сургадаг нь их сонирхолтой. Бид 1 галт тэрэгний хоёр талд суусан болохоор ойлгоход асуудал төвөг нэг их …
-
14 June
Элчин сайд мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байна
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж 2013 оны зургаадугаар сарын 13-нд “Өдрийн сонин”-ы ¹ 149 дугаарт ярилцлага өгчээ. Ингэхдээ манай сонинд гарч байсан нийтлэлд хариу өгсөн байна. Эл ярилцлагыг тус сонины Берлин дэх тусгай сурвалжлагч авчээ.Ярилцлагад бидний нийтлэлдээ дурдаж байсан “Альяанс” даатгалаас яагаад татгалзах болсон, мөн Монгол Улсаас шилжүүлж байсан 201800 еврогийн асуудлыг дурдсан байна. Товчхондоо …
-
13 June
Г.Дэнзэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 30 минут уулзалтын үеэр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг өнөөдөр өглөө, сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Г.Дэнзэг чухам юуны учир, ямар шалгтаанаар ажлаа өгсөн тухай сэтгүүлчдийн асуултанд ерөнхий сайд дэлгэрэнгүй мэдээллээгүй юм. Магадгүй түүнийг “Тавантолгой”-н тендертэй холбогдох хэргээр шалгагдаж эхэлсэнтэй холбоотой гэх яриатай холбоотой байж болох юм. Г.дэнзэнгийн хувьд Шинэчлэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл