Улс төр

November, 2023

  • 3 November

    Х.Нямбаатар:Нийслэлийн их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар “А” даалгавар авсныг зогсоож, өөр газар барих зөвшөөрөл олгоно

    Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Хуулийн төслийн талаар  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны …

  • 3 November

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2023.11.03) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус …

  • 2 November

    Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.11.02/ хуралдан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын …

  • 2 November

    Л.Оюун-Эрдэнэ:Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон

    Монгол Улсын Засгийн газар өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам  болох …

  • 1 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин онцгой дэглэм тогтооно

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит  хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын …

  • 1 November

    Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө 100 хувь  барагдууллаа. Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан. …

  • 1 November

    НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа

    УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэв. Тэгвэл уг саналыг судлах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.  

  • 1 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд …

  • 1 November

    Ж.Ганбаатар: 36 мянган тонн AN 92 бензин импортоор оруулж ирсэн

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ удаагийн  шатахуунд үүсч буй асуудал зөвхөн нөөцөөс болоогүй. Нөөцийг олон сараар хадгалах боломжгүй. Бүтээгдэхүүний чанар онцлог байдалтай холбоотой 45 хоног, 2 сараас илүү хадгалах боломжгүй. Ийм байхын тулд Монгол Улс үйлдвэртэй байх ёстой. ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортыг хориглох тогтоол гарсны дараа Монголд улсад бараг 20 хоног ачилт …

  • 1 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол …

  • 1 November

    ЗГ:Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, – Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, – “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, – Өвлийн аялал жуулчлалын талаар, – Ирээдүйн өв сантай …

October, 2023

  • 31 October

    Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сард хоёр удаа зохион байгуулж, шинжээчийн тоог нэмэх санал гаргалаа

    УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.10.31/ хуралдлаа. УИХ-ын гишүүн,  Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон. Тэрбээр, Хянан шалгах хороо цаг хугацааны нөхцөл байдлыг тооцон үзээд Түр хорооны сонсголыг хоёр удаа зохион …

  • 30 October

    Нийтийн тээврийн салбарт бугшсан төр, хувийн хэвшлийн БҮЛЭГЛЭЛ байгааг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтууд хуулийн дагуу явсан эсэхийг шалгах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой баримт материалуудыг татаж, архивын баримтуудыг шалгаж, нягтлахад гэмт хэргийн шинжтэй байж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийж, баримтуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдэгдлээ. …

  • 30 October

    МАН-ын бүлэг: Түгжрэлээс гарах арга замыг олон талаас нь ярих хэрэгтэй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудал болох: Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах Агаарын бохирдлыг бууруулах Гэр хорооллыг орон сууцжуулах Хот төлөвлөлтийн алдааг засах Шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулах үеэрээ “Дэлхийн олон хотууд авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийсэн байдаг. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр …

  • 30 October

    Д.Тогтохсүрэн:Хүүхдийн хоолны мөнгө бага байна гэдэг дээр санал нэг байгаа

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.30/   мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр  хуралдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Хуулийн төслийн онцлог заалтаас , -Ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх -Зардал бууруулах, сурталчилгааны оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх -Улстөржилтийг багасгах, нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын  харилцан уялдаа холбоог дэмжих зохицуулалтыг тусгасан …