Спорт

June, 2018

  • 22 June

    Мексикийн хөлбөмбөгийн холбоог торгожээ

    Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ Мексикийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгожээ.

  • 22 June

    “ДАШТ-2018”-ыг 80 настай эмээ нар ч үзэж байна

    Хөл бөмбөгийн ДАШТ-д амжилттай яваа Оросын шигшээ баг 80 настай эмээ нарын анхаарлыг татах боллоо гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд хэлжээ. ДАШТ-д Оросын шигшээ баг хоёр дахь удаагаа ялалт байгуулаад байгаа билээ. “Манай баг амжилтаа ахиулах тусам хүмүүсийн ДАШТ-ыг үзэх сонирхол улам асч байна.  ДАШТ эхэлснээс хойшхи манай багийн гаргасан амжилтууд нь тус тэмцээнд …

  • 22 June

    Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв

    МҮБХ-ныхон албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Тэд эрх бүхий албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн гэж үзжээ. Шат шатны шүүхээс Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар холбоог удирдсан гэж үзэн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг …

  • 22 June

    Тамирчдын өдөр спорт заал үнэ төлбөргүй үйлчилнэ 

    Олон улсын олимпийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдөр Монголын тамирчдын өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Монгол Улс олимпийн наадмаас медаль авсны 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо хамтран тамирчдын өдрийг маргааш Спортын төв ордонд зохион байгуулахаар …

  • 21 June

    Египетийн шигшээ багийн ДАШТ өндөрлөлөө

    Египетийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхдээ Мохамед Салахад өндөр найдлага тавьж байсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

  • 21 June

    Испаний шигшээ хожил авлаа

    Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн Уругвай, Саудын Арабын тоглолт Ростов хотноо Улаанбаатарын цагаар /06.20/ 23 цагт эхэлж, Уругвай 1:0-ээр хожиж чадлаа. “Ростов арена” цэнгэлдэхэд 42678 үзэгч ирж үзсэн энэ тоглолтын эхний хагасын 23 дахь минутад Луис Суарес гоол оруулсан юм. Тэрбээр шигшээ багтаа 100 дахь тоглолтоо хийж улсынхаа шилдэг хөлбөмбөгчин гэдгээ дахин баталлаа. Энэ хоёр баг 2002 онд анх …

  • 21 June

    Роналду дөрөв дэх гоолоо орууллаа

    ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн Португал, Мароккогийн тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар оройн 20 цагт болж, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду дөрөв дэх минутад хожлын гоолыг орууллаа. Тэрбээр ийнхүү багтаа чухал гурван оноог авчирч чадлаа. Марокко энэ тоглолтоос заавал оноо авах даалгавартай байсан боловч Португалын эсрэг юу ч хийж чадсангүй. Хэсгийн эхний тоглолтод Испанитай …

  • 20 June

    “Улаанбаатар цом-2018” Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр “Аса” циркэд эхэлнэ

    “Улаанбаатар цом-2018” Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр хөшгөө нээж байна. Уг тэмцээнд 13 улсын ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гал гарсан тулаанууд 2018.06.20-оос 06.24-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг тамирчинаа оролцуулахаар болжээ. Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин …

  • 20 June

    Х.Баянмөнх: ХЗДХЯ-ны ТБНД Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтарч байна

    Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү гомдол гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил хууль дүрэмгүй, хөндлөнгийн хяналтгүй ганц хоёр хүний мэдэлд явлаа. Энэ байдал даамжирсаар бөхчүүдийг …

  • 20 June

    MУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв

    Энэтхэг улсын Мумбай хотод зохион байгуулагдсан “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд  Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ. Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд  долоон орны 12 шатарчин өрсөлдсөн байна. Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар …

  • 18 June

    Кавай Леонард багаасаа солих хүсэлтээ өгчээ

    Кавай Леонард багаасаа солих хүсэлтээ өгсөнөөр НБА-н ертөнцөд дуулиан дэгдээд байна. Мэргэжилтнүүд энэ зун маш сонирхолтой болох боломжтой хэмээн шуугицгааж байна.

  • 16 June

    FIBA 3×3 ДАШТ-ий шилдэг наймд багтсан тамирчдыг 20 сая төгрөгөөр шагнав

    Филиппин улсын Манила хотод болсон FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс Сербийн хүчирхэг баг түрүүлж, Нидерланд, Словени мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Харин манай улсын А.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон Монгол Улсын баг “С” хэсэгт ОХУ, Филиппин, Бразилыг хожиж, Канадад хожигдон хэсгээсээ шалгарч шилдэг наймд багтсан. Ингэснээр 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох боломжтой …

  • 15 June

    Оросын шигшээ баг эхний өрсөлдөгчөө хожлоо

     ОХУ-д болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод учраа таарсан Орос болон Саудын Арабын шигшээ багуудын тоглолт 5:0 харьцаатай оросуудын хожлоор өчигдөр өндөрлөв.

  • 14 June

    Хөгжөөн дэмжигчид хуран цугласан Москва хот хөл хөдөлгөөн ихтэй байна

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Үндэсний шигшээ багаа дэмжихээр ирсэн олон хөгжөөн дэмжигч Москва хотын төвөөр зугаалж, Никольскийн гудамж урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр их хөл хөдөлгөөнд дарагдан байна. Энэ тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.