Монгол уламжлал, бахархал

December, 2013

  • 9 December

    Монгол бүсгүй “Солонгос”-ын олон ангит кинонд тоглоно

    Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж “Андра” агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож  эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм. Б.Билгүүнзаяагийн хувьд 19 настай бөгөөд “Монголын Сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзэн. Тавин орны …

  • 6 December

    “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО бүртгэн авчээ

    Энэ сарын хоёрноос долооны өдрүүдэд Дэлхийн соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотноо болж байна. 12-р сарын дөрвөний өдрийн хуралдаанаас “Монгол уран бичлэг”-ийг дэлхийн соёлын өвд яаралтай бүртгэх жагсаалтад албан ёсоор нэмсэн бол өчигдөр болсон тус хуралдаанаас “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн …

  • 5 December

    “Монгол уран бичлэг”-ийг Дэлхийн соёлын өвд албан ёсоор бүртгэлээ

    Өчигдөр ЮНЕСКО-гийн удирдах хорооны 24 гишүүн орон “Монгол уран бичлэг”-ийг хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж, албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэн авчээ./Монгол уран бичлэгийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлээд байсан юм./ Тодруулбал, энэ сарын хоёрноос долооны өдрүүдэд Дэлхийн соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотноо болж …

  • 4 December

    Г.Тэмүүлэн Ой тогтоолтын дэлхийн 2 дээд амжилт тогтоожээ

    Энэ сарын нэгнээс гурваны өдрүүдэд Английн Лондон хотод болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах XXII уралдаанд манай тамирчид амжилттай оролцож таван медаль хүртжээ. Тодруулбал, бага насны ангилалд Нийслэлийн I сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож, дэлхийн хоёр дээд амжилтын эзэн болсон байна. Тус тэмцээнд дэлхийн 32 орны 130 тамирчин 10 төрлөөр өрсөлджээ. …

November, 2013

  • 28 November

    Ховдын уугуул, дууны их яруу найрагч Л.Дагвадорж агсны хүнэтгэлийн тоглолт боллоо

    Дуунд хайртай Монголын ард түмэн XX-р зууны дууны яруу найргийн хаан хэмээн өргөмжлөгдсөн  Л.Дагвадорж агсанд хүндэтгэл үзүүллээ. “Дуу дууны сайхныг дуулаач та” тоглолт өчигдөр орой 19 цагт УБ паласийн их танхимыг доргиосон юм. Энэ бол дууны шүлгийн нэрт мастер яруу найрагч Л.Дагвадорж агсны дурсамж тоглолт байлаа. Л.Дагвадорж нь Ховд аймгийн Буянт сумын харъяат. Нутаг усныхаа алдарт яруу найрагчийн дурсамж тоглолтыг …

  • 28 November

    ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ тохиож байна

    Өнөөдөр өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ны өдөр буюу ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ тохиож байна. Эл өдөр нь шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр юм.  Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’айлдаж …

  • 28 November

    Эртний олдвор, түүх соёлын дурсгалаа алдчихаад “Чингисийн Монгол” гэх хоосон үгтэй л хоцрох уу

    Үлэг гүрвэл Тиринозавр Батаарын ясыг АНУ-д дуудлага худалдаанд оруулж байгааг мэдчихээд дээр дооргүй хөл хөдөлгөөн болж гүйсний эцэст сая нэг юм эх орондоо авчирсан цаг саяхан. Гэвч мөнөөх алдарт Батаарын араг ясаа хэдхэн сар төв талбайдаа байршуулсны эцэст өвлийн улирал дөхөөд ирэхэд хадгалах газраа олж ядан салбар хариуцсан сайд нь хүртэл зарим нэгэн музейн эзэдтэй барилцаж авах дээрээ тулаад өнгөрлөө. …

  • 27 November

    С.Жавхлан: “Дэлхийн Монгол” төслийн хүрээнд бид Монголчуудын биет болон биет бус өв соёлыг цуглуулна

    Өнөөдөр 12:00  цагаас  МУГЖ С.Жавхлан тэргүүтэй хүмүүс  “Хөх нуруут” төвд хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд МУГЖ С.Жавхлан, МҮТВ-ийн программын албаны дарга  Г.Агаанноров, “Т.Студи”-ийн захирал  Ж.Төгс-Эрдэнэ, Ж.Түмэнбар, “Зөв сэрэхүйн ухаан” ТТБ-ын  тэргүүн  Г. Намираа, “Goibi” студийн захирал   Д.Галбаяр нар  оролцлоо. Г.Агаанноров: Та бүхний өдрийн амгаланг эрье. Уг нь бид 2014 он гарангуут олон нийтэд  дуулгая гэж бодсон юм. Гэхдээ одоо …

  • 27 November

    С.Жавхлан: “Хамаг Монгол” төслийн үргэлжлэл “Дэлхийн монгол” төсөл байх болно

    Яг одоо “Хөх нуруут” төв дээр МУГЖ С.Жавхлан  тэргүүлэн  хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн хурлын үеэр   МУГЖ С.Жавхлан хэлэхдээ: “Өнгөрсөн хугацаанд Хамаг монгол төсөл амжилттай хэрэгжсэн, бид энэ төслийг хэрэгжүүлэх явцдаа дараагийн эхлүүлэх  “Дэлхийн монгол” төслөө төлөвлөж, судалгааг нь давхар хийж явсан. Одоо бидний хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа дараагийн төсөл бол монголын алдагдсан өв соёлыг цуглуулах, эх оронд нь …

  • 25 November

    О.Насанбурмаа, С.Батцэцэг нар дэлхийн хамгийн сайн хамгаалсан бөхчүүдийн жагсаалтад оржээ

    ОЛОН УЛСЫН БӨХИЙН ТӨРЛҮҮДИЙН ХОЛБОО буюу ФИЛАГААС өнгөрсөн 9-р сард Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын текникийн үзүүлэлтүүдийг гаргасан байна. Техникийн үзүүлэлтүүдэд хамгийн олон оноо авсан, хамгийн бага оноо алдсан, хамгийн үр дүнтэй барилдсан зэрэг үзүүлэлтүүдийг хамруулсан бөгөөд хамгийн олон оноо авсан бөхөөр 51 кг-ын жинд алтан медаль хүртсэн БНХАУ-ын бөх Сун …

  • 24 November

    Монгол сургаал: Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны үлгэр

    Гурван эрдэнэд итгэмүй. Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь. Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнүүс ийн асууруун. Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл. – Хямд гэв. Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл, – Муу үйл хямд гэв. Ямар юм цөөн бэ? гэвэл – Өөрийн …

  • 19 November

    Бодибилдинг фитнесийн ДАШТ-ээс манай тамирчин анх удаа медаль хүртэв

    Бодибилдинг фитнесийн ДАШТ-ээс манай тамирчин анх удаа медаль хүртжээ. Тодруулбал, энэ сарын 15,16-нд Унгарын улсын нийслэл Будапешт хотноо болсон Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн модель ангилалд өрсөлдсөн ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд 43 орны 390 тамирчин өрсөлдсөн ажээ.

  • 19 November

    Манай улсын санаачилсан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг ЮНЭСКО баталжээ

    Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 37 дугаар чуулганы Хороодын нэгдсэн хуралдаанаар манай улсын санаачилсан «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тухай тогтоолыг өчигдөр баталжээ. Тус тогтоол батлагдсанаар яг нэг жилийн өмнө Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлагдсан “Ардчиллын боловсрол”-ын тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг үйл ажиллагаанд ЮНЕСКО-гийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд …

  • 15 November

    Монголын хүчтэнүүд хөгшин Европыг донсолгоод иржээ /32 фото/

    Монголын паэрлифтингийн баг тамирчид 10 сарын 26-11 сарын 02-ны өдрүүдэд Чехийн Прага хотод болсон дэлхий аварга шалгаруулах   паэрлифтингийн тэмцээнд  манай тамирчид амжилттай оролцож, дэлийн 40 орчим улсаас 3-р байрт шалгарч багаараа  хүрэл цом авжээ. Дэлхийн аваргын тэмцээнд анх удаагаа оролцсон монголын 14 тамирчин хүч чадлаараа хөгшин  Европыг шуугиулаад ирсэн байна.Та бүхэндээ тэмцээний үеийн фото зургийг хүргэе.  

  • 14 November

    Америкийн спортын кино наадмаас Монгол кино Гран При шагнал хүртжээ

    Монгол Японы хамтарсан “Ганцхан оноо” уран сайхны кино энэ сарын 12-нд Америкийн Лос Анжелест болсон Спортын киноны наадмын бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд тэргүүн байрын Гран При шагнал хүртлээ. Энэ жил тав дахь удаагаа болж байгаа “All sports film festival”-д нийт 33 орны бүтээл өрсөлдсөн байна.  Наадмын шүүгчдэд  “Ганцхан оноо” киноны бейсболын спортын сонирхолтой талыг сайн дүрсэлсэн, спортоор дамжуулан …