Монголчууд бид нэг зүйлд хэт автахаараа тухайн зүйлээс өөр асуудалд анхаарлаа бага хандуулдаг “муу зуршилтай “ ард түмэн. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх өдрүүдэд халуун зунаар Налайхын уурхайд уурхайн осол болж 2 уурхайчин шороонд дарагдан амь насаа алдсан байна. Уг нь газар гэссэн, хөрс сийрэгжсэн зун цагт нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулахыг холбогдох газраас хориглосон байдаг ч “мөнгө улаан, нүд цагаан” …
Монгол уламжлал, бахархал
June, 2016
-
22 June
“Үндэсний их баяр наадам” буюу Эрийн гурван наадмын түүх
Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж, нум сум харван цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь өнө эртний ёс билээ. Түүхэн сурвалжаас үзэхэд “Эрийн гурван наадам”-г тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд Монголын нууц товчоонд тэмдэглэснээр энэхүү баяр ёслолыг “хуран сар” буюу 7-р сард зохион байгуулсаар иржээ. 1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг “Чингис хаан”-д өргөмжилснөөс эхлэн …
-
16 June
Монгол дэлхийн жуулчлалын бүстэй холбогдохоор боллоо
ОХУ-руу визгүй зорчдог болсноор тус улс руу зорчигчдын урсгал 75 хувиар нэмэгджээ. Манай улсыг зорьсон жуулчдын тоо ч өсөв. БНХАУ-ын томоохон хотууд, аялал жуулчлалын бүсүүдийг болон ОХУ-ын Новосибирск, Красноярск, Омск, Екатеринбург, Эрхүү, Улан-Үд зэрэг хил орчмын хотуудыг Монголтой холбосон транзит үйлчилгээний төвийг байгуулах аж. Ингэснээр манай улс дэлхийн жуулчлалын бүстэй холбогдох юм байна. Ugluu.mn
-
4 June
Монгол адуугаар доктор хамгаалжээ
Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол Улсын манлай уяач Б.Билэгдэмбэрэл “Монгол адууны хурдыг сайжруулах” чиглэлээр доктор хамгаалжээ. Тэрбээр монгол адууг бүртгэлтэй болгох үүднээс багагүй судалгаа хийж, угсаа, үүлдэрийг нь сайжруулах тал дээр нэлээд ажилласан байна. Тэрбээр монгол хурдан адууны хэв шинжийг хадгалсан, унаган уралдах сэтгэлтэй, бичиг баримттай адуу бий болгох зорилготойгоор судалгааныхаа ажлыг эхлүүлсэн байдаг. Түүний судалгаанаас харахад өнөөдөр дэлхий …
-
3 June
Эзэн Чингисийн сүнс хятадуудад сануулга өгөв үү
БНХАУ-ын Ухан /Wuhan/ хотын сургуулийн оюутнууд Чингис хааны хөрөг зургийг бай болгож, харваж, тоглож буй тухай мэдээллийг бид өмнө хүргэж байсан билээ. Энэ үйлдэлд Өвөрмонголчууд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан бол ар Монголчууд сонгууль дөхсөн, тархи угаасан шоу төдийхнөөр хүлээн авсан билээ. Өвөрмонголчуудын тэмцэл хүчийг авч, БНХАУ-ын дотоодын ви чатаар элэг нэгтнүүд нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байдаг. Гэвч сургуулийн …
May, 2016
-
17 May
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан болно
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталсан байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 11 цагаас Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан болохоор товлогджээ. Эх сурвалж: Zaluu.com
-
13 May
Вангийн хүрээ
Түшээт хан аймгийн гол хүрээ байсан учир Ханд чин вангийн “Вангийн хүрээ” гэж сүсэгтэн олонд алдаршсан. Б.Ринченгийн жагсаалтанд Лигсивдунгайлин гэж бичигдсэн боловч нутгийн лам хуварга, олон нийт Лигшиддонгойлин хэмээн нэрлэдэг ажээ. 1682-1937 он хүртэл Цогчин дуган,12 аймаг,5 дацан,Гэсэр сүм,80 тохой Майдар,Диваажин сүм,Их цагаан суварга,Жүд, Дүйнхор,Мамба,Зурхайн дацангуудтай зарим үед 5000 орчим лам нар хурал хурдаг Түшээт хан аймгийн гол хүрээ байжээ. …
-
11 May
Дэлхийн эзэн гэж өөрийгөө өргөмжилсөн Ромын папыг чичрүүлсэн Гүюгийн захидал
Энэ бол одоо болтол Ватиканы түүхийн музейд хадгалагдаж байгаа Монголын гуравдугаар их хаан Гүюгээс Ромын Папад илгээсэн төрийн бичиг билээ. Уг бичиг нь 20см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр сарачин /лере/ үсгээр бичсэн бөгөөд их хааны тамгыг цаасны уулзвар наалт бүхий бичээсийн төгсгөлд шунхаар дарсан байдаг аж. Гүюг хааны энэхүү төрийн бичиг Ватиканы түүхийн сан хөмрөгт байсныг 1920 …
-
8 May
Монгол уламжлал: Хар ус хүнд өгдөггүйн учир
Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье. Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих …
-
5 May
Өмнөд баатруудаа хүндэтгэн дээдэлж явцгаая
Үндэсний их хувьсгалыг мандуулан бадруулахад нийт монголчууд хүчин зүтгэсэн билээ. Ялангуяа өмнөд монгол ахан дүүс маань үнэлж баршгүй их гавъяаг байгуулж, хувьсгалын нэгэн гол хүчин зүйл болж асан. Чөлөөлөх цэрэг жанждын маань олонх нь, Богд хаанаас баатар цол хүртэгсдийн ч олонх нь, хувьсгалын гол зүтгэлтнүүдийн ч олонх нь өмнөд монголчууд байсан. Яагаад гэвэл, угаасаа монголчуудын олонх нь тэд, Бүх Монголын …
-
3 May
Отгонтэнгэрийг тайх ёслолоор ёс, цээрийг хатуу баримтална
Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслол долдугаар сарын 19-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх зургаа дахь удаагийн тахилга энэ зун болох юм. Энэхүү томоохон төрийн …
-
2 May
С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын дээл Японы үндэсний музейд тавигджээ
МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын улаан, цагаан хоёр өнгийн дээл Японы олон үндэстний музейд тавигдсан байна. Энэ талаар Г.Эрдэнэчимэг цахим хуудастаа “Хамаг Монгол”-ын хаалтын тоглолт. 2013 он. Бид хоёрын энэ хоёр дээлийг Японы олон үндэстэний музейгээс гуйсаар байгаад, 2014 онд аваад явсан. Их хайртай гоё дээлүүд минь, монгол хувцсаа төлөөлөөд үг хэлэхгүй ч нэгийг бодогдуулаад л байж байгаа байх даа” …
April, 2016
-
26 April
Даллаганы уутандаа 25 зүйлийг заавал хийнэ
ДАЛЛАГАНЫ УУТНЫ ДОТРЫГ УЛААН, ШАР ӨНГИЙН ДААВУУГААР ХИЙНЭ Даллаганы уутны ёроол нь гэрийн эзэгтэйн буян хишгийн махбодийн өнгөтэй байх ёстой. Тухайлбал, төмөр махбодид төрсөн эмэгтэйн буян хишгийн махбодь нь төмөр /төмөр махбодийг цагаанаар төлөөлүүлнэ/ болно. Төмрийн өнгийг цагаанаар төлөөлүүлэн даллаганы уутны доод ёроолыг цагаанаар эмжиж хийнэ. Гэрийн эзэн модон бар жилд төрсөн аваас ногоон /модон махбодийг ногооноор төлөөлүүлнэ/ даллаганы , …
-
18 April
Улиастай хотын төвөөс эртний эд зүйлс олджээ
Эдүгээ 300 орчим жилийн түүхтэй Завхан аймгийн төв Улиастай хотоос эртний эд зүйлс олдсон байна. 1691 онд Манж нар Халх Монголыг эзэлсний дараа Зүүн гарын хаант улсыг байлдан дагуулахаар Халх Монголын баруун нутгаар цэрэг байрлуулж, олон цэргийн хот байгуулсны нэг нь одоогийн Завхан аймгийн төв Улиастай юм. Тэгвэл 1733 онд суурь нь тавигдаж байсан энэ хотоос эртний эд зүйлс олдож …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл