Нийтлэл

October, 2016

  • 19 October

    Аймгуудаа барьцаанд тавьж, аархсан дарга нарыг тансаглуулах уу?

    Монголын дарга дорго, лидер лойдор нар улс орны үнэ цэнэт бүхнийг харьд бэлэглэсний балгаар төр улс мөнгө олох эх үүсвэргүй мэт болсон. Үндэснийчлэлээр харийн түрэмгийллийг арилгахын оронд, улам дэвжээн даамжруулах зүйл л хийж байна. Зээлдүүлэгчийн юу хэлснийг үг дуугүй биелүүлж, дайны үе шиг бүсээ чангалж, ядарсан зүдэрсэн нь үхэж үрэгдэхэд тулж, боол хамжлага нь болох Стэнд бай хөтөлбөрөөр 1,5 тэрбум …

  • 18 October

    Анхны ба гурав дахь айлчлал

    Монгол Улсын сүүлийн гурван Ерөнхий сайдын гадаад айлчлал нь Японоос эхлэв. Тэгвэл Япон улсын одоогийн Ерөнхий сайдын айлчилсан гурав дахь орон нь Монгол байлаа. Хоёр орны төр засгийн тэргүүнүүд гадаад айлчлалын тэргүүн хэсэгтээ ийнхүү харилцан бие биенээ тавих сонирхол, уламжлал тогтож байна. Энэ нь Монголын “гуравдагч хөрш”-ийн, Япон улсын “Зүүн хойд Азийн хамгийн чухал түнш”-ийн бодлогын болон хоёр орны улс …

  • 18 October

    Шоуны төгсгөл…

    -Улстөрчид шоудаж болох ч нэг сэдвээр олон удаа биш гэдгийг энэ удаа эрхэм дэд дарга нотоллоо- УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. Мэдээж түүнийг ордны “Сүхбаатар” танхимд орж ирэхээс өмнө чухам юуны  талаар мэдээлэл хийх гэж байгаа нь сэтгүүлчдэд тун сонирхолтой сэдэв байлаа. Учир нь тэр байж  байгаад нийгэмд гэнэтхэн тэсрэлттэй мэдээлэл хийдэг …

  • 18 October

    Хуулийг гууль болгосон Хөгжлийн банкны ТУЗ-д ямар хариуцлага тооцох вэ

    Баримт 1. “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажилд анх 440 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Гэвч зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байна. Баримт 2.  III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэхээр зураг төсөл нь гараагүй байхад гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр гүйцэтгэгч компанитай 300 сая …

  • 17 October

    Ц.Элбэгдоржийн эмзэг цэг рүү хатгах гэсэн MCS-ийн Оджаргал Ц.Нямдоржийг сум болгон ашиглаж байна

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрүүл тэмцлийн тэргүүн магнайд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гарч ирсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Зарим нэг нь Ц.Нямдоржийн дайчин шударгууг магтан дуулж байгаа бол зарим нь “Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд намынханыгаа шантаажилж байна” гэж хэл амаа билүүдэж байгаа юм. Тэгвэл Ц.Нямдоржийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл …

  • 13 October

    Эх орон ярьсан болгон эх оронч байдаггүй

    Эх орон сүйрлээ, яах вэ энэ хэдэн луйварчныг хэмээн гаслах нэгэн эрд би үнэн сэтгэлээсээ итгэдэг байв. Тэрээр “Даяар Монгол”, “Газар шороо” өөр юу юу ч билээ хөдөлгөөнийхөнтэй уулзлаа, Женкотой холбогдлоо, энэ улс орон үнэхээр болохоо байжээ, яах вэ Галаа минь хэмээн шогширдог байв. Яаж ч чадахгүйдээ би өмнө нь буруутан мэт өөрийгөө төсөөлж, ийм хөвгүүд байгаа цагт эх орон …

  • 13 October

    Маш том бүлэглэл?

    Хэдхэн хоногийн өмнө улс төрийн хашир хандгай Ц.Нямдорж өнгөрсөн сонгуулийн үеэр хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааг тойрсон наймаа панзын талаар мэдэгдэл хийлээ. “Би их олон хатуу хөтүү юманд гар дүрсэн хүн. Монгол улсад мафийн бүлэглэл үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ” гэж эхэлсэн түүний ярианд олон сонин зүйлс анзаарагдаж байлаа. Монгол төрийн удирдлага хэдхэн эрүүгийн элементийн гарт байхад, Монгол улсын Ерөнхий сайд …

  • 13 October

    Төрийнх биш ээ, иргэн таны өр

    Чанарын удирдлагын иж бүрэн системийг үндэслэгч В.Деминг (1900-1993) өнгөрсөн зууны дунд үед хүн, нийгэм, байгууллагын үйл ажиллагааг дөрвөн цуварсан, тойрог үйлдэлд хуваагаад тус бүрийг нь өгөөжтэй удирдах замаар чанарын хяналт тавьж, сайжруулах тухай анх хөнджээ. Энэ нь төлөвлөх (plan), хэрэгжүүлэх (do), шалгах (check) ба засах (act) гэсэн дөрвөн маш энгийн хэсэг бүхий тойрог үйлдэл аж. Төр гэдэг нь ардчилсан оронд …

  • 12 October

    В.Путин манай компанитай хуйвалдсан болж таарах уу?

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” корпо­ра­цын ТУЗ-ийн дарга М.Мөнх­баатар­тай ярилцлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ юм. -Тантай  “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа тойр­сон асуудлаар ярилцах гэсэн юм. Танай ком­пани “Эрдэнэт” үйлдвэртэй хэрхэн хол­богд­­сонооос ярилцлагаа эхлэх үү? -“Эрдэнэт” үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш …

  • 11 October

    “Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ

    -Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс манайд ирээд байгаа аж- “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам. долларын зээл авсан гэх хэрэг өнгөрсөн 2013 онд дэгдэж байв. Тухайн үед …

  • 7 October

    Х.Баттулгын эрэн сурвалжилж буй Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийнхээ үеэр Эрдэнэт үйлдвэрийн оросын талын 49 хувийн хувьчлал хийгээд тус үйлдвэрийн улсад төлдөг байсан татвар 284 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг болтлоо буураад байгаа учир битүүлэг, анхаарал татсан хуйвалдааны цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байна гэдгийг зарласан. Тэрбээр хэлэхдээ, “Энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. …

  • 7 October

    Монголдоо дургүй монгол

    Ц.Нямдорж гуайг мэдэхгүй хүн байхгүй дээ. Хахир яхир, шулуухан үгтэй. Улс төрийн тогоонд олон жил буцалсан туршлагатай парламентч хүн. Сүүлийн хэд хоногт Монголын бүх хэвлэлээр хэлсэн ярьсан нь нэвтэрч, олны анхаарлын төвд ороод байгаа. Түүнийг ингэсгээд дүгнэвэл бүгд л тийм гэнэ. Гэхдээ тэр яг хэн бэ? УИХ-ын вэбсайтад байх Ц.Нямдоржийн намтар их сайхан. Яахын аргагүй төрийн хар хүний л намтар. …

  • 6 October

    Эрдэнэбилэгизм – Монгол ардчиллын шинэ үзэгдэл

    Монгол Улс хувийн өмчийг үгүйсгэдэг социалист нийгмээс 1990-ээд оны эхээр өөрийн эрхгүй салахад хүрсэн юм. Тэгээд хувийн өмчид суурилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, ардчилсан улс төрийн бүтэцтэй нийгэм рүү шилжих сонголт хийгээд хориод жилийн нүүр үзэж байна. Бид өмнө нь 80-аад жил үгүйсгэж, буруутгаж харааж байсан ч хувийн хэвшлийг хүлээн зөвшөөрч, шинэ Үндсэн хуульдаа “Монгол Улс дэлхийн эдийн засгийн …

  • 6 October

    Хар толбо болсон өдөр

    Монголын нэн шинэ үеийн түүхэнд хараар бичигдсэн өдөр бол 2009 оны 10 дугаар сарын 6. Энэ өдөр ХОГ хэмээх товч нэртэй Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээг өөр хоёр хэлцлийн хамтаар гаднынхантай байгуулсан билээ. Төрийн ордны Их танхимд “Оюутолгойн орд ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслол” хэмээх сүржин арга хэмжээг дэглэж, улс орон даяар шууд дамжуулан үзүүлснийг хүмүүс санаж байгаа. “Баярын жавхаа” …

  • 3 October

    Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгууль, АН-ын даргын томилгоо үнэндээ жижиг асуудал болчихоод байгааг улстөрчид ойлгохгүй байна

    Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -Та 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бичсэн нийтлэлээ санаж байна уу. Тэр дунд өгүүлсэн нэг дүрслэл үе үе санаанд ордог юм. Нөхдийн урвалж, шарвалтыг мэдрэх тэр үед сэтгэлээ тогтоон барих гэж өөрөө өөртэйгөө хэрхэн ноцолдож байснаа дүрсэлсэн тэр нэг өгүүлбэр. Яг одоо Та мөн л тийм байдалд орчихоод байгаа юм шиг… Яагаад гэхээр сүүлд …