Засгийн газар сүүлийн хэд хоногт хасна, танана, татвар нэмнэ, хална, солино гэдэг хэдэн брэнд үгтэй болж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Манайхан юманд өнгөц ханддаг болохоор хэнээс татвар авч, юуг хасч, алийг нь танах гээд байгааг ухаж ойлгохгүй, өөр дээрээ тусгаж аваад л цахим ертөнцөөр баахан шаагиж байна. Үнэндээ бол тэр шийдвэрүүдийн ихэнх нь зөв гэж олон нийт үзэж байна. Уг …
Нийтлэл
August, 2016
-
29 August
Иргэд хэмнэлээ гээд хэнд ашигтай юм бэ?!
-Иргэд хүссэн хүсээгүй хэмнээд эхэлбэл татвар төлөгчдийг “тэжээдэг” орлогыг хэн өгөх юм бэ? Орлогогүй татвар төлөгчдөөсөө төр яаж өндөр татвараа авах юм бэ? Нэг үгээр бол эдийн засгийг хумих, идэвхгүй царцаах үр дагаврыг уриалж байгаа улстөрчид Сангийн сайдад таалагдахаас илүүтэй улс орны маргаашийг харсан бодлого боловсруулах үүрэгтэй- Эдийн засаг их муу байгааг илчилсэн статистик дунд хамгийн сайн яваа үзүүлэлт нь …
-
29 August
Ардын нам ард түмэндээ томоос том “салаавч” өглөө
Магтсан хүүхэн хуримандаа унгана гэгчээр Монгол Улсаа “МАН”-дуулж, аз жаргалтай хотод амьдруулах тухай үлгэр ярьсаар гарч ирсэн МАН-ын Засгийн газар эхний шалгалтад бүдэрлээ. МАН бол зүүний чиглэлтэй нам. Тэр ч утгаараа бүтээн байгуулалт гэхээс илүүтэй халамжийг гол чиглэл болгож ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилд улс оронд том том бүтээн байгуулалт хийгдэж, үйлдвэрлэл хөгжсөн ч иргэдийн гарт очдог бэлэн мөнгө зарим талаараа …
-
29 August
Мафийн ардчилангуйлалт Монгол
Саяхан нэг өдөр тутмын сонин дээр, манай спортын ертөнц бол мафи юм, олон жил оршин тогтнож байгаа, мафийн гишүүдийнхээ л хүмүүсийг хар багаас нь булхайдан өргөж дэмжсээр шигшээд хүргэдэг, спортод орж ирдэг хөрөнгө оруулалт, шагнал, хандив тусламжийг завшиж эргэлдүүлдэг, мафийн бус хүн Монголын спортод нэвтрэх ямар ч аргагүй, ийм болохоор спорт хөгжихгүй байгаа гэж бичсэн байв. Үнэн эсэхийг эс мэдмүй. …
-
24 August
Өвөл боллоо, өвсийг маань хятадууд хадаад дууслаа гэв үү?
Одоогоос жилийн өмнө манай сонинд Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тухайн үед Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас эхлээд хэдэн мянган га газрын өвсийг хадаж нуруулдаад, ачихад бэлэн болсон байсантай манай сурвалжлах хэсэг таарч байсан юм. Нутгийн малчид “…Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байсан. …
-
24 August
Сугалаанд “од”-гүй хоёр настнууд хоосон хоцрох нь
Шинэ ногооны үнэр хаа нэгтээ дэлгүүрийн лангуунаас ханхийж, гүйцэд боловсорсон шинэхэн жимс нүд булаах нь намрын эхэн сар аль хэдийнэ гарсныг илтгэх шиг. Байгаль дэлхийн шинэ бүхэнтэй зэрэгцээд хүүхэд багачууд ч шинэ бүхэнтэй танилцан хорвоогийн утга учрыг танин мэдэж, нийгмийн харилцаанд орж, бие хүн болон төлөвшихөд бэлдээд их хотын амьдрал тун завгүй үргэлжилж байна. Тэр дундаа цэцэрлэгийн багачуудын бие хүн …
-
23 August
АН-ынхан ҮЗХ-гоо хуралдуулж чадах уу
Ардчилсан намын батлахтай хүн бүр намынхаа шинэчлэлийг юу, юунаас илүү хүсэж суугаа бол улс төрийн хүрээнийхэн тус намын дараагийн дарга хэн байх вэ гэх асуултад өөр, өөрсдийнхөө хариулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ тус намын дотоод зөрчил хийгээд хагарал нь шинэчлэлийнхээ анхны алхамыг ч хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно. Учир нь, өнгөрсөн хугацаанд тус намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах …
-
22 August
“Унасан бөхөд шалтаг мундахгүй” буюу АН-ынхан гоншигоносоор суух уу
“Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж монголчууд ярьдаг. Яг л түүн шиг АН-ынхан УИХ-ын сонгуулиар ялагдсандаа одоо ч итгэж чадахгүй, зарим нь өнөөгийн эрх баригчдыг гоочилж эхэлжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн нь улс, орны хувьд ил дэлгэх ёсгүй байсан зүйл хэмээн УИХ-ын дарга асан З.Энхболд болон хотын захирагч асан Э.Бат-Үүл нар …
-
22 August
Иржи Шима: Америк, Монгол гэсэн хоёр сонголтоос би насан туршийнхаа сонголтоо хийсэн
Чехийн нэрт монголч эрдэмтэн Иржи Шима гуайтай уулзаж ярилцлаа. -Ярилцлагаа таны алсаас зорьж ирсэн Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлаас эхэлье. Энэ удаагийн хурлын ач холбогдол, онцлог таны хувьд юу байв? -Би их азтай хүн. Яагаад гэвэл монголч эрдэмтдийн II хурлаас эхлээд одоог хүртэл арван хуралд биеэр оролцож байна. Үүндээ маш их баяртай байдаг. Энэ жилийн хуралд гадаад, дотоодын …
-
19 August
Орос тамхи болон Герман шоколадны хайрцаган дээр дүрээ мөнхөлсөн гучаад оны Монгол хүүхнүүд
Орос тамхины хайрцаган дээр дүрээ мөнхөлсөн КУТВ-ын Норжмаа Гучаад оны үед Нийслэл хүрээнд КУТВ-ын Норжмаа хэмээх сайхан бүсгүй гунхалзаж явсан тухай тэр үеийн жүжгийн нэрт зохиолч Д.Намдаг агсан, ахмад зохиолч П.Хорлоо нар дурссан байдаг. Зөвлөлтөд Дорно дахины дээд сургууль төгссөн энэ эмэгтэй их зохиолч Дашдоржийн Нацагдоржтой нэг хэсэг амраглаж явсан гэдэг. Үзэсгэлэн төгөлдөр түүнийг Зөвлөлтөд суралцаж байх үед тэндхийн тамхины …
-
19 August
Нийслэл хүрээний ганган хүүхнүүд
Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч …
-
16 August
О.Баасанхүү тонгорох цагаар
Монголын улс төрийн түүхэнд анх удаа парламентын гуравдагч хүчин албан ёсны бүлэг үүсгэн ажилласан тохиолдол өнгөрсөн дөрвөн жилд гарсан. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын эвсэл сөрөг хүчин болох МАН-аас ч илүү идэвхтэй ажиллаж, гүйцэтгэх засаглалд ч гараа лав дүрж, бүхий л асуудлуудын гол гогцоо, зангилаа болж ирсэн гэхэд хилсдэхгүй. Харин сонгуулийн системийг хуулийн хүрээнд өөрчилснөөр хоёр намын тогтолцоонд эргэн шилжсэн хэдий ч …
-
15 August
АН төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийг төслийг яагаад хойшлуулсаар байв
-Магадгүй энэ хуулийн төслийг баталсан бол АН амаа барихгүй ч байсан юм билүү- УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулахаас урьтаж, батлах ёстой хуулийн нэг нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай төсөл байлаа. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд хэлэлцэн гишүүдийн 83.3 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн ч дараагийн шатны хэлэлцүүлгийг хийлгүй …
-
11 August
Увсынхныг урвуулсан гэрээнүүд
“Зууны мэдээ” сонин Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэгд, 18 сумаас 14-ийнх нь нутаг дэвсгэрийг хамарсан “Увс-1” талбайд газрын тосны хайгуулыг эхлүүлсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн хуудуутай ажиллагаа, хуулийг гууль болгосон орон нутгийн удирдлагуудын булхай, ард түмний эсэргүүцэл, байгаль орчны өөрчлөлтийн талаар эрэн сурвалжилсан нийтлэл, газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлагуудыг хагас жилийн турш цаг алдалгүй …
-
8 August
Тяньжинаас наашлах цуваанд юу ачив
Нэлээн урдаас эхлэе дээ. Өмнөд далайн Чэжү арал дээр аян дайны дөрөө мулталж хүн морио 100 жил орчим амраагаад буцаж байжээ Монголчууд. Мөн ч хол замыг морин дэл дээр туулж Онон Орхоны хөвөөндөө дөрөө мулталдаг байж дээ. Бидний өвөг дээдэс яагаад энэ жижиг аралд удаан буудаллаж, хүлэг моридоо амрааж 95 жил саатан суусны учрыг түүхчид тайлбарлах биз. Онцолж хэлэхэд 800 …