Мэдээ

October, 2013

  • 12 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

     Волэйбол, Ширээний теннисний тэмцээнийг 2013 оны 10 сарын 12-13ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Тэмцээний тов: • Ширээний теннис: эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 2013.10.12-ны Бямба гаригт 09.00 цагаас Ширээний теннисний Оч Клубт. /нээлт 10 цагаас/ • Волейбол: эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд 2013.10.13-ны Ням гаригт 09.00 цагаас Эрэл сургуулийн зааланд. /нээлт 11 цагаас/ Монголын ББСБ-уудын Холбоо Э.Ариунтөгс 9999-8770 утсаар холбогдож мэдээлэл аваарай. …

  • 11 October

    Сэтгүүлчдийн дунд бичлэгийн уралдаан зарлагдлаа

    Монгол дахь НҮБ-аас анх удаагаа 2011 онд Хүний эрхийг хамгаалах , гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад онцгой амжилт гаргасан иргэний нийгмийн байгууллага, хувь хүнд “БАХАРХАЛЫН ШАГНАЛ ”-ыг олгосон билээ. Энэ удаагийн “БАХАРХАЛЫН ШАГНАЛ ”-ыг бэлгийн цөөнхийн хүний эрхийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжин олгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ нийт сонин, сэтгүүл, …

  • 11 October

    Эрчүүдэд даруухан бүсгүй таалагддаггүй юм болов уу?

    Бүх уншигчиддаа энэ өдрийн мэнд. Ойрд ганцаардаад нэг л уйтгартай байна. Өөрийнхөө тухай бичмээр санагдаад. Би нэгэн компанид удирдах ажил хийдэг 29 настай, энгийн л нэг даруухан бүсгүй. Амьдрал бол миний хувьд тэмцэл гэж ойлгож өнөөг хүртэл тэмцэж, хөдөлмөрлөж ирсэн, нэгэн компанид менежерийн ажилд орсноос хойш 6 жил амралтгүй ажиллаж, бараг л зарц хийж, одоо гүйцэтгэх захирал хийдэг, байр, машин, …

  • 11 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    9:00 цагт Нийслэлийн Засгийн Газрын 5-р байранд иргэний танхимд “Бөөгийн Ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. МУ-н ерөнхийлөгчид мөн ССАЖЯамны сайд , БСШУСайд болон холбогдох хүмүүст мэдэгдэл шаардлага хүргүүлэх гэж байна. сэтгүүлч та бүхнийг урьж байна. утас: 91402229, 96659232 10:00 цагт МҮХАҮТанхимын 507 хурлын танхимд Монгол Улсын экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих зорилгоор МҮХАҮТ, Европын Сэргээн Босголтын …

  • 10 October

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагаас болно

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар хотын хөрсний усны өнөөгийн байдал, үүнтэй холбоотойгоор үүсэж болзошгүй эрсдэлийн тухай, газрын харилцаатай холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжуудын танилцуулга, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрүүд зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

  • 10 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00 цагт Blue Sky 3 давхрын хурлын танхимд Улс эх орны хөгжлийн ирээдүй , үнэт баялаг болсон хүн амаа хөгжүүлэх эрхэм үүргийг хүлээн ажиллаж буй нийгмийн хамгааллын салбарынхны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн  эхэлнэ.  Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргээс хүрэлцэн ирсэн нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцоно. 10:00 цагт /Офицеруудын ордны ард Хотын Захирагч Хүндэт харуулын 032-р анги дээр очиж цэргийн албан хаагчидтай уулзана. / …

  • 9 October

    Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ сарын 12-нд болно

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”  энэ сарын 12-нд буюу ирэх бямба гаригт болно. Энэ өдөр хотын хэмжээнд зохион байгуулагдах ажлын нэгдсэн төлөвлөгөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран боловсруулаад байна. Энэ өдрийг тохиолдуулан төв талбай болон дүүргүүдэд “Мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа” 10-р сарын 05-наас 12-ныг дуусталх хугацаанд …

  • 9 October

    Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орлоо

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 311 дүгээр тушаалын дагуу хичээлийн жилийн бүтэц, сургалтын төлөвлөгөөг өөрчилжээ. Энэ хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацааг шинэчилэн гаргажээ. Тухайлбал, хэлний сургалттай сургууль болон тусгай сургууль, лаборатори сургуулиудад тохируулан хөтөлбөрийг боловсруулсан аж. Уг төлөвлөгөө нь ганцхан энэ хичээлийн жилд мөрдөгдөх аж. Уламжлал ёсоор сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх арваннэгдүгээр сарын эхний …

  • 7 October

    “МТ” өнөөдөр 18.00 цагаас өмнө үнээ бууруулна

    Сүүлийн үед Шатахуун импортлогчид үнээ нэмж, АИ92 ховордсон талаарх мэдээлэл гарах болсон. Харин “Магнай трейд” компани шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмсэн нь тогтоогдсон бөгөөд үнээ бууруулах шаардлага хүргүүлсэн  юм. Буруутай үйлдэл нь илэрсэн “МТ” өнөөдөр 18.00 цагаас өмнө үнээ бууруулж, өмнөх үнээрээ шатахуунаа худалдаална гэдгээ мэдэгджээ.

  • 4 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    Өнөөдөр “Санхүүгийн нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд 10,00-18,00 цагт болно. Өдөрлөгт их дээд сургуулиуд, программ хангамжийн компаниуд, аудитын байгууллагууд, санхүүгийн сургалтын төвүүд оролцоно. Та бүхэн ирж сурвалжилна уу. Өнөөдрөөс “Мишээл экспо”д “Монгол Солонгос экспо 2013” худалдааны экспо нээлтээ хийнэ.  Нийт 100 гариу байгууллага оролцох бөгөөд өдөр бүр 30 азтан тодруулж гарын бэлгээ гардуулах юм байна.  Уг арга хэмжээ 3 хоног үргэлжилнэ. …

  • 3 October

    “Хангай зах” дээр налайхын нүүрс фортер нь 220.000 мянга байна

    Сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан их хотын иргэд өвлийн бэлтгэлээ базаалж эхэллээ. Жилийн жилд л үнэ ханш нь хүйтний эрчийг даган нэмэгддэг түлээ нүүрсний үнэ өнөөдрийн байдлаар нэг фортер нүүрс  200.000 мянгаас буухгүй байна. Өнөөдөр өглөө “Хангай зах” дээр фортерийн  өндөрлөөгүй нэг тэвш   налайхын нүүрс 220-250 мянгын хооронд, харин өндөрлөгөөтэй найлахын нүүрс 280 мянгаас, Багануурын нүүрс  өндөрлөгөөгүй фортерийн нэг тэвш …

  • 3 October

    Хаягдал хогноос эрчим хүч гаргаж авна

    Ард иргэд бид хогны машин ирж хогоо ачаад явхаар “за ашгүй ингээд муухай хогноосоо саллаа хэмээн боддог” гэтэл манай улсын нийт хог хаягдлын 70 хувь нь хөрсөнд булагддаг байна. Нэг ёсондоо салах биш зүгээр л өөрсдийгөө хууран нүднээсээ далд хийж байгаа хэрэг билээ. Хогийг ингэж ангилан ялгалгүй хөрсөнд булахад элдэв химийн урвал явагдаж, орчиндоо тун хортой нөлөө үзүүлдэг аж. Адилхан …

  • 3 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    9.00 цагт МҮХАҮ Танхим дээр Монгол улс, Нидерландын Вант улсуудын хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нидерландын ЭСЯамтай хамтран “Нидерландын худалдааны өдрүүд” сэдэвт бизнес форумыг зохион байгуулна. Утас: 89099099 09:00 цагт Чингис хаан зочид буудлын 3 давхарт,  Монгол улсын төмөр замын тээврийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн асуудлууд сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн …

  • 2 October

    “МИНИЙ БИЕ, МИНИЙ ЭРХ” Гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

    Уралдааны зорилго: Хүүхэд залууст хүний эрхийг сурталчилах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаарх боловсролыг хүртээмжтэй олгох, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, тэдний эсрэг чиглэсэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл ашиглахын эсрэг гэрэл зургаар дамжуулан залуучуудыг уриалж эрхийнхээ тухай шуугиан тарих зорилготой.  Уралдааны шаардлага:  Эмнести Интернэшнлээс гаргасан зурагт хуудсыг (https://www.facebook.com/photo.php?fbid=438421256279278&set=a.438421086279295.1073741825.155654891222584&type=3&theater) гэрэл зурагтаа бүтэн оруулсан байна. Уралдааны сэдэвт нийцсэн байх Явуулсан …

  • 2 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00 цагт МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд /207 тоот/-д “Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдэвт уулзалт болно. Салбарын яам нь сургуулийн өмнөх боловсролд ямар шинэчлэл хийж байгааг эрхэм сэтгүүлчид ирж сурвалжилна уу? Утас: 91916367 09:00 цагаас “Б” танхимд хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно. 09:00 цагаас “А” танхимд эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно. 10:00 цагаас Нийслэлийн иргэдийн танхимд “Жороор …