Мэдээ

October, 2013

  • 18 October

    Эмч, багш нар цалин нэмэгдүүлэх асуудлаар ЗГ-ын байрь суурийг эсэргүүцлээ

    Өнөөдөр Монголын эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, төрийн зарим мэргэжлийн салбарын ажилтнуудын ҮЭ-ийн холбоод цалин нэмэгдүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.  2013  онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбооноос тайван жагсаал цуглаан зохион байгуулж, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа юм байна. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос …

  • 18 October

    Зэвсэг бүртгэлийн хугацаанд илэрсэн гэрчилгээгүй зэвсгүүдийг хураахгүй

    Улсын хэмжээнд орон даяар галт зэвсгийг бүртгэх ажил энэ сарын 15-аас эхэлсэн билээ. Ийм ард иргэд өөрсдийн эзэмшлийн галт зэвсгийг ирэх сарын 15 аас өмнө  харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагтай юм байна. Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй галт зэвсгүүдээ бүртгэж эхлээд байгаа аж.  Түүнчлэн иргэд нуугдмал,бэлгэнд авсан, өвөг дээдсээсээ уламжилж …

  • 18 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00 цагт Нийслэл Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 87 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийсэн юм. Энэхүү үйл ажиллагааны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт  9:30 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ  УДЭТ-ын өмнөх талбайд “ДУЛААН ЭРҮҮЛ ОРЧИНД ХЭМНЭЛТТЭЙ АМЬДАРЦГААЯ” аяны өдөрлөг болох тул иргэд ААНБ-ууд өргөнөөр …

  • 17 October

    Америкийн нэр хүндтэй сургуульд үнэгүй суралцах алтан боломж

    Монголын Тэтгэлэгт Оюутан Залуучуудын Солилцооны Үндэсний Төвөөс санаачлан МОХ, БШУЯ, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Монголын сурагчдын холбоо, АНУ- ын Элчин сайдын яамтай хамтран их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, залуусын дунд Англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээний зорилго нь оюутан залуучуудын англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, сурагчдыг урамшуулан дэмжих явдал ажээ. Уралдаан 11 дүгээр …

  • 17 October

    Байгалийн чацарганыг нөхөн сэргээхээр үр суулгажээ

    Увс аймгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооноос байгалийн чацарганыг нөхөн сэргээх чиглэлээр Баруунтуруун сумын нутаг дахь Дөрөө нуурт чацарганы үрсэлгээ суулгажээ. Мөн хилийн цэргийн 0311 анги буюу Увсын хэсгийн Дөрөө нуурын заставынханд тус холбооноос 100 ширхэг эм, 10 ширхэг эр чацарганы суулгацыг хүлээлгэн өгч, газар дээр нь тариалах ажлыг хийжээ.  Тариаланчид ОХУ-аас оруулж ирсэн Сольничная сортын модыг нөхөн сэргээх зорилгоор туршилтын шугамаар …

  • 17 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлагуудад зориулсан “Стратеги удирдлага ба төлөвлөлт” сэдэвт сургалтын сүүлчийн өдөр. Онцлох: БШУҮЭХ-ны Үйл ажиллагааны болон сургалтын төлөвлөгөө, төсвийг багаар ажиллаж боловсруулан үүнийгээ ажил хэрэг болгох талаар Данийн багш нар үүрэг даалгавар өгнө. Сургалт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болж байгаа тул Эрхэм сэтгүүлчдэд нээлттэй. Холбоо барих:99027019  11:30 цагаас Монголын Хүүхдийн ордон Багш хөгжлийн төвөө нээнэ. …

  • 16 October

    Том Круз: “Миний амьдрал хүмүүст яагаад ийм их сонин байдаг нь гайхмаар санагддаг”

    Холливудын алдарт жүжигчин Том Круз “People” сэтгүүлд  ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна. -Амьдралынхаа туршид хүндхэн байдалд орж байв уу? -2012 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн сэтгүүлч “Та Николь Кидманыг үгүйлж байна уу” гэсэн юм. Би “Николь Кидман гэдэг хүнийг танихгүй” гээд хариулчихсан. Түүнээс болж, олны өмнө өөрийгөө ч тэр Николь Кидманы нэр хүндийг унагаасан асуудал үүссэн дээ. Дараа …

  • 16 October

    Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн дүнг 3.727.000 төгрөгөөр тогтоожээ

    Цэргийн жинхэнэ албаны II ээлжийн татлага  10 сарын 18-20-ны өдрүүдэд болно. II ээлжийн цэрэг татлагад нийтдээ нийслэл хотоос  23429 хамрагдах гэж  байгаагаас 22100 иргэнд буюу 94,2 хувьд нь зарлан дуудах хуудас тараасан байна. Нийслэлийн цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй 1987 онд төрсөн 26 …

  • 16 October

    Ирээдүйд баячууд “мөнх наслах” боломжтой гэнэ

    ОХУ Москвагийн  их сургуульд  хөгшрөлтийн  эсрэг эмийн зүйл гаргах судалгааны баг  лабораторийг саяхан байгуулжээ.  Дэлхийн эрдэмтнүүдийн ихэнх нь «чөлөөт язгуур» гэгчид хүнийг тухайн цагт хөгшрүүлдэг тухай нэг онолыг баримталдаг. Харин Москвагийн  их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Максим Скулачев «хүн амьсгалдаг учир түүний бие аажим хөгшөрч, эвдэрдэг» гэжээ. Тэгэхээр «Хүний эс бүрт байдаг  «митохондрия» хэмээх жижиг эрхтэн хүнийг амьсгахад түүнийг эрчим хүчээр …

  • 16 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    07:20-09:00 цагийн хооронд Чингисийн талбай, Бие биенээ муулж хэмэлж биш эв нэгдэлтэй байж хөгжлийн төлөө зүгээр л зүтгэхийг төрийн эрх мэдэлтнүүдэд анхааруулана.  Утас 88100020, 88100660 88805020 гэсэн дугаарууд бгаа шүү. 8 ТББ-ын залуус нэгдсэн юм билээ шүү. Баярлалаа  9:00-12:00 Төрийн Ордны Их Танхимд Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдрийг тохиолдуулан Энх Тайваны Нобелийн шагналт багийн гишүүн Д.Орлох, Зориг Сангийн Гүйцэтгэх Захирал …

  • 15 October

    Цагаачлагч иргэдэд “өршөөлийн аян” зарлалаа

    Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас энэ  сарын 14-25-ны хооронд “Өршөөлийн аян” зарлалаа. Тус аяны гол зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг илрүүлэх, зөрчлийг арилгах, бүртгэл судалгаанд хамруулах юм байна.  Энэхүү бүртгэл судалгаанд  хамрагдсан гадаадын иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч Монгол Улсад орогнох эрхийг нь хязгаарлахгүйгээр …

  • 15 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  “А” танхимд болно 09:00 цагт Ус цаг уур, орчны шинжилгээний газар БОНХЯ-наас зохион байгуулж буй байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн байгууллагуудтай хийх өргөтгөсөн уулзалт эхэлнэ. 10:30 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан с “Б” танхимд  10:00 цагтАгаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Орон байраа дулаалцгаая” аян нийслэл хотод өрнөж байна.  Сонгинохайрхан дүүрэгт энэхүү аян үргэлжлэх …

  • 14 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00 цагт Төрийн ордны их танхимд Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл үндэсний чуулган болно. 10:00  цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хар тамхи, мансууруулах бодистой холбогдох хүний эрхийн асуудлаар ЗГ-ын XI байрны 514 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ. 10:00 цагт хотын захиргааны 1-р байрны А зааланд тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажил …

  • 12 October

    Далай лам: Ирээдүйд хүмүүс илүү урт наслах боломжтой \ярилцлага\

    Үнэхээр өөрөө бодож чаддаг робот байдаг болов уу? эрдэмтэд харин энэ асуултанд хариулахдаа бид программд мэдээлэл оруулж, эцсийн дүндээ технологийн тусламжтайгаар роботыг бүтээдэг гэж хариулдаг. Гэхдээ ОХУ, АНУ-ын эрдэмтэд хамтран хиймэл оюун ухааны талаар судалгаа хийж байгаа билээ. Ингээд энэ талаар Аватар төслийн эрдэмтэн  Далай ламтай ярилцсан  ярилцлагаас хүргэе. –Таны бодлоор робот өөрөө бодож чадна гэдэгт итгэдэг үү? -Миний бодлоор …