Мэдээ

June, 2013

  • 11 June

    Аялал амралтаар явахад цахим ном хамгийн тохиромжтой

    Мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа өнөөгийн хүмүүс ажил амьдралынхаа хэрэгцээт зүйлсээ  аль болох  цаг хугацаа бага зарцуулж,  амар хялбар аргаар  олж авах, ашиглах шийдлүүдийг өдөр тутам боловсронгуй болгосоор. Энэ бүхнээс монголчууд бид ч хоцролгүй урагшилсаар байгаа.  Тухайлбал,  хайсан номоо хэдхэн хормын дотор дэлхийн хаана байгаагаас шалтгаалахгүйгээр электрон хувилбараар хялбархан олж уншдаг боломжыг сонор соргог уншигчид маань аль хэдийн өдөр …

  • 6 June

    Хятад элчингийн урд 100 орчим Хятад иргэн жагсжээ

    Гадаад Явдлын Яам хавиас БНХАУ-ын элчингийн зүг ханз үсэгтэй лоозон барьсан 100 орчим Хятад иргэн  жагсаал хийсэн байна. Хятад иргэд бүгд виз гэсэн жижиг хаалгаар цуварч ороод гарч ирээгүй байгаа аж. чухам юуны учир яах гэж жагссан нь тодорхойгүй ч юутай ч эсэргүүцлийн жагсаал байсан нь тодорхой гэнэ.http://www.ugluu.mn/5474.html

  • 5 June

    Дарга нар нь замын цагдаа нараа дарамтлахаа больё

    Өнөөдөр ядарсан жолооч нарын 3,8-аар төгссөн машин явахгүй өдөр нь юм байна. Учир нь энэ өглөө 9998 УБҮ дугаартай машины задарсан нэг жолооч цагдаад баригдчихаад тоох ч үгүй утсаараа ийш тийшээ ярьж байснаа өнөөх зогсоосон цагдаатай яриулчаад л яваад өгөхийн. Ингэж хууль дүрэм гаргасан дарга нар нь ядарсан замын цагдаа нараа дарамтлаад өөрсдөө хууль дүрмээ уландаа гишгээд байхаар яаж ч …

  • 4 June

    Ахиад л машин дээрээс “гэрлийн шон” унажээ

    Өчигдөр 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд “Унгана 2” солонгос рестораны урд, замын гэрэлтүүлэгч 2 шон машин дээрээс унажээ.

May, 2013

  • 31 May

    Зарим төрийн байгууллагууд ажилтнуудынхаа 2 сарын цалинг олгоогүй байнa

     Баттай эх сурвалжаас авсан  мэдээгээр зарим төрийн  байгууллагууд  ажилтнуудынхаа    сүүлийн хоёр сарын цалинг  санхүүжилтгүйн  улмаас  олгоогүй  байгаа гэнэ. Тухайлбал,  Уул уурхайн яам , Эрдэнэс оюу толгой,  Эрдэнэс Таван толгой, Мон атом,  Монгол шуудан,   Эрдэнэс МЖЛ  гэх зэрэг байгууллагууд  энд хамаарч байгаа юм. Энэ  асуудлын хүрээнд ажилтнууддаа  хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч болохгүй гэсэн үүрэг дээрээс өгсөн байна. Ийнхүү төрийн байгууллагууд цалингаа тавихгүй …

  • 30 May

    Монгол ажилчин залуу Солонгосуудад хутга тулгажээ

     БНСУ-ын Улсан хотод гэрээгээр ажиллаж байсан нэгэн эр үйлдвюэрийнхээ солонгос ажилчдад хутга тулган, айлган сүрдүүлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагджээ. Тодруулбал, А гэх Монгол залуугийн 3 жилийн ажлын гэрээ дуусаж байгаа аж. Тиймээс залуу үйлдвэрийнхээ даргад гэрээгээ дахин сунгуулах хүсэлт тавьсан аж. Гэтэл үйлдвэрийн дарга түүнийг ажлаа төдийлөн сайн хийдэггүй, дуртай үедээ тасалдаг учир гэрээг сунгах боломжгүй гэсэн байна. …

  • 24 May

    Эрдэнэт үйлдвэрт хүн нас баржээ

    Өнөө өглөө “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан үйлдвэрийн осолд өртөн, нас барсан байна. Талийгаач Баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсэгт цэвэрлэгээ хийж байгаад тармуурынхаа ишийг хүдрийн туузан дамжуулалтад алдаж, хавчуулагдан амиа алдсан гэнэ. Одоогоор хэргийг Орхон аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ.

  • 24 May

    Заазуурдуулсан хүү эмнэлгээс гарчээ

     5 настай Идэрсүрэн хүү ээжтэйгээ цуг эмнэлгээс гарлаа. Урин цаг ирж, сайхан өглөө болж байна, сайн мэдээ хуваалцья. Бид яг одоо 5 настай хүүг эмнэлгээс гаргаж авахаар хөдөлж байна. Буянтай сайн эмч нарын ачаар эмчилгээ маш сайн хийгдсэн, хүүгийн биеийн байдал сайжирч, эхийнх нь сэтгэл санаа ч тайвширсан. Сайн санаат хүмүүсийн ачаар эх нь ажилтай болтол хэрэглэх тодорхой хэмжээний мөнгө, …

  • 23 May

    Шуурганаар сурталчилгааны самбар унаж, машин даржээ

     Өчигдөр болсон хүчтэй шуурганы улмаас Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “1000 нэрийн барааны дэлгүүр”-ийн өмнө байрлах сурталчилгааны самбар унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан хоёр автомашиныг даржээ. Үүнээс гадна гэрлийн шон, цахилгааны утас дээр дамнан унасан тул хэсэг цахилгааны саатал гарж, багагүй хохирол учруулсан байна.

  • 17 May

    “Туушин”-ийн хашаанд гал гарчээ

     Дөнгөж сая “Туушин” зочид буудлын хашаанд гал гарлаа. Азаар ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд ОБЕГ-ын гал унтраах ангийнхан цаг алдалгүй ирж уг галыг унтраасан юм. Гал гарсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч, зочид буудлын ард хураасан байсан их хэмжээний барилгын хог шатсан байна. Энэ нь тамхиа унтраалгүй хаяснаас үүдэн гарсан байж болох гэнэ.

  • 16 May

    Сансарын тунелийн 51-р байранд хөл хорио тогтоожээ

     Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо-Сансарын тунель орчмын 51-р байрны орцонд мөнгөн ус алдагджээ. Одоогийн байдлаар тус байранд ОБЕГ-ын явуулын лабораторийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд байрны оршин суугчдыг гадагш дотогш гаргахгүй хөл хорин, мөнгөн ус асгарсан орцыг ариутгаж, бүрэн хоргүйжүүлэлт хийж байгаа гэнэ.

  • 15 May

    Талбайн урд талын цэцэрлэгт утсаа цэнэглэх боломжтой боллоо

    Нэгэн сайхан мэдээг хүргэе. Шинээр тохижуулж буй талбайн урд талын хонхтой цэцэрлэгт иргэд гар утас, нөүт бүүк зэргээ цэнэглэх боломжтой болжээ. Учир нь цэцэрлэгийн гэрэлтүүлэгүүд бүгд доороо залгууртай болсон байна. Тиймээс утас болон нөүтбүүкнийхээ цэнэглэгчийг аваад гарж байгаарай.

  • 14 May

    Монгол эмэгтэйн үнэ цэнэ хаана байна?

    Өнөө өглөөний 07:35 минут орчимд Хөдөө аж ахуйн буудал дээр энэ эмэгтэй олны өмнө хагас нүцгэн согтуу байгаа нь… Хамт явж байсан залуу нь замын голд зодчихоод хаяад явсан. Монгол эмэгтэй хүний үнэ цэнэ хаана байна? Ингэж арай болохгүй ээ!!!