Иргэний мэдээлэл

May, 2013

  • 24 May

    Эрдэнэт үйлдвэрт хүн нас баржээ

    Өнөө өглөө “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан үйлдвэрийн осолд өртөн, нас барсан байна. Талийгаач Баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсэгт цэвэрлэгээ хийж байгаад тармуурынхаа ишийг хүдрийн туузан дамжуулалтад алдаж, хавчуулагдан амиа алдсан гэнэ. Одоогоор хэргийг Орхон аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ.

  • 24 May

    Заазуурдуулсан хүү эмнэлгээс гарчээ

     5 настай Идэрсүрэн хүү ээжтэйгээ цуг эмнэлгээс гарлаа. Урин цаг ирж, сайхан өглөө болж байна, сайн мэдээ хуваалцья. Бид яг одоо 5 настай хүүг эмнэлгээс гаргаж авахаар хөдөлж байна. Буянтай сайн эмч нарын ачаар эмчилгээ маш сайн хийгдсэн, хүүгийн биеийн байдал сайжирч, эхийнх нь сэтгэл санаа ч тайвширсан. Сайн санаат хүмүүсийн ачаар эх нь ажилтай болтол хэрэглэх тодорхой хэмжээний мөнгө, …

  • 23 May

    Шуурганаар сурталчилгааны самбар унаж, машин даржээ

     Өчигдөр болсон хүчтэй шуурганы улмаас Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “1000 нэрийн барааны дэлгүүр”-ийн өмнө байрлах сурталчилгааны самбар унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан хоёр автомашиныг даржээ. Үүнээс гадна гэрлийн шон, цахилгааны утас дээр дамнан унасан тул хэсэг цахилгааны саатал гарж, багагүй хохирол учруулсан байна.

  • 17 May

    Тэрслүү үг-7 буюу “Шилдэгүүд”-ийн орон

     “Шилдэгүүд”-ийн орон Монгол улс ардчилалд шилжин, дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаснаас хойш багагүй хугацааг өнгөрүүллээ. Мэдээжийн хэрэг энэ үйл явцыг дагалдан бид алхам алхмаар хөгжин дэвжиж, урагшлан дээшилж байгаа нь үнэн билээ. Харамсалтай нь бидэнд эдүгээ социализмаас гүн бат суурьтай болж үлдсэн, магадгүй ардчилалын үнэлэмжид тохирохгүй, бүр түүнд сөргөөр нөлөөлж ч болзошгүй хэд хэдэн зүйл байсаар байна. Эдгээрт элдэв янзын …

  • 17 May

    “Туушин”-ийн хашаанд гал гарчээ

     Дөнгөж сая “Туушин” зочид буудлын хашаанд гал гарлаа. Азаар ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд ОБЕГ-ын гал унтраах ангийнхан цаг алдалгүй ирж уг галыг унтраасан юм. Гал гарсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч, зочид буудлын ард хураасан байсан их хэмжээний барилгын хог шатсан байна. Энэ нь тамхиа унтраалгүй хаяснаас үүдэн гарсан байж болох гэнэ.

  • 16 May

    Сансарын тунелийн 51-р байранд хөл хорио тогтоожээ

     Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо-Сансарын тунель орчмын 51-р байрны орцонд мөнгөн ус алдагджээ. Одоогийн байдлаар тус байранд ОБЕГ-ын явуулын лабораторийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд байрны оршин суугчдыг гадагш дотогш гаргахгүй хөл хорин, мөнгөн ус асгарсан орцыг ариутгаж, бүрэн хоргүйжүүлэлт хийж байгаа гэнэ.

  • 15 May

    Бүсгүйчүүд үгүйлэгдсэн орон зай …

     Эмэгтэй хүн, эх  хүнгүй айл өрх цаана л нэг гундуухан байдаг гэдэгсэн.  Эдүгээ эх оронд иймэрхүү дүр зураг илэрхий харагдах мэт.  Улс орны  бодлого, хөгжлийн шинэ  хандлага нь хойноо эх байгалиа хамгаалах, ирээдүй хоч үеэ анхаарахаас холуур өнгөрөөд байх шиг.  Эндээс би онцлон буян буяны дээд хүмүүн буяныг түгээхэд бүсгүйчүүдийн оролцоо  үгүйлэгдэж байгаа тухай хэлэх гэсийм… Улс орон маань иргэдийн …

  • 15 May

    Талбайн урд талын цэцэрлэгт утсаа цэнэглэх боломжтой боллоо

    Нэгэн сайхан мэдээг хүргэе. Шинээр тохижуулж буй талбайн урд талын хонхтой цэцэрлэгт иргэд гар утас, нөүт бүүк зэргээ цэнэглэх боломжтой болжээ. Учир нь цэцэрлэгийн гэрэлтүүлэгүүд бүгд доороо залгууртай болсон байна. Тиймээс утас болон нөүтбүүкнийхээ цэнэглэгчийг аваад гарж байгаарай.

  • 14 May

    Монгол эмэгтэйн үнэ цэнэ хаана байна?

    Өнөө өглөөний 07:35 минут орчимд Хөдөө аж ахуйн буудал дээр энэ эмэгтэй олны өмнө хагас нүцгэн согтуу байгаа нь… Хамт явж байсан залуу нь замын голд зодчихоод хаяад явсан. Монгол эмэгтэй хүний үнэ цэнэ хаана байна? Ингэж арай болохгүй ээ!!!