Видео мэдээ

January, 2018

  • 15 January

    “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн зочноор Р.Амаржаргал оролцов 

    “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин телевизийн салбарт шинэ төслөөр эргэн ирсэн билээ. Тэрээр “Монгол кино пикчерс”, “Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”-тэй хамтран “МонГал Товчоон” портрэментари төслийн “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг өнгөрсөн оны зургадугаар сард үзэгчдийн хүртээл болгосон. “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн эхний дугаарын зочноор Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт …

  • 15 January

    Өлсгөлөн бар үзүүлбэрийн морийг идэхээр дайрчээ

    Хятадын циркэд нэгэн үзүүлбэрийн үеэр бар, арслан хоёр уналгын морь руугаа дайрсан хэрэг гарчээ. Энэ харгис гэмээр үйлдлийг зогсоохоор циркийн ажилчид удаан хугацаанд тэмцэлдэж, махан идэштнүүдийг цохиж, ташуурдаж байж зогсоож чадсан байна. Бичлэгийг үзсэн иргэд “циркийн амьтад өлсгөлөн байдаг. Тиймээс тус морийг идэхээр дайрсан байх” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Мөн байгалийн хуулийг өөрчилж, гаршуулах ямар ч боломжгүй гэдгийг харуулсан хэрэг боллоо …

  • 13 January

    “Мөсөн хүү”-д 100 мянган юань, дулаан хувцас хандивлажээ

    Ээж нь хаяад явсан, аав нь хотод ажил хийдэг, өрх толгойлон тосгонд амьдардаг найман настай Ван Фүман Хятад хүүгийн талаар  өмнө  мэдээлсэн. Ван Фүман  хүү маш сайн сурдаг бөгөөд зургаа даруулдаг өдөр шалгалтандаа 99 хувь авчээ. Хүүгийн мөстсөн үстэй зураг нийгмийн сүлжээгээр тархсаны дараа хүүд 100 мянган юанийн  /37,4 сая төгрөг/ хандив цуглуулан өгч, өвлийн хувцас бэлэглэжээ.  

  • 12 January

    Цастай өдөр жүчээнээсээ гарсан морьд хүмүүсийн хайрыг татжээ /видео/

    Цас орсны дараа хүн бүр гадаа гарахыг хүсдэг. Амьтдын хувьд ч цас орох сонирхолтой үзэгдэл байдаг болов уу. Харин Хойд Америкт нэгэн эдлэн газрын эзэн цас орсны дараа жүчээнээс хоёр морио гаргаж байгаа 19 секундын бичлэгийг үзсэн хүмүүс олон эерэг сэтгэгдэл бичжээ. Хүмүүс тэднийг “ухаантай морьд байна” гэсэн.    

  • 11 January

    “Хөх Монгол ” бүлгэм гадныхны гар хөл болсон хуулийнхантай тэмцэнэ гэв

    Монгол Улсын хуулийг  маш сайн мэддэг, өмнө нь хууль хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс гадны байгууллагуудын гар хөл болж байна.  Тэгвэл эх орноосоо урвасан гэгдэх эдгээр хүмүүстэй “Хөх Монгол ” бүлгэмийнхэн  хариуцлага тооцох цаг болсон гэдгийг мэдэгдлээ. Мэдээллийг дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.  

  • 10 January

    Африкийн Сахарын цөлд цас оржээ

    Энэ сарын 7-нд Африкийн Алжирын хойд нутгийн Айн Сефрагын хотын ойролцоо байх сахарын цөлд 41 см зузаан цас орсон талаар Алжирын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ. Сахарын цөлд орсон энэхүү цас нь сүүлийн 37 жилийн хугацаанд орсон дөрөв дэх цасаар бүртгэгджээ. Өглөө эртхэн орсон цас үдээс хойш таван цаг гэхэд хайлж эхэлсэн байна. Цасны гэрэл зургийг гэрэл хальснаа буулгасан зурагчин Карим …

  • 9 January

    Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болно

    МУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Тоглолтод: МУСТА А.Мөнхбат, Б.Батболд, Л.Нарантуяа, Б.Батбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр, Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б.Буянжаргал, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ,  Ноён бондгор, А.Оросоо Дашдэмбэрэл, О.Одончимэг, Д.Найдандорж,эгч дүү Б.Наранцогт, Б.Отгончимэг, Э.Чинбаяр Б.Уранзаяа П.Равжир, Ж.Сүрэнлхам, В.Баттулга, Б.Чанцалдулам, …

  • 8 January

    Б.Идэр-Од Англи хэлийг богино хугацаанд сурах долоон аргыг зааж өгөв

    Монголд хошин шог урлагийн “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубийнхэн гурван нас хүрчээ. Тэдний үзүүлбэр өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр залуусын хүлээдэг шоу тоглолтын нэг хэдийнээ болсон. Сүүлийн үед залуусын дунд “хит” болоод буй хөтлөгч, элэглэгч Б.Идэр-Одыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн ууган хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Авьяаслаг залуу Б.Идэр-Од нисэхийн инженер мэргэжилтэй ч …

  • 8 January

    “The Voice of Mongolia”шоу үзэгчдийн хүртээл болоход 13 хоног үлдлээ

    “Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон. Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны эхний дугаар орон даяар цацагдахад 13 хоног үлдлээ. The VOICE оf Mongolia шоу нэвтрүүлгийн шүүгчээр  On&Off продакшний захирал Сэдбазарын Ононбат,  Хурд хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Дамбын Отгонбаяр,  Камертон хамтлагийн ахлагч, дуучин, продюсер …

  • 7 January

    Англиас япон руу шууд орчуулгын “ili” төхөөрөмж гарчээ

    Англиас Япон хэл рүү шууд орчуулгын төхөөрөмж жуулчдын таашаалд нийцэж эхэлжээ. “ili” нэртэй энэхүү төхөөрөмжид англиар үг хэлснээр тэр даруй япон орчуулга нь сонсогдож байна. Уг орчуулгын төхөөрөмжтэй байхад Япон хүмүүстэй харилцах илүү хялбар болсон ба онлайнаар худалдаалж байна.  

  • 6 January

     “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” киноны бүсгүйчүүд найман саяыг алджээ 

    “Боловсрол” суваг телевизийн “80 саяын уналт” нэвтрүүлгийн шинэ жилийн дугаарт “Хүлэгү” пикчерс болон “Nomadia” пикчерсийн хамтран бүтээсэн “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” инээдмийн киноны гол дүрийн бүсгүйчүүд болох жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, Н.Баярмаа нар оролцсон юм.“80 саяын уналт” нэвтрүүлгийн 2017 оны сүүлийн дугаарт оролцсон гурван бүсгүйд найман саяыг хожих боломж байв. Гэвч харамсалтай нь наян саяаас найман саятай үлдсэн бүсгүйчүүд хоёрхон секунтын дотор …

  • 5 January

    Монгол бүсгүйчүүдээ магтан дуулсан “Монголжингоо” дуу мэндэлжээ

    Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлээ та бүхэндээ толилуулж байна. Тус хамтлагийн “Монголжингоо” хэмээн шинэ уран бүтээлийн аяыг Б.Чинбат, үгийг ZZ нар бүтээсэн бол ART продакшн, ANDRAMODEL агентлаг, ONEMUSIC продакшн, E студио нар хамтран ажиллажээ. Шинэ оны хамгийн анхны дуу болон цацагдаж буй Монголжингоо” хэмээх шинэ уран бүтээл нь Монгол …

  • 4 January

    “Нүүдэлчдийн өрхийн эмч” кино Холливүүдийн  кино наадамд амжилттай оролцжээ

    “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино Холливүүдийн Олон улсын Баримтат кино наадамд “Шилдэг оюутны кино” төрөлд түрүүлжээ. Мөн “Шилдэг эмэгтэй кино найруулагч” төрөлд хагас шигшээ шатанд, мөн Канадын AltFF Alternative Film Festival кино наадмын сүүлийн шатанд шалгарсан байна. Уг бүтээлийг саяхан Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар мастерийн зэрэг хамгаалсан Март Бира найруулжээ. Тус баримтат кинонд өдөрт 10-100 км …