Цуу яриа

November, 2013

  • 18 November

    “Мах импекс” компани “муудсан хиам”авсан хэмээн гомдол гаргасан хэрэглэгчээсээ 15 сая төгрөг нэхэмжилжээ

    Өнгөрөгч 9-р сарын 30-ны өдөр хуучнаар “Далай ээж”  хүнсний захаас ‘MAX IMPEX’-ийн  “Нийслэл” хиамыг худалдан авахад дотроос нь ногоон өнгөтэй мах гэхэд мах биш,  өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш  сонин зүйл гарч ирсэн.  Үүнд дургүйцсэн хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа зургийг нь авч нийтлэн, хүнсний эрүүл ахуйг хэрэгжүүлэх ёстойг сануулсан. Харин энэ удаа “Мах импекс” -ийнхэн хэрэглэгчээ Баянгол …

  • 15 November

    Б.Номтойбаяр эхнэртэйгээ жүжиг үзэхийн тулд 6 саяыг зарцуулжээ

     Гэр бүлийнхнийхээ талаар нууцлаж, хэвлэлийнхэний дуранд өртүүлэхгүй байхыг эрмэлздэг УИХ-ын гишүүдийн нэг Б.Номтойбаяр саяхан өөрийн эхнэр Мандухайдаа чамгүй үнэтэй гэнэтийн бэлэг барьсан гэнэ. Тэрээр нээлтээ хийгээд удаагүй байгаа “Элит театр” буюу “Black box”-д тоглогдож буй “Ширэнгэнд” жүжгийн нэг оройн тоглолтыг эхнэртэйгээ хоёулхнаа үзсэн аж. Ингэхийн тулд тэрээр 100 хүний суудалтай театрын бүх билетийг худалдан авчээ. Тус жүжгийн нэг тасалбар нь …

  • 13 November

    Т.Аятунгаагийн охин олдсон гэдэг нь худлаа

    Манай улсын иргэн Т.Аятунгаа гэх эмэгтэйг нэг хэсэг интерполоор эрэн сурвалжилж байсан билээ. Түүнийг өөрийн охин болох Ч.Тэргэлсартай зүй бусаар харьцаж гэмтээсэн хэмээн охинтой нь уулзах эрхийг Филиппин улсын шүүхээс хассан гэдэг. Гэвч эцэст нь Т.Аятунгааг охиноо зодоогүй Ч.Тэргэлсар охины бөгсөн дээрхи хөх толбо нь Монгол үндэстний онцлог болохыг мэдсэн. Мөн Ч.Тэргэлсар охин харж хандах хүнгүй маш хэцүү нөхцөлд амьдарч …

  • 13 November

    Танхай эмээ О.Чулуунбатыг матарлав

    Сүүлийн үед Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын Японы телевизэд өгсөн ярилцлага шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тэрээр ярилцлага өгөхдөө “Монголд цөмийн хаягдал булах талаар хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн утгатай зүйл ярьсан нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа юм. Тэгвэл О.Чулуунбатыг твиттерийн алдарт жиргээч Танхай эмээ матарлажээ. Танхай эмээ “Банкны баян Чука мэргэжлээ сольж, Барууны ТВ-ээр улсаа сурталчилж явна” хэмээгээд доорхи …

  • 13 November

    Улаанбаатар хотын нэрийг солино гэнэ үү?

    Нийслэл Улаанбаатар хотын нэрийг “Чингис” хэмээн өөрчлөх гэж байгаа тухай яриа гараад байгаа гэнэ. 90 жилийн түүхтэй  хотын нэр хэнд ямар гай болсон болоод нэрийг нь өөрчлөх гээд байгаа нь ойлгомжгүй юм. Дэлхий дахинаа Чингисийн Монгол нэрээр танигддаг хэмээн ярьдагч юм бүхнийг Чингис хэмээн нэрийдэх нь хэр зохимжтой вэ? Үнэхээр л бүхнийг Чингис нэршилтэй болгохыг хүсээд байгаа бол Тусгаар тогтносон …

  • 13 November

    Томоохон бизнесмэний 4 настай хүү “Тэрэлж” зочид буудлын бассейнд амиа алдсаныг нуужээ

    ​Монголын хамгийн тансаг зэрэглэлийн гэгдэх “Тэрэлж” зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ сарын 3-ны өдөр гарсан уг хэргийг “Тэрэлж” амралтын газрынхан болоод хууль, хяналтын байгууллагынхан ихэд нууцалж байна. “Гацуурт” компанийн захирал Чинбатын охин Номингийн эзэмшлийн уг амралт, таван одтой зочид буудлаар ихэвчлэн гадаад, дотоодын чинээлэг хүмүүс, усан сан зэрэг амралтын өрөөнүүдээр Монголын нэлээд …

  • 9 November

    “Хас”-ын Ч.Ганхуягийнх бүл нэмэх гэнэ

    “Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуягынх бүл нэмэх гэж байгаа гэнэ. Дээдсийн хүрээллийнхэний эзэгтэ нарыг толгойлж, энд тэндэхийн үнэтэй газруудад зоог барин мөнгийг цацах шиг болдог гэгддэг Г.Уянга хатагтай хөл хүнд болсон ажээ. Тэрээр ийнхүү ханьдаа гурав дахь үрийн зулайг нь үнэрлүүлэх гэж байгаа юм байна. Чамгүй бартаат хайрын түүхийн эзэд болсон хосууддаа юутай ч шинэ хүнтэй болох гэж байгаад нь …

  • 5 November

    Н.Энхбаяр дахин 2 хагалгаанд орохоор болжээ

    МАХН-ын тэргүүн Н.Энхбаяр өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа билээ. Тэрээр Солонгос улсыг зориод аль хэдий нь хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд дахин хоёр хагалгаанд орох үлдээд байгаа гэнэ. Одоогоор яг юуны хагалгаа хийлгэх нь тодорхойгүй байгаа бөгөөд мэдээлэл цацагдахаас ихэд нууцлаж байгаа аж. Мөн түүнийг БНСУ-ын яг хаана ямар эмэнэлэгт эмчлүүлж байгаа нь одоо болтол нууц хэвээр байгаа билээ. Сонирхуулахад, …

October, 2013

  • 29 October

    “Тагнуулч аав” кино хулгайн бүтээл гэнэ

    Нээлтээ хийгээд удаагүй байгаа хошин урлагийн жүжигчид хүүхдүүдийнхээ хамт тоглосон “Тагнуулч аав” хэмээх кино хулгайн бүтээл гэнэ. Тодруулбал, хэдэн жилийн өмнөөс бүтээхээр төлөвлөж гол санааг нь олоод кино зохиолоо бичсэн хэмээн ярьж байсан МУГЖ Д.Хүрэлхүү кино зохиолоо зохиолч Д.Буянгийн 2007 онд хэвлүүлж байсан “Савж унатлаа инээ” хэмээх  номд багтсан “Эвлэрүүлдэг компани” өгүүллэгээр бүтээсэн байна. Тиймээс зохиолч Д.Буян юуны учир өөрийнх нь …

  • 25 October

    Үйлчлүүлэгчээ гэмтээсэн “Түшиг”-ийн эзэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

    Одоогоос сар гаруйн өмнө “Түшиг” компанийг үүсгэн байгуулагч Г.Сүхээгийн бэр, цагтаа моделиор ажиллаж байсан Э.Мөнгөнцэцэг Улаанбаатар их дэлгүүрт байрлах “Chanel”-ийн салбараар үйлчлүүлж байсан худалдан авагч бүсгүйг доромжлон, нүүрийг маажсан тухай бичлэг цацагдсан билээ. Тэгвэл “Түшиг”-ийн эзэгтэй хэмээн нэрлэгдээд буй танхай Э.Мөнгөнцэцэг гэгч эмэгтэйд хийсэн үйлдлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн гэнэ. Хэргийг эргэн сануулахад, үйлчлүүлэгч бүсгүй “Chanel”-ийн салбараас фаундешн, уруулын …

  • 24 October

    МАХН-ын дарга Н.Энхбаярын бие сайжирч байгаа гэнэ

    МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөлөөр суллагдсаныхаа дараа БНСУ руу эмчилгээнд явсан билээ. Хоёр гурван хагалгаанд орж биеийн байдал нь сайнгүй байгаа тухай сураг дуулдаж байсан түүнийг Солонгост байгаа Монголчууд хүртэл эргэж тойлж байсан гэдэг.  Харин түүний бие сайжирч байгаа юм байна. Тэрээр Солонгос улсын Буддын шашны тэргүүний 34 дэх удаагийн Буддийн шашны тэргүүн хамба ламаар сонгогдсон Чачинг лам өнөөдөр  баяр хүргэн бараалхжээ.  …

  • 16 October

    Гамбууш 2 жилийн дараа хуримаа хийнэ

    Саяхан нүцгэн зураг нь олон нийтэд цацагдаж шуугиан тариад буй хатагтай Ган-Од 2 жилийн дараа хуримаа хийх гэнэ. Тэрээр өөртөө засвар хийлгэх шаардлагатай бүх зүйлсээ янзлуулж дууссаныхаа дараа нүүр бардам “Хуримын ордонд” цагаан даашинз өмсөн хайртай хүнтэйгээ гэр бүл болохоор төлөвлөсөн байгаа ажээ. Мэдээж 60 насыг хэдий нь давсан учир одоо тогтвор суурьшилтай амьдарч гэр бүлийн жаргал амсах нь зүйн …

  • 16 October

    Цэлмүүн “Шинэ дэлхий” ТВ-ийн захирал болжээ

    МАК-ийн Б.Нямтайшир эрхэм Номтойбаяр, Цэлмүүн хэмээх хүү охин хоёртой билээ. Тиймдээ ч тэрээр газар дээрхи хоёрхон үрээ хэний ч дор оруулахгүй, хэнээс ч дутаахгүй гэсэндээ өндөр үнэтэй боловсрол гадаадын их дээд сургуулиудад эзэмшүүлж, тансаг чамин бүхнийг эдлүүлж ирсэн гэдэг. Тэгвэл нэг удаад шоудахдаа багадаа л 10 сая гаруй төгрөгөөр шоуддаг Цэлмүүн ахынхаа “Шинэ дэлхий” ТВ-ийн захирлаар томилогдоод байгаа гэнэ. Ийнхүү …

  • 16 October

    Монголын 35 тэрбумтан Азийн баячуудын жагсаалтад багтжээ

    Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн шигээ баячуудынхаа тоогоор ч Ази тивдээ төдийгүй дэлхийд хүч түрэн орж иржээ. Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Wealth X” компаниас “World Ultra Wealth Report” буюу дэлхийн хэт хөрөнгөтэй иргэдийн тоог улс орноор нь жагсаажээ. Үүнд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй иргэд багтдаг байна. Жагсаалтыг Японы 1480 тэрбумтан тэргүүлсэн бол манай Монголоос 35 хүн …