13-р хороололд арктай нэг өрөө байр удаан хугацаагаар хөлслүүлнэ. Утас: 99186764
Monthly Archives: June 2013
June, 2013
-
26 June
2013 оны хамгийн халуухан 10 эр
Плазилла сэтгүүлээс 2013 оны хамгийн халуухан 10 эрийг тодруулжээ. Жагсаалтын ихэнхи хувийг залуу жүжигчид эзэлжээ. 1. Acteur Channing 2. Robert Pattinson 3. Jake Gyllenhaal 4. Ryan Reynolds 5. Johnny Depp 6. Taylor Lautner 7. Paul Wesley 8. Michael Fassbender 9. Henry Cavill 10. David Beckham
-
26 June
3 микро автобус хүн зөөж байна
Өглөө 07:00 цагаас эхэлсэн сонгуулийн санал хураах ажил үргэлжилж байна. Гэвч энэ хугацаанд иргэдийн зүгээс хэд хэдэн гомдлыг манай сайтад ирүүллээ. Тухайлбал, 11:30 цагийн орчимд Нисэхт байрлах Өлзийт хорооллын орчим Морингийн даваанд Сонгуулийн Ерөнхий хороо гэсэн хаяг, логотой автобус дотроо дүүрэн хүн ачсан байдалтайгаар нийслэл хот руу орж байна гэсэн мэдээллийг тус газарт замын хөдөлгөөнд оролцож явсан нэгэн иргэн …
-
26 June
Нийслэлд ирц 12:00 цагийн байдлаар 18.11 хувьтай байна
СЕХ-ноос 11:30 минутын үед өгсөн мэдээллээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээлсэн. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байна гэж мэдэгдэж байсан бол 12:00 үед нийслэлд 18.11 хувь болон нэмэгдсэн байна. Дүүргүүдийн санал хураалтыг дэлгэрэнгүй танилцуулахад Сүхбаатар дүүрэг 15.53, Баянзүрх дүүрэг 17.53 хувь, Баянгол дүүрэг 17.58, СХД 20.02, Хан-Уул дүүрэг …
-
26 June
Мөнгө тогтоох аргууд
Хүн төрлөхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед мөнгө аливаа асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө нь валютын /хөрвөх/ үүрэг гүйцэтгэдэг байсан ажээ. Мөнгө олох хэцүү ч үрэх нь амархан гэдэг. Тэгвэл олсон мөнгөө хэрхэн тогтоох вэ? – Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яаш ханддаг бол танд хэзээ ч …
-
26 June
Санал тоолох машинууд гацаж, саналыг гараар тоолж байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээллийг СЕХ-ноос өгч байгаа хэдий ч зарим хэсгийн хороодод санал тоолох машинтай холбоотой асуудал үүсч эхэллээ. Тухайлбал өнөө өглөө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 37 дугаар хэсгийн байранд санал тоолох машин эвдэрч, БГД-ийн сонгуулийн хэлтэс яаралтай арга хэмжээ авч буцаан ажиллуулж эхэлсэн. Тэгвэл яг одоо Сүхбаатар дүүргийн 17 хорооны 34 хэсгийн хороон …
-
26 June
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Орос III дунд сургууль дээр саналаа өглөө. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгуульд оюутан залуус идэвхтэй оролцож буйд баяртай байна. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалья” гэсэн байна. Тэрээр бусад нэр дэвшигчид болон сонгууль зохион байгуулж байгаа СЕХ-нд амжилт хүслээ. Ugluu.mn
-
26 June
Загварын шоуг түйвээсэн шалдан эр
Милан хотноо болсон “Dolce and Gabbana”-ын 2014 оны эрэгтэйчүүдийн хавар, зуны шинэ коллекцийн шоуны үеэр нэгэн чармай нүцгэн эр гарч иржээ. Тэрээр үзэгчдийн суудлын хаа нэгтээгээс гэнэт гарч ирж орилж чарлаж байсан гэнэ. Түүнийг цагдаа нар ирж загварын ордноос авч явсан бөгөөд юуны учир ингэж зохисгүй авир гаргасныг лавлахад “Алдарт брэндийн тэргүүн Доменико Дольче, Стефано Габбана нарыг баривчилсанд эсэргүүцэл илэрхийлж …
-
26 June
УИХ-ын дарга З.Энхболд саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр /2013.06.26/ орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд гэр бүлийн хамт харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 11 цагт ирж саналаа өглөө. Тэрбээр энэ үеэр сонгуульдаа идэвхитэй оролцохыг радио, телевизээр дамжуулан нийт сонгогч иргэддээ уриаллаа. Тэр дундаа залуучуудыг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ …
-
26 June
Н.Удвал саналаа өглөө
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах зургадугаар сургууль дээр 11:00 цагт саналаа өглөө. Тэрээр бусад иргэдийн нэгэн адил дараалалд зогсч саналаа өгсөн байна.
-
26 June
Сонгуулийн ирц улсын хэмжээнд 11.61 хувьтай байна
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээллээ. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байгаа юм байна. Хамгийн өндөр ирцтэй байгаа нь Говьсүмбэр аймаг 21.95 хувьтай байгаа ажээ. Ч.Содномцэрэн “Сонгуулийн санал хураалтын үйл явц хэвийн явагдаж байна. Сонгуулийн өдөр бороо …
-
26 June
АН-ын гинсек 12:30 цагт саналаа өгнө
АН-ын ЕНБД Ц.Оюундарь 12:30 минутаас ЧД-ын 6-р хороо 5-р сургуулийн хажууд байрлах хэсгийн хороонд саналаа өгөх юм байна.
-
26 June
Хөвсгөлийн Цагаан-Үүр сумынхан завиар гол гатлаж саналаа өгч байна
Хөвсгөл аймагт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас зарим гол үерлэжээ. Үүний улмаас тус аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн гол үерлэсэн байгаа учраас иргэд завиар гол гатлан саналаа өгч байгаа аж. Энэ тухай ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл жиргэжээ. Саад бэрхшээлийг үл тоон сонгуульдаа оролцож буй Цагаан-Үүл сумынханд баяр хүргэе! Л.Бадрах ugluu.mn
-
26 June
Камертоныхон такси мурьжээ
Монголын рок поп урлагийн анхдагч Boy band болох Камертон хамтлагийнхан такси мурьж байжээ. Энэ тухайгаа дуучин Д.Болд нэгэн ток шоунд оролцох үеэрээ хамтлагийнхандаа тохиолдож байсан хөгжилтай зүйлсээс ярихдаа хэлсэн байна. Анх 18 нас дуугаа дуулж дөнгөж олны танил болж байх үедээ нэгэн тоглолтон дээр дуулчихаад харих гэтэл ямар ч мөнгөгүй болсон байж. Ингээд алхаад явах гэхээр бас ч гэж хүмүүсийн …
-
26 June
Санал хураалтыг интернетээр шууд дамжуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Нийслэлийн зарим дүүргийн хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг шууд дамжуулан интернетээр үзүүлж байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг харж болох юм. Баянзүрх дүүргийн 6, 8, 9, 13, 15-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 18, 19, 20, 27, 30-р хороо, Сүхбаатар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл