Хүн төрлөхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед мөнгө аливаа асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө нь валютын /хөрвөх/ үүрэг гүйцэтгэдэг байсан ажээ. Мөнгө олох хэцүү ч үрэх нь амархан гэдэг. Тэгвэл олсон мөнгөө хэрхэн тогтоох вэ?
– Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яаш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй
– Баяжих ахны алхам нь мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамааралтай байдаг. Жишээ нь: та мөнгөтэй болонгуутаа яаран үрэх гэсний хэрэггүй, мөнгөө түрийвчиндээ ганц хоног ч болов хадгалж сур. Учир нь мөнгөө үрэхгүй 1-2 хоног тэсч чадвал аажимдаа мөнгө тогтож эхлэдэг гэнэ.
– Мөнгө дагаж мөнгө ирдэг гэдэг
– Гэртээ 10-20 гэм мэтийн бутархай дэвсгэрийг хадгалдаг савтай бай. Жижиг дэвсгэртүүд хаа хамаагүй үнгэгдэж үрчийгдсэн байдлаар орхигддог нь мөнгө олох үүдийг хаадаг гэдэг.
– Азын дэвсгэртийг гэртээ юмуу түрийвчиндээ хадгалах нь сайн
– Гэртээ зоосон мөнгө өлгөж унжуул
– Болж өгвөл хүнээс мөнгө бага зээл, учир нь ямарч хүн мөнгөндөө харам байдаг тул зээлсэн мөнгийг дагаж сөрөг энерги ялгардаг гэдгийг сана
– Бага хэмжээний мөнгөөр ч болов хүний гарыг цайлгаж бай, энэ нь мөнгө орж ирэх эерэг энергийг дууддаг байна.
– Хэт үрэлгэн, хэтэрхий харамч зангийн аль аль нь мөнгө тогтооход тусгүй, харамч хүн хоёр дахин төлдөг гэсэн үг бий
– Гар татан хямд чанаргүй зүйл худалдан авах нь эзэндээ ч мөнгөнд хохиролтой
– Таалагдсан бүхнээ бодлогогүй авах нь мөнгө тогтооход харш
– Чин сэтгэлээсээ бусдад туслаж өгсөн мөнгө эргээд таньд сайнаар тусдаг
– Хуучирч муудсан, урагдаж гэмтсэн, хэн нэгний өгсөн түрийвчийг цүнхэндээ бүү авч яв, таны түрийвч цоо шинэ бусдын энерги шингээгүй, гагцхүү таных байх ёстой
А.Тамир