Monthly Archives: June 2013

June, 2013

  • 27 June

    СЕХ-ны мэдээллээс харахад АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулжээ

    СЕХ-ны дарга ээлжит мэдээлэлээ хүргэлээ. Тэрээр СЕХ-ны төв серверт яг одоо буюу 00:15 цагийн байдлаар ирүүлсэн мэдээлээр бол Нийт сонгогчийн тоо: 1181061 Ц.Элбэгдорж – 592199 Б.Бат-Эрдэнэ –  496618 Н.Удвал – 77296 саналыг тус тус авсныг танилцууллаа. Мөн нийт 1690 хэсгээс ирүүлсэн мэдээ ийм байгаа бол  цаана нь 200 гаруй хэсгийн мэдээ  ирээгүй байгаа гэдгийг онцоллоо. Нийслэл хотын дүүргүүдийн мэдээлэл: Дүүрэг …

  • 26 June

    АН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ

    АН-ын сонгуулийн төв штабаас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Оюундарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар,  УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй  төлөөлөгчид сэтгүүлчидэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Оюундарь  хэлсэн үгэндээ: “…бидний одоо хийж байгаа мэдээлэл нь юуны  албан бус мэдээлэл гэдгийг онцлоё гээд  бид ажиглагчдаара  дамжуулан баяртай мэдээллүүдийг авсаар байна. СХД-ээс бид хамгийн анхны баяртай мэдээллийг хүлээн авлаа. …

  • 26 June

    Гадаадад ажиллаж амьдарч байга иргэдийн саналыг тоолж байна

    Яг одоо СЕХ дээр гадаадын болон  улс төрийн  намуудын ажиглагчдын хяналтан дор гадаад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  оролцсон саналын хуудсыг битүүмжилсэн хайрцагаас задалж, автомат машинд хийн уншуулж, тоолж байна. Тооллогын үр дүнгийн талаарх  мэдээлэл гарах хараахан  болоогүй байгаа юм. А.Тамир

  • 26 June

    Улсын хэмжээнд 63.89 хувийн ирцтэйгээр сонгуулийн санал хураалт өндөрлөлөө

    СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн талаар  10:40 цагт мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн сонгуулийн санал хураалт цагийн зөрүүгээс болоод хараахан дуусаагүй  байгааг онцлоод  доор хүргэх мэдээлэлд дээрх 3 аймгийн ирцээс хамарч бага зэрэг өөрчлөлт орно гэдгийг онцоллоо. Сонгуулийн санал авах ажиллагаа хуулийн хугацаа буюу 22:00 цагт  дуусантай холбогдуулан СЕХ-д ирүүлсэн ирцийн мэдээллээр бол  улсын хэмжээнд сонгуулийн …

  • 26 June

    Улсын хэмжээнд 18:00 цагийн байдлаар ирц 57.73 хувьд хүрлээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирцийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 18:00 цагийн байдлаар 57.73 хувьтай байгаа гэж мэдээллээ. Орон нутагт сонгуулийн ирц 57.25 хувь,  Нийслэлийн ирц 58.35 хувьтай байгаа юм байна.   Сонгуулийн ирц: Орон нутагт № Аймгуудын нэрс Саналын ирц /хувь/ 1 Архангай 54.48 2 Баян-Өлгий 53.7 3 Баянхонгор 57.8 4 Булган …

  • 26 June

    О.Чулуунбат бэртэйгээ чацуу охинтой амраглах болсон гэнэ

     Монголбанкны ерөнхийлөгч асан, эдийн засгийн хөгжлийн  дэд сайд О.Чулуунбат өөрөөсөө 30 шахам насаар дүү бүсгүйтэй хамтран амьдрах болсон гэнэ. Тэрээр  анх Баасансүрэн хэмээх эмэгтэйтэй ханилж, удалгүй өрх тусгаарлан Цэндмаа хэмээх залуухан бүсгүйтэй ханилж хэнз охинтой болсон. Тэгвэл одоо тэрээр өөрийнх бэр мисс Очгэрэлтэй чацуу Жимсээ хэмээх бүсгүйтэй дурлалын паян үүсгэсэн гэнэ шүү. Ийнхүү О.Чулуунбат 55 насандаа  3 дахь эхнэртэй болох …

  • 26 June

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

     Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журам батлагдлаа Нийгмийн ажилтны мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, тэдний ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэ журам ач холбогдолтой гэж үзэж байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2000-2001 оны хичээлийн жилд нийгмийн ажилтантай болсон. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 775 сургуульд 689 нйигмийн ажилтан ажиллаж …

  • 26 June

    Архи худалдаж байгаад баригджээ

     Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд орших нэгэн дэлгүүр архи худалдаалж байна гэсэн дуудлага иргэдээс ирсэн даруй харьяа цагдаагийн хэлтэс шалгаж, хууль зөрчсөн болохыг нь илрүүлжээ. Тиймээс тус дэлгүүрт хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна.  Хуулд зааснаар хориотой өдөр архи согтууруулах ундаа худалдсан бол 250 мянган төгрөгөөр торгох цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хзртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг ажээ. …

  • 26 June

    Нийгмийн ажилтнуудад 15-25 хувийн нэмэгдэл цалин олгоно

     Нийгмийн ажилтны мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, тэдний ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэ журам ач холбогдолтой гэж үзэж байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2000-2001 оны хичээлийн жилд нийгмийн ажилтантай болсон. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 775 сургуульд 689 нйигмийн ажилтан ажиллаж байгаагийн 70 хувь нь эмэгтэй байна. Тэдний дундаж цалин 600 орчим мянган төгрөг бөгөөд гарт ногдох цалин нь …

  • 26 June

    МАН сонгуулийн хууль зөрчсөн зургаан гомдлыг СЕХ, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлжээ

     МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус намаас Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо, цагдаагийн байгууллагад хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулан хүргүүлсэн гэлээ. Тухайлбал, МАН-ын ухуулагчийг цагдаагийхан ямар нэг үндэслэлгүй баривчилсан, нэр дэвшигчид мөнгө тараасан, газар өгнө гэх мэтээр сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа учраас энэ асуудалд СЕХ, цагдаагийн байгууллага хуулийн дагуу ажиллахыг санууллаа. Мөн өнөөдрийн …

  • 26 June

    СЕХ сонгогч бүрт өгч байгаа “1000 нэгж”- дээ тайлбар өгнө үү

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00-22:00 цаг хүртэл явагдана. Сонгуулийн санал хураалтын ирц өнгөрсөн сонгуулиудаас улам буурч байгаатай холбоотойгоор СЕХ-оос энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогч бүрт 1000 нэгж утсанд нь  өгөхөөр болж, энэ шийдвэр нэгэнт хэрэгжээд эхлэжээ. Энэ асуудлаар цахим хэрэглэгчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Манай улсад  сонгууль оролцох нийт 1 сая 800 мянган …

  • 26 June

    Ким, Кени хоёр минь дээ хүүхэд чинь гангараа биш

    Ким Кардашиан болон Кени Уэст нар мэндлээд хэдхэн хонож буй Норт Уэст хэмээх өвөрмөц нэртэй бяцхан охиныхоо зургийг цохим хуудсандаа нийтлэжээ. Харамсалтай нь тэдний эл зургыг харсан хэн боловч “хүүхдээ ингэж зовоож болохгүй. Хүүхэд гэдэг чинь гангараа биш. Зүгээр л хайрла” гэхчилэн тэдний шүүмжилж басхүү зөвлөгөө өгсөн байна. Г.Сонор ugluu.mn

  • 26 June

    Нийслэлийн дүүргүүдэд сонгуулийн ирц 50 хувьд хүрчээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 17:00 цагийн байдлаар 50 хувьд хүрсэн байна. Тодруулбал Баянзүрх дүүрэг 50.1, Баянгол дүүрэг 54.7, Сонгинохайрхан дүүрэг 51.7, Сүхбаатар дүүрэг 51, Хан-Уул дүүрэг 50, Чингэлтэй дүүрэг 50.8, Багануур 51.5, Багахангай 55.3 хувьтай байна гэж Нийслэлийн сонгуулийн хороо мэдээллээд байна. Сонгуулийн санал хураалт өмнөх сонгуулиудтай харьцуулахад өндөр дүнтэй байна гэж сонгуулийн байгууллага …

  • 26 June

    Амжилтгүй болсон наймаанууд

    Наймааны цонх бүрээр маш олон тоглогчидтой холбогдож, багтаа авахаар хичээж, янз бүрийн болсон болоогүй дуулиан шуугиан дагуулах мэдээллүүд гарч байдаг. Энд зарим нь бүр Ливэрпүүлд ирчихлээ гэсэн цуу яриа гарч, зарим нь бараг эмчийн үзлэгээр орох дөхсөн ч бурхан Ливэрпүүлийг харж үзэн биеллээ олж чадаагүй наймаануудыг танилцуулж байна. Мэнэжэр: Мартин О’Нэйлл Рафа Бэнитэзийг Ливэрпүүлийн экс эзэд Жиллэтт, Хикс нар ажлаас нь …