Финландын Турку их сургуулийн эрдэмтэд царайлаг эрчүүдийг дархлаа сайтай, ханиад бага тусдаг гэж мэдэгджээ. Судлаачдын баталж буйгаар эрчүүдийн гоо сайхан дархлааны системийн идэвх, вирусын эсрэг биет боловсруулах чадвар зэрэгтэй шууд хамааралтай болохыг олж тогтоосон байна. Харин бүсгүйчүүдийн гадаад төрх дархлаатай нь шууд хамааралгүй аж. Энэ талаар “Russian Times” порталд бичжээ. Гэхдээ эрдэмтэд ямар эрчүүдийг царайлаг гэж байгаагаа тайлбарласангүй. Учир нь …
Monthly Archives: June 2013
June, 2013
-
5 June
Онлайн парламентын төлөөлөгчид Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүллээ
Сар гаруй хугацааны дараа ардын хувьсгалын ойн 92 жилийн ойн их баяр наадам болно. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас баяр наадмыг зохион байгуулах комиссыг байгуулж, наадмаар зарцуулах төсөв хөрөнгийн асуудлыг ярьж эхлэсэн. Энэ жилийн баяр наадамд зориулж 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөх тухай асуудал хөндөгдсөн. Тэгвэл наадмын төсөв, зохион байгуулалтын асуудлын хүрээнд Онлайн парламентын төлөөлөгч Ц.Мөнхбаатар, Д.Мягмарсүрэн, Н.Батсүмбэрэл, Б.Буджаргал нар Баяр …
-
5 June
Дунд голын замыг 25-нд нээнэ
Гандийн гудамжнаас Энхтайвны гүүрэн доогуур гараад “Петровис” ШТС хүртэлх 500 метр замыг өнөөдөр нээх ёстой байсан. Гэвч уг замыг энэ сарын 25-нд нээхээр хугацааг нь хойшлуулжээ. Учир нь дулааны хоёр компенсаторын өргөтгөл болон цахилгааны шугам шилжүүлэх ажил графикт хугацаандаа хийгдэж амжаагүй байна. Дахин 20 хоногоор хаагдах энэхүү замд зам барилгын ажил зэрэгцэн явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар …
-
5 June
“JOB FAIR-2013” ажлын байрны үзэсгэлэн болно
Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Монголын оюутны холбооноос санаачлан “JOB FAIR-2013” ажлын байрны үзэсгэлэн яармагийг маргааш “Чингис” зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн яармагт Хөдөлмөрийн яам, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, гадаадад төгсөгчдйин холбоодын төлөөллөөс болон нийт 500 гаруй их, дээд сургуулийн шилдэг төгсөгчид, Монголын топ-50 аж ахуйн нэгж, …
-
5 June
Сурталчилгаанд явсан гишүүдээс болж хурал цуцлагдлаа
Өнөөдөр үдээс өмнө зарлагдаад байсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан хуралдахаар товлогдсон хэдий ч гишүүдийн ирц хүрэхгүйгээс цуцлагджээ. Учир нь байнгын хороодод харъяалагдах ихэнхи гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжих үүднээс хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул байнгын хорооны ирц нь хүрэхгүй байна. Л.Бадрахhttp://www.ugluu.mn/5072.html
-
5 June
Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг эрэлттэй байна
Нэг хүнийг тахин шүтэх ёсыг бүрэн утгаар нь харуулж буй БНАСАУ-ын иргэдийн дунд залуу удирдагч Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг их эрэлттэй байгаа гэнэ. Учир нь Хойд Солонгост “Их удирдагч”-ийнхаа хөрөг бүхий энгэрийн тэмдэгийг иргэн болгон зүүдэг хуультай юм байна. Хамгийн анх энгэрийн тэмдгийг 1970 онд тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений хөрөгтэйгээр зөвхөн төрийн томчуудад зориулан …
-
5 June
Баянхонгорчууд зөв ардчилал, зөв Ерөнхийлөгчийг хүслээ
Түүх соёлын өв, дурсгал ихтэй, говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой энэ аймагт МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирлээ. Хонгор нутгийн иргэд түүнийг “Нутгийн хүү ирлээ” хэмээн элэгсэгээр хүлээн авав. Учир нь нэр дэвшигчийн өвөг эцэг Баянхонгор аймгаас гаралтай хүн юм. Нутгийн зарим хүмүүс орон нутагтаа “Орвоон дархан” нэрээрээ алдаршсан өвөг эцгийг нь мэддэгээ хэлж байв. Ийнхүү өвөг дээдсийнхээ өлгий …
-
5 June
Ану жинхэнээсээ хөл хүнд болжээ
Дуучин Ануг жирэмсэн болсон тухай худлаа үнэн нь мэдэгдэхгүй олон шум гардаг. Тэгвэл сүүлийн үед дуучин гэхээсээ илүү бизнесмэн хадагтай болсон Ану буюу Ч.Уранхолбоо жинхэнээсээ хөл хүнд болсон гэнэ. Тэрээр эл мэдээг дуулаад ихэд баярласан бөгөөд хайртай, найз залуу Түвшинбаяртайгаа хамт анхны үрээ хүлээж авах бэлтгэлдээ орсон байна. Хосууд Бээжингийн их сургуульд хамт сурдаг бөгөөд үерхээд бараг жил болох гэж …
-
5 June
Х.Тэмүүжин, Х.Бат-Ялалт хоёр эвлэрчээ
Хууль зүйн яам, тус яамны сайд Х.Тэмүүжингийн санаачлагаар хууль, шүүхийн тухай багц хуулийн төсөл санаачлан боловруулж, шинэчлэл хийхээ оны эхээр мэдэгдсэн. Хуулийн төслийг УИХ дээр хэлэлцэх үеээс “Иргэдийн шударга шүүх” ТББ- ын тэргүүн Х.Бат-Ялалт хууль зүйн шинэчлэл хуудуутай болох вий гэж эмээж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдэж, Хуулийн төсөл боловсруулна гэдэг хурууны үзүүрээр хийх ажил биш учраас энэ салбарын судлаач, хуульчдын санал …
-
5 June
Хумсанд илэрдэг түгээмэл 4 гэмтэл, арчилгаа
Гоё сайхан, эрүүл хумстай байхыг эмэгтэй хүн бүр эрмэлзэж байдаг. Гэвч юунаас болсон нь үл мэдэгдэм ”хумс байнга хугарч, шарлан, зузаарч бүр давхрагаараа хуурах” зэрэг олон бэрхшээл тохиолддог. Тиймээс эмэгтэйчүүддээ зориулан хумсанд илэрдэг түгээмэл 4 гэмтэл, түүнийг эмчлэх талаар зөвлөж байна. Та доорхи арчилгааг ганц удаа хийгээд зогсолгүй байнга хийж байх хэрэгтэй шүү! 1. Эмзэг хугарамтгай хумс Эмзэг хугарамтгай хумсыг …
-
5 June
Хустайн нуруунд Тахь нутагшуулна
Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Гадаад харилцааны яаманд 16:00 цагаас эхлэнэ. Нээлтийн үеэр “Биологийн олон янз байдал” сэдэвт гэрэл зургийн үндэсний уралдаан болох юм. Энэ өдрийг тэмдэглэх хүрээнд Байгаль хамгаалагч, судлаачид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт тахь нутагшуулах ажээ. Тахь нутагшуулах арга хэмжээнд гадаадын олон орны эрдэмтэд …
-
5 June
Ари романс дуулаачдын олон улсын II уралдаан эхэллээ
СУИС-иас зохион байгуулдаг Хөгжмийн урлагийн сургуулийн багш, МУГЖ О.Ичинхорлоогийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын II уралдаан энэ сарын 5-7-нд зохион байгуулагдах бөгөөд өчигдөр СУИС-ийн оюутан театрд 17:00 цагт нээлтээ хийсэн юм. 2009 онд анх зохион байгуулсан уг уралдаанд эмэгтэй дуучдын төрөлд УДБЭТ-ын гоцдол дуучин, гавъяат жужигчин С.Мөнгөнцэцэг түруүлж байсан бол эрэгтэйчүүдээс УДБЭТ-ын гоцлол дуучин А.Сайнбаяр тэргүүн байр, гавъяат жүжигчин …
-
5 June
Жилд 222 сая тонн хүнсний хаягдал гаргаж байна
Өнөөдөр “Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр” тохиож байна. Анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1973 оны хуралдааны үеэр хүн ба байгаль орчны талаар хэлэлцүүлэг өрнөж “Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх санаачилга гаран, жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдөр тэмдэглэж байхаар болжээ. Энэхүү өдрийг анх дэлхий дахинаа “Ганцхан эх дэлхий” гэсэн уриан дор тэмдэглэж байсан бол энэ жил “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу …
-
5 June
Д.Батхуягийн 108 лицензээс үүдэж хохирсон иргэд жагсах гэж байна
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нь тус газрын даргаар ажиллаж байх хугацандаа 108 ширхэг уул уурхайн лицензийг хууль бусаар өгсөн гэх хэрэгт шүүхээс хорих ял сонссон. Тэрээр 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, …
-
5 June
Алтай нутаг хөгжлийн түүчээ аймаг болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж, Монгол Улсын баатар М.Жанчивын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, улмаар иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тухайлбал, залуусынхаа боловсролыг дэмжих зорилгоор оюутан бүрт сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох хуулийг санаачлан батлуулсан, мөн дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутнаа дэлхийн шилдэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл