Monthly Archives: July 2013

July, 2013

  • 27 July

    Монголд анх удаа Олон улсын кино наадам болно

      Манай улсад Улаанбаатар хотноо анх удаагаар Олон улсын кино наадам болохоор төлөвлөгджээ. Тус олон улсын кино наадам “Улаанбаатар” нэртэйгээр зохион байгуулагдах юм. Ирэх аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болох тус кино наадамд Ази, Европ, Америкийн 20 гаруй уран бүтээлч, найруулагч, продюсер оролцохюм байна. Наадам аравдугаар сарын 4-ний өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх бөгөөд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний уран …

  • 27 July

    Өнөөдөр жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийн төрсөн өдөр

      Залуу жүжигчин, Монголын 2010 оны тэргүүн мисс Б.Бадамцэцэгийн төрсөн өдөр нь өнөөдөр тохиож буй ажээ. “Хэцүү анги” кинонд тоглож олонд анх танигдсан тэрээр жүжиглэх авьяастайгаас гадна ЭМШУИС-ийн оюутан эмч мэргэжил эзэмшиж буй адтай бүсгүйчүүдийн нэг юм. Залуучуудын харцыг булаасан сайхан бүсгүй Б.Бадамцэцэгт уран бүтээлд нь амжилт хүсч, төрсөн өдрийн мэнд дамжуулья.   Ugluu.mn

  • 27 July

    Зүүн бүсийн наадамд Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ

      Хан Хэнтий аймгийн шастир түүхт 90 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаан өргөн дэлгэр сайхан болж байна. Хэдхэн хоромын өмнө хурдан азарганууд барианы зурхайд орж ирлээ. Зүүн бүсийн хурдууд чуулж баяр наадамд газар газрын шандаст  хурдан 251 хүлэг  хурд шалгаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун түрүүллээ. Ийнхүү гурван бүсийн айрагт халиун үрээ ийнхүү босго …

  • 27 July

    Сүмстэй шарсан загасны мах

       Орц: – 4 ш загасны цул мах – 3 х/х ургамлын тос – 4 х/х гич – 4 х/х талхны үйрмэг – давс болон чинжүү tartare сүмс бэлтгэх: (майонез, чанасан өндөгний шар, оливийн тос, каперс, перец, сонгино зэргээр хийсэн сүмс) – 250 мл майонез – 2 х/х хэрчсэн корнишон (дарж исгэсэн жижиг өргөст хэмх) – 1/2 сонгино, маш жижиг …

  • 27 July

    Жингээ хасахад хориглох 10 зүйл

      1. Өглөөний цайгаа уухгүй байх Өглөөний цай нь хүний өдөрт идэх хамгийн чухал цай юм. Хүн өглөө босоход ихэнх нь 10-12 цагийн туршид хоол идээгүй байдаг, иймээс хүний цусан дахь сахарын хэмжээ маш бага болсон байдаг юм. Өглөөний ундаа уугаагүйгээс болж хүн өдөржингөө жижиг зүйлээр хооллож цусны сахарын хэмжээг мөн энергээ ихэсгэх гэдэг байна. Энэ нь юунд хүргэж болзошгүй вэ …

  • 27 July

    Даншигийн найман аваргын хөшөөг сүндэрлүүллээ

     Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын хүрээнд Хэнтий аймгийн төвд тус аймгаас төрөн гарсан даншгийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Даншгийн их аварга М.Мөррэнцэн, Б.Намжилжав, А.Цэвэгмэд, С.Чүлтэм, Г.Самдан, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, аваргуудын долоон метр өндөр хөшөөг тус бүр 22 сая төгрөгөөр бүтээжээ. Энэхүү хөшөөт цогцолборыг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан босгосон ба аймгийн иргэд, …

  • 27 July

    Газар тариалангийн салбарынханыг даатгалд хамруулна

       Газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тогтолцооны механизмуудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр  “Монголын Тариаланчдын холбоо”, “Номин даатгал”ХХК-тай гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголд анх удаа газар тариалан эрхлэгчдэд зориулан эрсдлийн даатгалыг нэвтрүүлэхээр болжээ. Даатгалын гэрээг боловсруулж байгаа бөгөөд хэрвээ дуусвал газар тариалангийн салбарт энэ төрлийн бүтээгдэхүүний жишиг тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл, бусад даатгалын байгууллагууд ч …

  • 27 July

    Х.Улам-Өрнөхийн Бор халзан морь торгон жолоо өргүүллээ

      Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадмын хурдан их насны хурдан буянгууд дөнгөж барианы зурхайд орж ирлээ. 532 их нас шандас сорьсон байна. 1.Төв аймгийн Бүрэн сумын харьяат Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Бор халзан 2.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Д.Эрдэнэбатын буурал 3.Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол улсын алдар уяач Н.Хүрлээгийн яруу саарал 4.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Туушин …

  • 27 July

    Зам, тээврийн яам нээлттэй хөтөлбөр зарлалаа

       Зам, тээврийн яамнаас ирээдүйн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуулийн бакалаврын төвшний тэтгэлэгт хөтөлбөрийг нээлттэй зарлалаа. Инженер, логистикийн удирдлага, төмөр замын тээвэр, ухаалаг тээврийн систем, зам харилцааны тээврийн инженер, логистикийн инженер, иргэний барилга, автоматжуулалтын инженер, тээврийн хэрэгслийн инженер зэрэг мэргэжлүүдэд 50 болон 100 хувийн тэтгэлгээр элсэн суралцах боломжтой юм байна.

  • 27 July

    Архангайд Даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож байна

      Архангай аймгийн түүхт 90 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат , Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх улсын Даян аварга Г.Өсөхбаяр , Архангай аймгийн Булган сумын харьяат , ИНЕГ-ын бөх улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, АПУ компаний бөх улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Рагчаа,Ж.Бат-Эрдэнэ, Улсын …

  • 26 July

    Хоёр толгойтой хүүгийн бие тааруу байна

      Энэтхэгийн Ражастхан мужид хоёр толгойтой хүүхэд мэндэлжээ. Хүүг “dicephalic parapagus” буюу завсрын тархитай хэмээн оношилсон бөгөөд ийм төрсөн хүүхэд амьд үлдэх нь маш ховор байдаг гэнэ. Эмч нарын мэдэгдсэнээр хүүгийн аарцагны яс нь нэг ч, хоёр толгойтой аж. Иймэрхүү бие болоод ургийн гаж төрөлт нь буюу цус ойртолт болон генийн инженерчлэгдсэн код алдагдсан үед төрдөг гэнэ.

  • 26 July

    Өсгийтэй гуталтай залуус дэлхийн загварын хандлагыг тодорхойлж байна

      Украйнаас төрсөн цор ганц давтагдашгүй стилтэй хамтлаг бол Казаки хамтлаг билээ. Хамтлаг  Олег Жежел,  Артур Гаспар, Кирилл Федоренко, Францеско Боргато гэсэн дөрвөн балетын бүжигчидээс бүрддэг. Тэд анх хэний ч санаанд ороогүй зүйлийг хийсэн ба эмэгтэй хүн ч явахад бэрх 12 см өндөртэй хадаасан гутал өмсөн тайзан дээр төвөггүй үсэрч бүжиглэн олныг гайхуулсан.  Одоо бол бариун савхин хувцас, өндөр өсгийтэй …

  • 26 July

    Моно Монголд “Пост –рок” хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ

     Залуусаа “PLAY TIME 2013” эхлэхэд хоср хоног үлдлээ. Японы “Пост –рок” урсгалаар дуулдаг, Азийн шилдэг хамтлаг Моно  “PLAY TIME 2013” тоглолтоо зохион байгуулж бут авна. Мөн ОХУ-ын Сторм 4 дэх жилдээ ирж амьд хөгжим сонсогч рокеруудын цөсийг хөөргөх юм байна. Ugluu.mn О.Наранцацрал

  • 26 July

    Спикер З.Энхболд Архангайд амарч байна

      УИХ-ын дарга З.Энхболд зуныхаа амралтыг Архангай аймагийн үзэсгэлэнт байгалийн дунд өнгөрөөч буй ажээ. Архангайн Хоргийн тогоо, Тэрхийн цагаан нуурт амарч, үзэсгэлэнт байгалийн сайханд алжаалаа тайлж яваа гэнэ. Мөн Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын нээлтэнд оролцож, наадмыг үзэж сонирхсон байна. Спикер ирэх долоо хоногоос амралт нь дуусч ажилдаа орох ажээ. Т.Түвшин Ugluu.mn