Monthly Archives: July 2013

July, 2013

  • 19 July

    “Honeymoon”-ий Солонго жирэмсэн болжээ

    “Honeymoon” хамтлагийн дуучин, “Маск” продакшны жүжигчин Б.Солонго жирэмсэн болсон гэнэ. Олон залуусын харцыг унагаж явсан үзэсгэлэнт бүсгүй маань “Flash”-ын Бэбэг аав болгож томоожуулахаар шийдсэн бололтой. Хосууд үерхээд бараг гурван жил болох гэж байгаа бөгөөд тэдний хайр дурлалын баталгаа болж тун удахгүй бяцхан үр нь мэндлэх нь ээ… Хосууддаа аз жаргал хүсье!  Г.Сонор ugluu.mn

  • 19 July

    “Алтан түрүү” цомыг Соёолонгийн түрүү магнайд гардууллаа

      Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өлзий учралтай өдрүүдэд уяачдын галд хүүхдийн гийнгоо цангинаж, газар газрын хурдан буянууд уяач эзэн, наадамчин олноо баярлуулж хотол түмнээрээ сайхан наадлаа. Үндэсний их баяр наадмын хурдан хүлгүүдийн уралдаанаас хамгийн үзүүштэй нь болох Соёолонгийн гараанаас газар газрын 354 хүлэг эргэснээс Ховд …

  • 19 July

    МАН Д.Сүхбаатарын талбайн нэр өөрчлөхийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа

      ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХЭЭ ХАМГААЛАН МЭДЭГДЭХ НЬ:  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн төв талбайн нэрийг өөрчлөх тухай шийдвэр гаргасан нь олон нийтээр хэлэлцүүлэлгүй ард иргэдийнхээ бодол саналыг тусгаагүй, хэдхэн дарга нарын явцуу эрх ашигтаа ороогдон гаргасан бодлогогүй, хууль зөрчсөн үйлдэл хэмээн Монгол Ардын Нам үзэж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны …

  • 19 July

    Дэлхийн хамгийн их стресстэй болон амгалан тайван 10 улс

     “Bloomberg” агентлагаас дэлхийн 206 орноос хамгийн их стресстэй улсуудын жагсаалтыг гаргажээ. Тэд стрессийн хэмжээг тогтоохдоо нэг хүнд ногдох ДНБ, 100 мянган хүнд оногдох аллага, дундаж орлого, эрх тэгш байдлын үзүүлэлт, авлига хээл хахууль, ажилгүйдлийн хэмжээ, хүн амын дундаж наслалт, хотуудын бохидолтын хэмжээ гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан  зэргийг авч үзсэн байна. Ингээд жагсаалтын эцэст дэлхийн хамгийн их стресстэй 10 улсаар– Хамгийн их стресстэй …

  • 19 July

    Төмөр замынхан болон цагдаа нарын цалинг 15% нэмлээ

            Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажилчдаа хэсэгчлэн амрааж цалин мөнгөө хэмнэж байсан Төмөр замын удирдлагууд ирэх сараас эхлэн ажилчдынхаа цалинг 15 хувиар нэмэхээр болжээ. Урьд өмнө нь төмөр замын ажилчдын цалинг нэмэгдүүлэхдээ хөдөлгөөний, хөдөлгөөний бус гэсэн 2 янзаар нэмэгдүүлдэг байсан бол энэ удаад дээрх ялгаагүйгээр бүх ажилчдын цалинг нэгэн ижил 15 хувиар нэмэгдүүлэхээр болов. Ийнхүү Төмөр замын удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхээр …

  • 19 July

    Энэтхэгт дотуур хувцас сурталчлахыг хоригложээ

     Энэтхэгийн Мумбай хотод олон нийтийн газрууд дахь эрэгтэй, эмэгтэй дотуур хувцасны бүх төрлийн сурталчилгааны хэлбэрийг хоригложээ. Тодруулбал, Дэлгүүрүүд гудамж руу харсан шилэн хоргонд дотуур хувцас байрлуулахгүй байх, гудамж талбай дахь зар сурталчилгааны самбаруудааар сурталчлахыг хориглосон байна. Хотын захиргаанаас эл шийдвэрийг гаргах болсноо “Ойр ойрхон гарч буй хүчирхийллийн хэргийн сэдлийг эдгээр гудамж талбайд буй эротик дүрслэлтэй сурталчилгаанууд төрүүлж байгаатай холбоотой” гэжээ. …

  • 19 July

    Жаргалантын наадмын унаач хүүхдүүд бүгд хамгаалалтын хувцасгүй байжээ

     Төв аймгийн Жаргалант суманд болсон хурдан морьдын уралдааны үеэр 7 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гасрсан билээ. Тэгвэл эл уралдааны үеэр унаач бүх хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй байсан тухай талийгаач хүүгийн ээж мэдэгдсэн байна. Уг нь хурдан морь унаач хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсөөгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй журамтай ч орон нутгийн наадамд эл журмыг мөрдөөгүй бололтой. Талийгаачийн тухайд айлын …

  • 19 July

    Шүүгчид 3,8-4,5 сая төгрөгийн цалин авдаг болно

     Өнгөрсөн 4-р сарын 15-аас мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийн дагуу шүүгчдийнхээ цалинг Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрөө төсөвлөн тогтоохоор болсон байна. Энэ дагуу шүүгчдийн цалинг 3,8-4,5 сая төгрөг болгохоор хэлэлцэж байгаа аж. Монгол улсын хэмжээнд нийт 400 гаруй шүүгч байдаг бөгөөд эдгээрийн 70 хувь нь анхан шатны шүүгч, үлдсэн нь давж заалдах, хяналтын шатны шүүгч нар байдаг байна. Нийт шүүгчдийн …

  • 19 July

    Нүүрс шингэрүүлэх төслүүдийн анхны ТЭЗҮ дэмжигджээ

      “Багануур Энержи корпорэйшн” компанийн CTL  буюу нүүрс шингэрүүлэх төслийн нарийвчилсан ТЭЗҮ нь Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дэмжигджээ. Энэхүү компанийг MCS групп Өмнөд Солонгосын  “Поско” компанитай хамтран 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулсан юм. Багануур дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн хүрээнд жилд 450 мянган тонн дизель, 100 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн цогцолборыг байгуулах юм. …

  • 19 July

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн чиглэлийн авто замын ажлын явцтай танилцлаа

      Энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно. Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн замын ажил дууссан бол бусад аймгийг нийслэлтэй холбох ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн чиглэлийн буюу Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлийн замын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өглөө. Өндөрхаанаас Чойбалсан хүртэл 288 км замд зургаан компани, 200 орчим тоног төхөөрөмж, 300 гаруй ажилчин ажиллаж байна. …

  • 19 July

    Махны ченж үйлчлүүлэгчээ луйварджээ

     Энэ сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” захын гадна талбайд иргэн Э-ийн худалдаалах гэж байсан хонины махны жинг хуурамчаар тогтоон худалдан авсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суугч 51 настай, М гэгч иргэн Э-ийн 132 кг хонины махыг бусадтай бүлэглэн  буруу жигнэж 90 кг хэмээн бага үнээр авсан байна. Ингэснээр иргэн Э-д 243 мянган төгрөгийн хохирол учирсан ажээ. …

  • 19 July

    Цахилгааны хязгаарлалт хийж байна

      Цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбоотойгоор Нийслэлийн зарим хороо, дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийж байна. Чингэлтэй дүүрэгт 10.30-18.00 цагийн хооронд, Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам, Найрамдал зуслангийн баруун аманд 14.00-16.00 цагийн хооронд харин Налайх дүүргийн Дулааны станц орчмоор 10.00-17.00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийх ажээ. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХХК -иас гаргасан цахилгаан эрчим хүч хязгаарлах цагийн хуваарийг танилцуулья.