Monthly Archives: July 2013

July, 2013

  • 5 July

    Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

     Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдөр тун удахгүй болох гэж байна. Тиймээс наадмын /долдугаар сарын 11-ээс 14-ний/ өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнэтэй холбогдуулан НЗДТГ болон ЗЦГ-аас “нийт иргэдэд баяр наадмаар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, элдэв осол зөрчилгүй сайхан наадах”-ыг  анхааруулж байна. Г.Сонор ugluu.mn

  • 5 July

    Төрийн сангаар гадаадад магистрантур, докторантурт суралцуулна

    СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР  ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг,хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна. Шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантур суралцахыг хүсэгчид), магистр …

  • 5 July

    Хумсаа хэрхэн эрүүл ургуулах вэ?

     Сайхан хумс хуруутай байна гэдэг эмэгтэйчүүдийн хувьд гоо үзэмжийн нэгэн илрэл байдаг. Тиймээс хумсаа хэрхэн эрүүл, бат бөх ургуулах талаар зөвөлгөө хүргэе! Оливийн тосонд хумсаа дэвтээ  Нимгэн эсвэл хэврэг хумстай бол долоо хоногт 2 удаа 10-15 минут оливийн тосонд хумсаа дэвтээсээр сүүлдээ сардаа нэг удаа болгож болно. Энэ нь их мөнгө заралгүйгээр гэрийн нөхцөлд хэврэг,нимгэн хумсаа бэхжүүлэх шилдэг арга юм. …

  • 5 July

    Ерөнхий сайд 14:00 цагаас гишүүдийн асуулгад хариулна

     Өнөөдөр 14:00 цагт Засгийн газрын цагтай. Баасан гариг бүрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдийн бичгээр хүргүүлсэн асуулгад хариу өгөх юм байна. Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар “Мөрдөх албаны хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байгаа юм.

  • 5 July

    О.Бурмаа: Тэмүүллээс тэмүүлд хөтлөгдөн амьдарсаар ирлээ

    О.Бурмаа: Тэмүүллээс тэмүүлд хөтлөгдөн амьдарсаар ирлээ. -Он гарсаар гурван мөнгө, гурван алтан медаль хvртээд байна – Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмааг энэ удаагийн спортын зочны хойморт урилаа. Тэрээр 2002 онд буюу 20 насандаа чөлөөт бөхийн спортод эргэлт буцалтгvй орж, 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хvртэн Афин, Лондонгийн олимпын наадамд чамгvй амжилттай оролцсон юм. Мөн ААШТ-нээс хошой …

  • 5 July

    Засгийн газрын ажилд сайн дүн тавьжээ

     Судалгаагаар Н.Алтанхуягийн толгойлж буй Шинэчлэлийн Засгийн газрын рейтинг урьд өмнө үйл ажиллагаа явуулж байсан Засгийн газруудынхаас өндөр гарчээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэд хэдэн судалгаагаар Шинэчлэлийн Засгийн Газрын рейтинг 66 хувьтай гарчээ. Харин өмнөх Засгийн газруудын рейтинг нь 50 %-иас дээш гарч байсан түүх байдаггүй. Эл өндөр үзүүлэлт бүхий рейтинг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ч их нөлөөлсөн аж. …

  • 5 July

    Увс аймгийн ЗДТГ хүчингүй хуулийг үндэслэн шийдвэр гаргажээ

    Уул уурхайн  салбарын асуудал араасаа хэл ам, хардлага сэрдлэг дагуулсан байх олонтоо.  Орон нутагт уул уурхайн олборлолт явуулж байгаа компаниуд  аймгийн  захиргааны байгууллагуудын дэмжлэгийг авсан албан бичгээр  сум орон нутгийнхныг “сүр далайлган”, хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулах нь энүүхэнд болсон бололтой. Ийм нэгэн жишээ  Увс аймагт  гарчээ. Увс аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Г.Батмөнх  гэгч, …

  • 5 July

    Уснаас болж дайн дэгдэж болзошгүй есөн бүс

    Тонн улаан буудай ур­гуулахад тонн ус хэрэгтэй. Хагас килограмм цагаан будаа тариалахад гурван литр орчим ус шаардагдана. Түүнчлэн баячуудын зугаа болсон гольфод ч ус бас чухал. Учир нь гольфын тал­байг услахын тулд дэлхийн хэмжээнд жилд 9.45 тэрбум литр ус зарцуулдаг аж. Гэтэл дэлхий дахин ду­лаарлын  нөлөөгөөр ган га­чигт нэр­вэгдэж байна. Чад нуур л гэхэд 50-хан жилийн дотор 95 хувь нь …

  • 5 July

    Улсын баяр наадамд 1024 бөх зодогловол түрүүлсэн бөхөд Даян аварга цол олгоно

     УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төсөлд бөхийн цолыг дүйцүүлэн олгох зарим өөрчлөлтийг оруулжээ. Хуульд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр …

  • 5 July

    “Нано” шатахуун хэрэглээнд нэвтэрлээ

    Монголын газрын тосны салбарт нэгэн шинэ үйл явдал тохиолоо. Тодруулбал “НИК”, “Петровис” компанийнхан нано бензин, шатахууныг өөрийн орны зах зээлд нийлүүлж байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн юм. Аливаа материалыг атом молекулын түвшинд удирдан зохицуулах арга технологийг “Нано технологи” хэмээн нэрэлдэг. Өөрөөр хэлбэл нано технологи нь аливаа зүйлийг молекулын түвшинд сайжруулж, тухайн бүтээгдэхүүнийг илүү үр дүнтэй, чанартай болгохыг хэлдэг аж. Сүүлийн …

  • 5 July

    Манай улс ногоон хөгжлийн бодлоготой болно

     Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр /2013.07.5/ Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгон хөгжүүлэх зорилгоор “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор тусгасан юм байна. Тиймээс дээрх …

  • 5 July

    Мод ,модон бүтээгдэхүүнийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлжээ

     Монгол орны ой мод жилээс жилд багасч байгаа учраас мод ,модон бүтээгдэхүүний импортыг дэмжиж, гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөж байгааг БОНХЯ-аас мэдээллэв. Тодруулбал, ШӨХТГ, БОНХЯ хамтран мод, модон бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж буй захуудаар хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд Улаанбаатар хотод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 41 захаас ердөө ганц стандартын шаардлага хангаж ажилладаг нь тогтоогджээ. Захуудын ажиглагдаж …

  • 5 July

    Чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна

     УИХ-ын чуулганы хуралдаан эхлээд байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: – Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, …

  • 5 July

    Р.Гончигдорж гишүүн ээ “өвдөг шороодсон нь аваргалдаг” хаанахын ёс вэ

    Ёстой хийх юмгүй хүн хүүхдэрээ тоглоно гэдэг шиг Р.Гончигдорж гишүүн “үндэсний бөхөөрөө тоглох”-оор шийдсэн бололтой. Олон жилийн турш болоод ирсэн бөхийн цол олгох дүрэмд Гончигоо дарга л гар дүрэхгүй бол болохгүй байгаа бололтой. Тодруулбал, тэрээр л ес давсан арслан цолтой бөхөд үзүүр түрүүний барилдааны өмнө аварга цол олгож байх хачирхалтай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Т.Гончигдорж гишүүний эл төслийн …