Monthly Archives: July 2013

July, 2013

  • 2 July

    Гоолиг, тэгшхэн гуятай болгох дасгал

    Гоолиг тэгшхэн гуятай болохыг хүсвэл доорхи дасгалыг өдөр бүр 15-20 минут тогтмол хийх хэрэгтэй. Ингэснээр хоёр долоо хоногийн дараа үр дүнг нь мэдрэх болно. 1.Хөл өргөх дасгал Зүүн хөлөө нугалаад, улыг нь шалан дээр бүтэн тавих байрлалаар хэвтэнэ. Баруун хөлөө нугалалгүй, тэгшхэн байлгана. Зүүн хөлөө нугалж, улаа бүтэн тавьсан чигээрээ баруун хөлөө аль болох дээшээ өргөнө. Таны өргөж буй хөл …

  • 2 July

    Эмнэлгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар томилно

     Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 5-нд эмнэлгийн захирлуудыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувиллыг одоогоор түр үүрэг гүйцэтгэгчид удирдаж байгаа юм. Иймд сонгон шалгаруулалт зарлаж, дарга нарыг нь томилно.   Эрүүл мэндийн яамны харьяа 16 эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр …

  • 2 July

    Дуучин Хаянаа “яагаад” гэдэг асуултанд хариулт нэхжээ

    Ихэнхдээ  хүүхэд  багачууд “яагаад” гэдэг асуултыг эцэг эхээсээ залхтал  нь асуудаг бол энэ удаа дуучин Хаянаа твиттерчдээс асуужээ.  дашрамд сонирхуулахад дуучин Хаянаа 17 мянга гаруй дагалдагчтай туршлагатай жиргээчдийн нэг бөгөөд  нийгмийн идэвхээрээ хэнийг ч дагуулахгүй нэгэн.  “Номин талст хамтлагийн дуучин”, МАН-ын гишүүн,  Онлайн парламентийн төлөөлөгч, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч гээд олон ажил хашдаг тэрээр “яагаад” гэдэг асуултанд хариулт нэхэн жиргэжээ. Түүний …

  • 2 July

    Солонгосын нэрт жүжигчин, хөл бөмбөгчин хоёр гэрлэжээ

    Нэрт жүжигчин Хан Хе Жин (32) , Солонгосын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин Ки Сонг Юнг (24) нар өнөөдөр хуримаа хийлээ. Найман насны зөрүүтэй ч хайр сэтгэлээр учирсан хосуудын хурим Христийн шашинд итгэгчдийн уламжлал ёсоор явагдсан ба бал сарын аялалаа Англи улсад өнгөрөөхөөр болжээ. Сүйт залуу Ки Сонг Юнг  одоогоор Голландын ” Swansea City ” багийн тоглодог юм байна. эх …

  • 2 July

    Улаанбаатарт 28 хэм дулаан

    Ulaanbaatar Шөнө Өдөр Багавтар үүлтэй Үүлшинэ 13 28 3м/с 5м/с Мэдээ зохиосон [2013/7/1]  

  • 2 July

    Цагаан хадны гаалийн хя­нал­тын бүсийг хаалаа

     Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь айм­гийн Гашуунсухайтын боом­тоос 23 км зайд  орших Цагаан хадны гаалийн хя­нал­тын бүсийг хаах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэртэй зэрэг­цүүлэн Эрдэнэс-Таван­ тол­гойн нүүрсний уурхайг түшиг­лэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг  асуудал хариуцсан сайд нарт өгсөн байна. Цагаан хаданд газрын хөрсийг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй хогон овоо ч боссон аж. Энэ газарт …

  • 2 July

    Шарагчин могой өдөр

    Өнөөдөр аргын   тоололын 2013 оны 7 сарын 2-ны мягмар гараг, билгийн тоололын  зуны дунд сарын шинийн 25-ны шарагчин могой өдөр. Наран 5:07 цагаас мандаж, 20:53 цагт жаргана. Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам …

  • 2 July

    БАЯНМОНГОЛ ХОРООЛЛЫГ НАРНЫ ЗАМТАЙ ХОЛБОХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

     Орон сууцны хороолол, хотхон  олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу  чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар  Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины нүхэн гарцыг “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд нүхэн …

  • 2 July

    “Дээлтэй Монгол наадам”-ын шалгаруулалтанд оролцох иргэдийг бүртгэж байна

    Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд 7 дах жилдээ зохион байгуулна. Наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж …

  • 2 July

    “Эдийн засгийн судалгааны форум-II” ОУ-ын ЭШБХ болно

     МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхимээс санаачлан зохион байгуулж буй “Эдийн засгийн судалгааны форум-II” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно. Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Хятад, Солонгос, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны онцлог, үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлэх юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 2 July

    Жуковын музейн урд замыг 9-ний өдөр нээнэ

     Нийслэл хотод зам засварын ажил өрнөсөөр байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойд талын буцаж эргэдэг уулзвараас баруун тийш Жуковын музейн урд уулзвар хүртэлх 1 км авто замын хойд урсгал буюу баруун тийш явах урсгалыг 7 сарын 01-ний 22 цагаас эхлэн хааж, хучилтын ажил хийхээр боллоо. Замын хөдөлгөөнийг 7 сарын 09-ний өглөө бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд замын …

  • 2 July

    Байнгын хороод хуралдана

     УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн тээврийн логистикийн сүлжээг бий болгох, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын …

  • 1 July

    Нийслэл хотод Улаанбаатараар нэрлэгдсэн 2 их сургууль үйл ажиллагаа явуулж байна

    “Зуны мэдээ” сонины  2013 оны 06-р сарын 19-ны өдрийн №155  дугаарт “Хоёр сургуулийг нэгтгэсэн шийдвэр шаардлага хангаагүй” гэсэн гарчигтэй мэдээлэл тавигджээ. Харамсалтай нь энэ мэдээг бэлтгэсэн сэтгүүлч Улаанбаатар нэрээр овоглосон хоёр Их сургуулийг салгаж ойлгож чадаагүй бололтой юм билээ. Удахгүй ЭЕШ-ийн дүн гарч, ахлах ангийн сурагчид шалгалт өгсөн онооноосоо хамаарч Их дээд сургуульд элсэхээр бүртгүүлэх болно. Үүнтэй холбоотойгоор дээрх мэт …

  • 1 July

    Долоо хоногт хэдэн удаа сексдэх хэрэгтэй вэ?

     Олон жилийн судалгаагаар судлаачид сексийг өвчин намдаах , дархлааг сайжруулж , бие организмд гайхалтай зүйл хийж чаддаг тухай баттай мэдэж авчээ. Эмч нар ямар нэгэн гэмтэл авсан хүмүүсийг аль болоох сексийн харилцаагаа тогтмол үргэлжлүүлж байхыг зөвөлдөг байна. Нэг ёсондоо секс бол бүх биед сайнаар нөлөөлж чаддаг нэг төрлийн эм юм. Та сексийн байнгын харилцаатай байх үедээ өгзөг , гуяны булчин …