Monthly Archives: July 2013

July, 2013

  • 2 July

    Сүү,сүүн бүтээгдэхүүнээс давхар шимтгэл авдаг нь өндөр үнээр худалдаалахад хүргэдэг

    Монгол Улс 40 гаруй сая малтай,  жилдээ  440 сая  литр  сүү бэлтгэх  нөөцтэй ч одоогийн байдлаар маш бага хэмжээний сүүг боловсруулж  байна. Шинэчлэлийн Засгийн газраас 2013-2016 онд Улаанбаатар хотын  хүн амыг үнээний сүүгээр хангах зорилт  тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлынхүрээнд Засгийн газрын үнэт цаас борлуулсан орлогоос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл төсөлд 27 сая ам.долларын санхүүжилтийг хөнгөлттэй  зээлийн нөхцлөөр …

  • 2 July

    Дортмундын дэвжээг Э.Бэхбат өнгөллөө

    Энэ оны зургаадугаар сарын 29-30-ны өдрүүдэд ХБНГУ-ын Дортмунд хотын “Хельмут-Кёрнинг Холл” спорт цогцолборт сонгомол барилдаан, чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн болж тус тэмцээнд эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярын удирдлага дор манай 4 бөх барилдсанаас 55 кг-ийн жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ. 2008 онд тус тэмцээнээс Гавьяат тамирчин Б.Наранбаатар мөн алтан медаль …

  • 2 July

    “Шинэчилье” хөдөлгөөнийхөн гэр барьж үйл ажиллагаагаа эхлүүлжээ

     МАН-ын залуус “Шинэчилье” хөдөлгөөнийг үүсгэн байгуулаад байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр Тусгаар тогтнолын ордны урд “Шинэчлэлийн өргөө” нэртэй гэр барьжээ.  Учир нь тус хөдөлгөөнийхөн өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах үүднээс энэ гэрийг барьж, гишүүдийн санал бодлыг сонсож байгаа юм байна. МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд өрөөтэй болох хүсэлтэй байгаа ч залууст өрөө олдоогүй тул ийнхүү өрх тусгаарласан байна. Гишүүдээс ирсэн саналыг …

  • 2 July

    Төрөөчгүй хүүхдийг хулгайлжээ

     Хүний наймааны гэмт хэрэг дэлхий нийтэд харанга дэгдэх болсон билээ. Тэр дундаа хөгжил буурай, ядуу орнууд, Ази, Арика орнуудад хүний наймаа гаарч, хууль сахиулах байгууллагынхан ч идэвхитэй илрүүлэх ажиллагаа явуулах болсон. Гэтэл үүнийг дагаад хүний наймаачдын арга улам бүр нарийсаж байна. Үүний нэг жишээ нь саяхан БНХАУ-д гарсан хамгийн аймшигтай хүний наймааны хэрэг юм. Тодруулбал, өнгөрсөн 6-р сарын 26-ны өдөр …

  • 2 July

    “Best of Altan urag” тоглолт болно

     Үндэсний цөөхүүл хөгжмийг орчин үеийн хэмнэлд оруулан уран бүтээлээ тууриваж, монголын ардын урлагийг дэлхий нийтэд таниулж яваа  “Алтан ураг” хамтлагийнхан долдугаар сарын 12-нд 20:00 цагаас СТӨ-нд өөрсдийн бие даасан “Best of Altan urag” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд шинэ зохиолууд болон  2004-2013 оны хооронд тоглогдсон тоглолтуудын шилдэг дуунууд эгшихлэх аж. Шинэ уран бүтээлээс нь дурьдвал “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа- дуучин Нарантай хамтарсан “Blue …

  • 2 July

    Ж.Түдэвдорж: Удам угсаагаа авч үлдэх талаар уриалья

    “Ураг-Удам-Уламжлалын холбоо”-ны Ерөнхий зохицуулагч  Ж.Түдэвдорж Юуны өмнө “Өглөө.мн” сайтын уншигчдадаа энэ өдрийн амгаланг айлтгая. Нийгмийн хөгжил, дэвшлээ дагаад үндэсний уламжлалт хэл соёл, ёс суртахуун, дэг жаяг алдагдаж Монгол гэх үндэстний уламжлал соёлыг  улам бүр доройтуулж байна. Үүнтэй уялдуулан нийт монголчууддаа хандаж   дараах хоёр   зүйлийг уриалж байна. Нэн тэргүүнд ураг удмын уламжлалт хуультай болъё. Яагаад эрдэнэт хүнийхээ үр удамд анхаарал …

  • 2 July

    Шинэчлэлийн салхи ба “толгойгүй” залуусын үйлдэл

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсантай зэрэгцээд л МАН-ын залуус намынхаа удирдлагуудыг дахиад л шүүмжлээд эхэллээ. Дахиад гэж байгаа учир нь намын залуучууд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, энэ хаваржингаа л намынхаа удирдлагуудын зүг цамнаж, огцрохыг шаардсаар ирсэн юм. Тэр байр суурин дээрээ ч байгаагаа одоо илэрхийлж байна. МАН-д шинэчлэлийн тухай яриа сүүлийн хоёр жил эрчимтэй яригдаж ирсэн ч, үнэхээр бодит байдал …

  • 2 July

    МУГТ Н.Төгсцогтын хүү /фото/

    МУГТ Н.Төгсцогт , дуучин Укагийн дүү З.Уранзаяа хэмээх бүсгүйтэй амьдралаа холбож сарын өмнө анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан билээ. Өдгөө тэдний хүү сар гаруйтай болсон бөгөөд гавьяат маань хүүдээ Т.Гийх-Од хэмээх нэр өгчээ. Г.Сонор ugluu.mn

  • 2 July

    Эминем үхэх шахжээ

     Америкийн нэрт репчин Эминем хар тамхинд донтож, хариугүй амиа алдах шахснаа ний нуугүй өгүүлжээ. “Хар тамхи зарж мөнгө олох арга” хэмээн баримтат кинонд Эминем хэдэн жилийн өмнө найдлагагүй донтогч гэгдэж байснаа ярьсан аж. Тэрээр өмнө нь хар тамхи хэрэглэдэг байснаа цухас дурьдсан удаатай ч ингэж ний нуугүй ярьж байгаагүй юм. “Сайн уу, миний нэрийг Маршалл гэдэг. Би хар тамхичин” гэж …

  • 2 July

    “Хүй долоон худаг”-ын бүтээн байгуулалт ирэх жил ч үргэлжилнэ

     Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Одоогийн байдлаар 20 га талбайд 5800 автомашины зогсоол, 12.5 га талбайд үйлчилгээний талбай, 50 метр тутамд хогийн сав, цэцгийн мандал, зүлэгжүүлэх ажил хийж байна. Мөн Төмөр замын 361 дүгээр гарам буюу Сэлэнгэ, Дарханыг чиглэсэн замаас Хүй долоон худагт очих 8.5 км хатуу хучилттай автозамын ажил хийгдэж байна. Тус замыг …

  • 2 July

    Сүү нийлүүлэгчид “сүүний импорт”-ыг хязгаарлах хүсэлтэй байна

     Сүү боловсруулах үйлдвэрүүд сүү бэлтгэн нийлүүлэгчдээс түүхий сүүг ердөө 300 төгрөгөөр худалдан авдаг. Гэхдээ тэдний боловсруулсан гэх 80 хувь нь хуурай сүүний хольцтой сүү зах зээлд 1600-1800 төгрөгөөр борлогддог. Эндээс сүү бэлтгэн нийлүүлэгчид болон хэрэглэгчид хохирч, цөөн тооны эзэд хэт их ашиг олж байгааг буруутгаж, “Монголын сүүний холбоо” –оос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн нь саяхан. Харин өнөөдөр тэд сүүний …

  • 2 July

    7-р сард хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас нийслэлийн цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж  байгаатай холбоотойгоор 7-р  сард Нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг ээлжлэн хязгаарлах гэж байна. Үүнд: Сар өдөр Засварын хугацаа Засварт хамрагдах объектууд 1/YII 10.00-16.00 ХУД 1-р хороо Рапид харш хотхон 2, 3, 5-р байр тэр орчмоор 10.00-17.00 Налайх дүүрэг 2-р хороо Бадралын 12-19-р гудамж, Нарлаг, Наадам хороолол Багахангай дүүрэг …

  • 2 July

    Маргааш “Цэргийн наадам” болно

     Монгол цэргийн наадам маргааш эхлэх гэж байна. 12 дах жилдээ зохион байгуулагдаж буй тус наадмыг энэ жил төр засгийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиа агсны нэмрэмжит болгон зохион байгуулж байгаа ажээ. Уламжлал ёсоороо энэ удаагийн наадамд аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөх барилдах гэнэ. Сонирхуулахад, Цэргийн наадмыг 1991 оноос хойш зохион байгуулж байгаа аж. Л.Бадрах ugluu.mn