Monthly Archives: July 2013

July, 2013

  • 1 July

    Рианна 3 жилийн тэнсэн авчээ

     Дуучин Рианна өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нэгэн тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчийнхээ толгой руу дуулж байсан микрофоноороо цохиж дуулиан дэгдээсэн билээ. Тэгвэл Рианнагийн гарт өртсөн хохирогчийг Роберт Мэлансон гэдэг бөгөөд тэрээр дуучин бүсгүйн зургийг авах гэж байгаад цохиулсан юм байна. Рианнагийн энэ зүй бус хэрэгтэй холбогдуулан түүнд шүүхээс 3 жилийн тэнсэн оноож, 344 ам.доллараар торох шийдвэр гаргасан байна. Мөн нэг …

  • 1 July

    Их дээд сургуульд элсэгчдийн цахим хөтөч

    ЕЭШ өгсөн сурагчид өнөөдрөөс шалгалтын  дүнгээ сонсож,   шалгалтанд авсан оноогоороо их дээд сургууль өрсөлдөн элсэнэ. Энэ жилээс  төрийн өмчийн их дээд сургуулийн элсэлт онлайн хэлбэрээр явагдахаар болсон. Мөн ЕЭШ өгсөн сурагч бүр интернэтээс  шалгалтанд авсан оноогоо   харахын тулд http://eyesh.eec.mn/profile/login    гэсэн  вэб хаяг руу  хандан өөрийн нууц дугаар, регистрын дугаар  зэргээ ашиглан нэвтрэн орж   оноогоо харж болно. Түүнчлэн сурагчид …

  • 1 July

    Хорват улс хил гаалийн постуудаа татан буулгаж байна

     Бүгд найрамдах Хорват улс хил гаалийн шалган нэьтрүүлэх бүсүүдээ татан буулгаж байна. Учир нь БНХУ албан ёсоор Европын холбооны 28 дах гишүүн улс болон элсэж орсон юм. Өдгөө эл түүхэн үйл явдлыг Хорват улсын ихэхнхи иргэд баяртайгаар хүлээн авч гудамж талбайдаа дуулж бүжиглэн, бие биедээ баяр хүргэж, Евродын холбооны туг далбаа болон билэгдэл бүхий зүйлсийг өмссөн байгаа аж. Гэтэл Европын …

  • 1 July

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

      МАН-ын Удирдах зөвлөл 16:00 цагаас хуралдах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор намынх нь залуучууд Удирдах зөвлөлөө огцруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Залуучуудын шүүмжлэлтэй холбоотойгоор УЗ хуралдах гэж байна. Энэ үеэр МАН-ын залуучуудын санаачлагаар зохион байгуулагдсан “Шинэчилье” хөдөлгөөнөөс намын удирдлагууддаа  уриалгыг гардуулах юм. Уриалгад МАН-ын их, бага хурлыг хуралдуулах, намын Удирдах зөвлөлийг огцруулах асуудлыг …

  • 1 July

    Гол нэрийн зарим барааны үнэ 1.8 хувиар буурчээ

     Үндэсний статистикийн хорооны мэдээллэж буйгаар  2013 оны 6-р сарын 25-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 1.8 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Махны дундаж үнэ: 2013 оны 6-р сарын 25-ны байдлаар өмнөх сарынхаас үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар өссөн бол, адууны махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ …

  • 1 July

    Ц.Элбэгдорж тангарагаа өргөнө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан. СЕХ-ноос АН-аас нэр дэвшин өрсөлдөж 50.23 хувиар олонхийн санал авсан Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр улируулан батламжлах ёстойг уламжилсан юм. СЕХ-ны дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах юм. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд СЕХ-ны дүгнэлтийг танилцуулах ба ирэх пүрэв гаригт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг …

  • 1 July

    МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цахим ном”-д нэгдлээ

     МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим номын вookstore.mn сайтад нэгдэж, өөрийн бичсэн “ Онч үгс” номоо онлайнаар уншигчиддаа хүргэж байна. Монгол улсын дөрөв, тав дахь Ерөнхийлөгчийн хэлсэн “Ардчиллын үнэт зүйлсийн болон эх орон, хүний эрх, эрх чөлөө, мөн хүний амьдралын тулгамдсан асуудлууд, шийдлийн тухай олон сайхан сургамжуудыг энэхүү номоос олж авч болох нь ээ. Зөвхөн эх орондоо байгаа монголчуудаас гадна гадаадад ажиллаж …

  • 1 July

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүллээ

     Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.07.01/ өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 622794 буюу 50,23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь …

  • 1 July

    Их хурлыг жирийн гишүүд саналаа хэлж болохуйц хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй

     “Ардын намын анхны жигүүр”-ийн зохицуулагч Д.Идэрзаяатай МАН – ын шинэчлэлийн асуудлаар  ярилцлаа. -Танай нам сая болж өнгөрсөн сонгуулиар амжилтгүй оролцлоо. Үүнийг юунаас болсон гэж үзэж байна? -Бид удаа дараа шаардлага хүргүүлэн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын их хурлаа хуралдуулж бодлого үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлага бидэнд байгаа талаар намын удирдлагуудад санал бодлоо хүргүүлж байсан, хэдий ч намын удирдлагууд маань …

  • 1 July

    Зааланд хамтдаа /фото/

    БНХАУ-ын Ухань хотод найман Үндэсний их сургууль, 14 дээд сургууль коллеж байдаг тул дотоодын болон гадаадын нийлсэн хэдэн зуун мянган оюутан байдаг ажээ. Одоогын байдлаар тус хотод өдөртөө 40 хэмээс дээш халж байгаа нь оюутануудыг сурч амрахад ихээхэн хүндрэл учруулах болжээ. Тиймээс оюутнууд оюутны хотхон дах бүгчим өрөөнүүдээсээ дайжин тус хотын нэгэн оюутаны хотхонд байрлах цорын ганц сэрүүцүүлэгчтэй спорт заланд …

  • 1 July

    МАН наадмын дараа Бага хурлаа хийнэ

     Монгол Ардын нам Үндэсний их баяр наадмаас өмнө намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулахаар ярьж байгаа ажээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшадарын мэдэгдсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн асуудлыг дүгнэж, амжилтгүй оролцоход нөлөөлсөн хүчин зүйлийг судлана. Үүнд буруутай намын албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн наадмаас өмнө УЗ-өө хуралдуулж, наадмын дараа Бага хурлаараа намынхаа Их хурлын товыг …